2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 192/шш2025/02440

 

 

 

 

 

 

 

 

2025 03 31 192/ШШ2025/02440

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 14,345,751.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Зээлдэгч ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 6000135945 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 16,500,000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000135945 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 131 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн эрх нээх гэрээний хугацаа 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000135945 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 13,254,469.1 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,049,253.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 25,028.37 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 14,345,751.29 төгрөгийг зээлдэгч Хүрэлбаатарын Энхзаяагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,345,751.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  М банк ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,345,751.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,345,751.29 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч *******гийн зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна. 

 

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,679 төгрөгөөс 114,839.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114,839.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 114,839.5 төгрөг тус тус гаргуулж нийт 229,679 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар М банк ХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,345,751.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,

хариуцагч нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг,

2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг,

2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг,

2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг,

2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг,

2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,434,575.12 төгрөг тус тус нэхэмжлэгч *******-нд төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,679 төгрөгөөс 114,839.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114,839.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 114,839.5 төгрөг тус тус гаргуулж нийт 229,679 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

                   ШҮҮГЧ                               Э.ОЮУН-ЭРДЭНЭ