2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/04314

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,

 

Нэхэмжлэгч:Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Г-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 17 592 154 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Г.Г******* нь Х*******ны онлайн банкны үйлчилгээг ашиглан цалингийн зээл авах хүсэлтийг ирүүлснийг үндэслэн түүнтэй 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 0766/000383/2024 дугаар Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 17 000 000 төгрөгийг, 30 сарын хугацаатай сарын 1.73 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Цалингийн зээлийн гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь сар бүрийн 01-ний өдөр 729 365.77 төгрөгийг, 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төлөх үүргийг хүлээсэн. Хариуцагч нь 2024 оны 9 дүгээр сараас эхэлж зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй. 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 200 000 төгрөг төлсөн. Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өмнөх саруудын төлбөрт 2 917 463.00 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж зөрчлөө арилгах тухай хүсэлтийг бичгээр гаргасныг хүлээн авч, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг дахин тогтоож гэрээний үүргийн зөрчлөө арилгах боломжийг олгосон боловч үүргээ биелүүлээгүй. Нэмэлт хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" заалт, Цалингийн зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.2-т "Зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн" гэх үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн хамт төлүүлэх шаардлага гаргах эрхтэй. Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 0766/000383/2024 дугаар гэрээний үүрэгт нийт 17 592 154 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 17 592 154 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ХК нь хариуцагч Г.Г*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 592 154 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...1.Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 17 592 154 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Г.Г******* хүлээн зөвшөөрч байна.

2.Хариуцагч 17 592 154 төгрөгийг 6 сарын хугацаанд төлнө. Үүнд:

-2025.06.15-ны өдрийн дотор 2 932 025.66 төгрөг,

2025.07.15-ны өдрийн дотор 2 932 025.66 төгрөг,

2025.08.15-ны өдрийн дотор 2 932 025.66 төгрөг,

2025.09.15-ны өдрийн дотор 2 932 025.66 төгрөг,

2025.10.15-ны өдрийн дотор 2 932 025.66 төгрөг,

2025.11.15-ны өдрийн дотор 2 932 025.66 төгрөг... гэжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага болох 17 592 154 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 15-ны өдрийн дотор 2 932 025.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 911 төгрөгийн 122 955.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 122 955.5 төгрөг, хариуцагчаас 122 955.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Г*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17 592 154 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 17 592 154 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 15-ны өдрийн дотор 2 932 025.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 911 төгрөгийн 122 955.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 122 955.5 төгрөг, хариуцагчаас 122 955.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ХУЛАН