| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/04512/И |
| Дугаар | 192/ШШ2025/04740 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Х-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И******* ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Х******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И******* ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Болд овогтой Х******* нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт И******* ХХК-иас 178 сая 064 мянга 585 төгрөг гаргуулахаар тус иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч И******* ХХК-ийн хаяг тодорхой бус, түүнийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй, нэхэмжлэгчээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ гаргуулах эрхтэй гэсэн захирамж гарсан. Иймд хаяг байршил нь тодорхойгүй И******* ХХК болон түүний захиралыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоон тус шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. **************** нь хуульч мэргэжилтэй ******* тоот дугааруудыг эзэмшдэг бөгөөд эдгээр дугаарыг ашиглаж байгаа мөртлөө шүүхийн байгууллагаас удаа дараа залгахад "Энэ утсыг ийм нэртэй хүн барьдаггүй" гэж байнга худал хэлж ажил чирэгдүүлдэг болно гэжээ.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШЗ2025/11181 дүгээр шүүгчийн захирамж, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022.12.26-ны өдрийн Барилгын дотор шатны марш чулуугаар, нийтийн эзэмшлийн талбайг плитагаар, 00-ын хана, шал плитагаар хийж гүйцэтгэх ажлын гэрээ, хавсралт гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Б.Х******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И******* ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
И******* ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШЗ2025/11181 дүгээр шүүгчийн з захирамжаар тус тус тогтоогдож байна.
И******* ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан *********** хаягт байрладаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх нь зөрчигдөж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
4.И******* ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлтэй, оршин суудаг хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал:
- ************ хаягт байрлаж байсан, И******* ХХК /РД:*******/ болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэсэн,
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* /Утас:*******/ гэсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар И******* ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар И******* ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН