| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/04304/И |
| Дугаар | 192/ШШ2025/04749 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04749
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б,
Хариуцагч: Д.Д,
Хариуцагч: О.П
Хариуцагч: С.Д
Хариуцагч: П.Ннарт холбогдох,
Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №20/297 тоот Зээлийн гэрээ болон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №183/ШШ2023/03203 тоот шийдвэрийн дагуу төлөх 92 043 414 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 688 366 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр 400 000 төгрөг, нийт 93 131 780,71 төгрөгийг талуудын хооронд байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №20/297-1 тоот Зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний №000070, эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаартай, 3 өрөө орон сууц, 12.5 м.кв талбайтай №15 тоот автомашины зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Тус иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул Б******* ХХК-ийн зүгээс хариуцагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагагүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлттэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б******* ХХК нь хариуцагч Б.Б*******, Д.Дэлгэрмаа, О.П*******, С.Д*******, П.Н*******нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хууль болон бусад хуулийг зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б*******, Д.Дэлгэрмаа, О.П*******, С.Д*******, П.Н*******нарт холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН