Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч М.Мөнхзул

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Б 2018 оны 2 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Кристал баарны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Б.Өын далан тус газар пивоны шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ явдлаас би их сургамж авсан дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би чин сэтгэлээсээ ухамсарлаж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Ө мөрдөн байцаалтанд “2018 оны 02 дугаар сарын 3-ны өдөр 20 цагийн үед эхнэр Мөнхсайхантай хоолноос болж маргалдаж байгаад гэрээсээ гараад Москва хороололд найз Ариунбаатарын гэрт очиж 0,75 гр нэг шил архи хувааж уугаад 00 цагийн үед ганцаараа гэрээс гараад Кристал бааранд орсон. Тухайн үед би нилээн согтуу байсан. Текэн дээрээс 1 шил пиво аваад 20 минут орчим ганцаараа текний урд сууж байгаад хамгийн урд талын ширээн дээр сууж байсан танихгүй 1 залуу 2 хүүхэн дээр очиж хамт сууж байснаа санаж байна тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр даландаа оёдол тавиулж байсан дахиад сэргэтэл шөлөндөө хоолны газар нөгөө хамт ширээн дээр сууж байсан хүмүүстэйгээ хоол идээд маргалдаж байсан.  тэгээд өглөө нь гэртээ сэрсэн. Тэгээд цагдаа дээр ирж өргөдлөө өгөөд 2-3 хоногийн дараа цагдаагийн хэлтсийн байрны  нэг давхрын хүлээлгийн танхимд   миний далыг зүссэн гэх залуугийн найзуудтай уулзаад зогсож байхад Б  гэх залуу гаднаас орж ирээд шууд ахаа уучлаарай би согтуудаа таныг гэмтээчихсэн байна лээ таны эмчилгээний зардлыг бүрэн гаргаж өгье гээд 1.000.000 төгрөг бэлнээр өгч намайг хохиролгүй болгосон...Надад гомдол санал байхгүй. /хх-ийн 30/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2264 дугаартай ”Өын биед баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанп нөлөөлөхгүй” /хх-ийн 32/ гэсэн дүгнэлт, 

 

Гэрч Д.Мөнгөншагай мөрдөн байцаалтанд “...гаднаас хамраас нь цус гарсан байдалтай орж ирсэн тэгээд нэг найз дээрээ  ирээд гарья хүмүүс намайг зодоод  ийм болгочихлоо гарья андуудаа гэж хэлсэн тэгээд би нар гарсан чинь гадаа 6 хүн байсан эргэн тойронд зөндөө хүмүүс  тэгээд тэр нөгөө залууг зодсон гэх залуу дээр нь очоод яагаад хүн зодож байгаа юм гэсэн чинь  наадах чинь зүгээр байхад мөрлөөд байсан тэгээд дахиад зодно гэж дайраад байсан. Тэгэхээр нь бид нар  салгасан чинь зодуулсан залууг дахиад 2 цохисон тэгээд байж байсан чинь нөгөө залуучууд чинь нэг нэгээрээ алга болсон тэр хооронд бид нартай сууж байсан залуугийн нэг залуу нь баар руу ороод шил хагалаад гараад ирсэн нөгөө залуучууд нь байхгүй болчихсон байсан өөр нэг согтуу ах ирээд бид нар руу дайраад байсан хувцасгүй тэгсэн нөгөө шил хагалсан залуу  нуруу хэсэг рүү нь цохисон тэгсэн тэр нуруугуугаа цохиулдаг ахын найз нь гээд нэг том биетэй залуу байсан тэр нь бид нартай маргалдсан...” /хх-ийн 6/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Төгөлдөр мөрдөн байцаалтанд “...Б нэг залууг нь шилээр зүсчихсэн тэгээд зүсүүлсэн залуу болон Б хоёулаа газар суугаад уйлаад байсан...”  /хх-ийн 7/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтнээр Ц.Б мөрдөн байцаалтанд ”Би Турк улсад 7 сар, Солонгос улсад 3 сар ажиллаж байгаад 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд багын найзуудтайгаа уулзъя гээд Сайханбат, Мөнгөншагай, Төгөлдөр, Буяндэлгэрэх нартай уулзаад Буяндэлгэрэхийн гэрт кино үзэж сууж байгаад гарч Өргөөгийн хойд талын Гаме арена РС тоглоомын газар орж цаг тоглоод тэндээсээ гараад Фламинго бааранд орж 0,75 гр 1 шил архи 5 шил пиво авч уугаад бүжиглэсэн нэг мэдсэн Сайханбат гараад явчихсан байсан. би араас нь гадаа гартал Сайханбат хүнд зодуулчихсан байдалтай байхаар нь Буяндэлгэр бид хоёр манай найзыг яаж байгаан гээд тэнд байсан залуучууд руу зодолдох гээд дайраад орсон. Намайг 2-3 залуу зодоод байхаар нь арай гэж салаад баар руу орж ууж байсан пивоныхоо шилийг авч гарч ирж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу ч санахгүй байгаа юм. Нэг мэдсэн нэг залуугийн далыг нь зүсчихсэн байсан...” /хх-ийн 35/ гэсэн мэдүүлэг,

 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ц.Бийн ял шалгах хуудас /хх-ийн 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 38/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б согтуугаар 2018 оны 2 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Кристал баарны гадна иргэн Б.Өын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Өын “...Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр даландаа оёдол тавиулж байсан...Б гэх залуу гаднаас орж ирээд шууд ахаа уучлаарай би согтуудаа таныг гэмтээчихсэн байна лээ таныг эмчилгээний зардлыг бүрэн гаргаж өгье гээд 1.000.000 төгрөг бэлнээр өгч намайг хохиролгүй болгосон...” /хх-ийн 30/, гэрч Д.Мөнгөншагайн “... нөгөө шил хагалсан залуу нуруу хэсэг рүү нь цохисон...” /хх-ийн 6/, гэрч М.Төгөлдөрийн”...Б нэг залууг нь шилээр зүсчихсэн...” /хх-ийн 7/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2264 дүгнэлт /хх-ийн 32/, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 40/, хохиролд 1 сая төгрөг төлсөн баримт /хх-ийн 39/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримтуудаар Ц.Бийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...нэг мэдсэн нэг залуугийн далыг нь зүсчихсэн байсан...” /хх-ийн 35/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдсан байна.

 

Прокуророос Ц.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ц.Бийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг  харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Б.Ө шүүгдэгч Ц.Б-оос 1 сая төгрөг хүлээн авсан тул гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул Ц.Бийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.