| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/04184/И |
| Дугаар | 192/ШШ2025/04748 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04748
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х******* ХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.А*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.А*******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Г.А******* нь ХААН банктай гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан байдаг. 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ/202045646797 тоот зээлийн гэрээ, №БГХ/202045646797 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 2 500 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл 2 231 019.89 төгрөг дээр нэмж 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ/202146037562 тоот зээлийн гэрээ, №БГХ/202146037562 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 2 000 000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар дахин өмнөх зээлийн үлдэгдэл 3 611 039.12 төгрөг дээр нэмж 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ/202146457384 TOOT зээлийн гэрээ, №БГХ/202146457384 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 4 100 000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар дахин өмнөх зээлийн үлдэгдэл 6 611 163.94 төгрөг дээр нэмж 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ/202147001826 TOOT зээлийн гэрээ, №БГХ/202147001826 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 5 000 000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Г.А******* нь №ЗГ/202147001826 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3 904 752.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 466 141.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 974.67 төгрөг, нийт 5 371 868.24 төгрөгийг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Г*******ийн А*******д холбогдуулан зээлийн гэрээ байгуулах үедээ оршин сууж байсан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу **** тоот хаягаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Г*******ийн А******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дэлгэр ургийн овогтой Г*******ийн А******* /РД: *******/-ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, итгэмжлэл, 2021.06.11-ний өдрийн Зээлийн гэрээ, 2021.11.16-ны өдрийн Зээлийн гэрээ, 2021.11.16-ны өдрийн Барьцааны гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/11926 дугаар шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Х******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.А*******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Г.А******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан 2021.06.11-ний өдрийн Зээлийн гэрээ, 2021.11.16-ны өдрийн Зээлийн гэрээ, 2021.11.16-ны өдрийн Барьцааны гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/11926 дугаар шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байна.
Г.А******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан *** тоот хаягт байрладаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх нь зөрчигдөж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
4.Г.А*******ийн бүртгэлтэй, оршин суудаг хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал:
- *****тоот хаягт оршин сууж байсан, Г*******ийн А******* /РД:*******/ гэсэн,
- Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Л******* /Утас:*******/ болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Г.А*******ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.А*******ийг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН