2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 192/шш2025/02441

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 31 192/ШШ2025/02441

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******-нд холбогдох,

 

авто зогсоолын гэрчилгээ гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээ.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчтэй эвлэрч байгаа, эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь хариуцагч Ласти интернэшнл ХХК-нд холбогдуулан авто зогсоолын гэрчилгээ гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ... А.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй Ласти интернэшнл ХХК-нд холбогдох ******* үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын зүгээс хүсэл зоригоо илэрхийлж дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Эвлэрлийн гэрээнд

1.     Нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь 3.000.000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор Ласти интернэшнл ХХК-нд бэлнээр эсхүл дансаар төлнө.

2.     Ласти интернэшнл ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор ******* үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг А.Цэндсүрэнгийн нэр дээр гаргаж өгөхөөр харилцан тохиролцов.

3.     Энэхүү хэлцлийг талууд хэн нэгний дарамт, шахалтгүй, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан болно.

4.     Энэхүү хэлцлийг 3 хувь үйлдэж талууд гарын үсэг зурж шүүх баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр *******т олгосон итгэмжлэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно гэж эвлэрэх бүрэн эрхийг олгосон, хариуцагч Ласти интернэшнл ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь ******* болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна. 

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258.000 төгрөгөөс 129.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 129.000 төгрөг, төрийн сангийн орлогоос 129.000 төгрөг тус тус гаргуулж нийт 258.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ласти интернэшнл ХХК-нд холбогдох авто зогсоолын гэрчилгээ гаргахыг даалгуулах иргэний хэрэгт талууд:

Нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь 3.000.000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор Ласти интернэшнл ХХК-нд бэлнээр эсхүл дансаар төлнө. Ласти интернэшнл ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор ******* үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг А.Цэндсүрэнгийн нэр дээр гаргаж өгөхөөр харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258.000 төгрөгөөс 129.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 129.000 төгрөг, төрийн сангийн орлогоос 129.000 төгрөг тус тус гаргуулж нийт 258.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ОЮУН-ЭРДЭНЭ