2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/04192

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,

 

Нэхэмжлэгч:******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.*******-д холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 34 203 806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Д.************** нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулж 37 530 000 төгрөгийн зээлийг сарыг 1.7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгтэй байгуулсан цахим зээлийн гэрээний үүргийг 64 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 32 468 896 төгрөг, үндсэн хүү 1 703 194 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 715 төгрөг, нотариатын төлбөр 17 000 төгрөг, нийт 34 203 806 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Д.**************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 203 806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...1.Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 34 203 806 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Д.************** хүлээн зөвшөөрч байна.

2.Хариуцагч 34 203 806 төгрөгийг 16 сарын хугацаанд төлнө. Үүнд:

-2025.06.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2025.07.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2025.08.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2025.09.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2025.10.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2025.11.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2025.12.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2026.01.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2026.02.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2026.03.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2026.04.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2026.05.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2026.06.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2026.07.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2026.08.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг,

2026.09.20-ны өдрийн дотор 2,137,737.875 төгрөг тус тус төлнө... гэжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага болох 34 203 806 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 16 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдрийн дотор 2 137 737.875 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 969 төгрөгийн 164 484.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 164 484.5 төгрөг, хариуцагчаас 164 484.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34 203 806 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 34 203 806 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 16 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдрийн дотор 2 137 737.875 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 969 төгрөгийн 164 484.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 164 484.5 төгрөг, хариуцагчаас 164 484.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ХУЛАН