| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/04129/И |
| Дугаар | 192/ШШ2025/04046 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/04046
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: К******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.У-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 38 007 883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ү******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Л.У******* нь тус банктай 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр MN930030003095018374 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ" байгуулан 33 621 000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчид 33 621 000 төгрөгийн зээлийг олгосноор "Цахим цалингийн зээлийн гэрээ"-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 948 575.21 төгрөг, зээлийн хүүнд 641 499.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11 336.60 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан. Хариуцагчид Цахим цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байгаа боловч тэрээр өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Цахим цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, цахим цалингийн зээлийн гэрээний үлдэгдэл 32 672 425 төгрөг, зээлийн хүүнд 5 216 501 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 118 957 төгрөг, нийт 38 007 883 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.У******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Л.У******* нь К******* ХК-ийн нэхэмжилсэн 38 007 883 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К******* ХК нь хариуцагч Л.У*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38 007 883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.У******* нь нэхэмжлэгч К******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 38 007 883 төгрөг гаргуулахыг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347 989 төгрөгийн 173 994.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдэж, улсын төсвийн орлогоос 173 994.5 төгрөг, хариуцагчаас 173 994.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.К******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Л.У*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38 007 883 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347 989 төгрөгийн 173 994.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдэж, улсын төсвийн орлогоос 173 994.5 төгрөг, хариуцагчаас 173 994.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН