2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 192/шш2025/02442

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох,

 

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... би тай 2011 онд танилцаж, улмаар дотносож үерхэж байхдаа жирэмсэн болсон. Ингээд 2013 онд охин маань төрж, Пүрэвжаргал манай эцэг эхийн гэрт хамт амьдрах болсон. Нэг жил хамт амьдрах хугацаандаа хүүхэддээ анхаарал тавьдаггүй, хоол унд болон парперс гэх мэт наад захын хэрэгцээг нь хангаж өгдөггүй байсан. Манай ээж л энэ бүх хэрэгцээг нь хангаж бид гурвыг тэжээн тэтгэдэг байсан. Пүрэвжаргал нь намайг жирэмсэн байх хугацаандаа цалин мөнгө олж ирдэггүй мөртлөө ажилд явлаа гэж хэлээд өөр хүнтэй 3 сарын турш нууцаар хамт амьдарч байсныг олж мэдсэн. Тэр эмэгтэй нь над руу залгаад ирж уулзаж байсан. Охин Уянга төрөөд би өөрөөрөө овоглох гэтэл Пүрэвжаргал нь би дахин ийм асуудал үүсгэхгүй. Би өөрөөрөө овоглуулмаар байна гэж гуйсаар Пүрэвжаргалаар овоглосон. Гэтэл 2014 оны 4 дүгээр сараас хойш өдийг хүртэл охин бид хоёрыг огт харж хандаж байгаагүй. Охиндоо тусалж байгаа ч гэсэн хүсэлтийг би 2,3 удаа тавьсан боловч огт туслаж дэмжиж байгаагүй. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна ... гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, охиндоо тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй ... гэв.

 

3. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, охин төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч тал нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн лавлагааг гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

4. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2011 онд танилцаж, хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр охин Пүрэвжаргалын Уянга төрж, эхийн асрамжид эсэн мэнд бойжиж, сургуульд сурч байгаа нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байна.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар нэхэмжлэгч , хариуцагч нарын охин П.Уянгыг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг аар овоглон бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон байх тул хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна гэж үзлээ.

 

6. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

8. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдарч байгаа нь энэ үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

9. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас охин төрснөөр эх , эцэг нарт хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг үүссэн бөгөөд талууд тэтгэлгийн хэмжээний талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй байна.

 

10. Мөн охин нь эх гийн асрамжинд байдаг бөгөөд эх нь хүүхдээ өөрийн асрамжиндаа авна гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул энэ нь хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

11. Хариуцагч нь охин П.Уянгыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 

12. Иймд охин П.Уянгыг эх гийн асрамжинд үлдээж, эцэг аас хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.

 

13. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг нь охин тай уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх д сануулах нь зүйтэй байна.

 

14. Нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Пүрэвжаргалын Уянгыг эх гийн асрамжинд үлдээсүгэй.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.2-т зааснаар П.Уянгыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх , эцэг нарт мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг  нь охин тай уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх д сануулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийн шүүгчийн туслах /С.Солонго/-д даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжэлгч гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.  

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ