2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04133

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.А-д холбогдох

 Зээлийн төлбөр 60 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ш*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ц.Э миний бие 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ц.А*******д зээлийн гэрээ байгуулахгүй, итгэлцэл дээр 60 000 000 төгрөгийг шилжүүлж 3 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Мөнгө шилжүүлэхдээ 48 000 000 төгрөгийг 5041*******  Т*******, 12 000 000 төгрөгийг 503*******7 А******* дансанд зээлдэгчийн хүсэлтээр шилжүүлсэн. Гэтэл миний бие түүнд итгээд ямар ч барьцаагүй зээлийн гэрээгүй мөнгө зээлдүүлсэн байхад миний итгэлийг алдсанд гомдолтой зээлүүлсэн мөнгөө 60 000 000 төгрөг, тэмдэгтийн хураамжийн төлбөртэй гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ирээгүйтэй холбогдуулан тусгайлсан санал байхгүй. Талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Тиймээс талуудын эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ш******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ц.А******* нь 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Эд 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хаан банк ХК-ийн 540******* тоот дансанд шилжүүлэхээр тохиролцож, үлдэгдэл 48 000 000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 1 500 000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож, уг төлбөрийг 32 сарын хугацаанд бүрэн барагдуулах бөгөөд санхүүгийн боломжтой болсон тохиолдолд хугацаанаас нь өмнө төлөх болно. Зээлийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргаж албадан төлүүлэх арга хэмжээ авна. Энэ гэрээнд талуудын хүсэл зоригийг бүрэн тусгасан болно гэж заасан байгаа. Хариуцагч талаас 60 000 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байгаа. Төлөх 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид сая төлсөн. Тиймээс эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Ц.А*******д холбогдуулан зээлийн төлбөр 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээнд ...1.Хариуцагч Ц.А******* нь 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Эд 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр харилцах дансаар шилжүүлэхээр тохиролцов. Үлдэгдэл 48 000 000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 1 500 000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцов.

Уг төлбөрийг 32 сарын хугацаанд бүрэн барагдуулах бөгөөд санхүүгийн боломжтой болсон тохиолдолд хугацаанаас өмнө бүрэн төлөх боломжтой болно.

Хоёрдахь хэсэгт заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргаж албадан төлүүлэх арга хэмжээ авна... гэжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 60 000 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 12 000 000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэх, үлдэх 48 000 000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 32 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1 500 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

 

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ц.Эийн нэхэмжлэлтэй, Ц.А*******д холбогдох зээлийн төлбөр 60 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 60 000 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 12 000 000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэх, үлдэх 48 000 000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 32 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1 500 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН