| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 102/2025/00127/И |
| Дугаар | 192/ШШ2025/04135 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/04135
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Е******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Э-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 26 334 304 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, П.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
З.Э******* нь манай Е******* ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн автомашин худалдан авахтай холбогдуулан зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч З.Э******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1, 282 дугаар зүйл 282.1-282.4 дэх хэсэг, Зээлийн гэрээний дагуу зээлдэгч З.Э*******ээс үндсэн зээл 20 000 000 төгрөгөөс 203 653.36 төгрөг төлж, үлдэгдэл 19 796 346.64 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 857 хоногийн үндсэн хүү 16 742 104.25 төгрөгөөс 10 274 346.64 төгрөгийг төлж, үлдэгдэл 6 467 757.60 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 26 264 104.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид нар эвлэрлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд тэнцүү графикаар төлөхөөр тохиолцсон. Төлөлт нь 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төлж байгаа гэв. Тиймээс эвлэрлийн гэрээг шүүхэд өгч байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эвлэрлийн гэрээг зөвшөөрч байгаа. Бид нар харилцан тохиролцоод гэрээ байгуулсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е******* ХХК нь хариуцагч З.Э*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 334 304 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээнд ...1.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 26 334 304 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөв.
2. 26 334 304 төгрөгийг дараах графикаар төлөхөөр тохиролцов. /12 сар/
2025.06.15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг,
2025.07.15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг,
2025.08.15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг,
2025.09.15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг,
2025.10.15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг,
2025.11.15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг,
2025.12.15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг,
2026.01.15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг,
2026.02.15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг,
2026.03.15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг,
2026.04.15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг,
2026.05.15-ны өдрийн дотор 2 194 518.25 төгрөг гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 26 334 304 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 26 334 304 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 518.25 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 622 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 289 622 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Е******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, З.Э*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26 334 304 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 26 334 304 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 26 334 304 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 194 526 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 194 518.25 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 622 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 289 622 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН