| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Мөнгөн-Аргамж |
| Хэргийн индекс | 128/2025/0428/З |
| Дугаар | 128/ШШ2025/0563 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2025/0563
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнгөн-Аргамж би, М******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын *******рын Санхүү, нийцлийн аудитын *******рын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н*******, аудитын менежер И.Э******* нарт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж******* ******* нь 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүхэд бичгээр ирүүлсэн 197 дугаар хүсэлтдээ: М******* ******* ******* ХХК нь Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 2022 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, *******рын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийх аудитын тайлангаар М******* ******* ******* ХХК-ийн өртөг нөхөгдөх зардлаас Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр 430,705.76 амдолларыг хасаж тооцон шийдвэрлүүлснийг өөрчлүүлж, тус хассан дүнг компанийн 2022 оны Өртөг нөхөгдөх зардалд оруулж тооцуулан шийдвэрлүүлэхээр 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
М******* ******* ******* ХХК-ийн толгой хөрөнгө оруулагч болох Австрали улсад бүртгэлтэй Ж******* ******* холдингс компанийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаар тус нэхэмжлэлээс татгалзахаар шийдвэрлэсэн байх тул дээрх нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж тус тус заасан байна.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж******* ******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгосон, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж******* ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгааг дурдах нь зүйтэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг баримтлан М******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын *******рын Санхүү, нийцлийн аудитын *******рын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н*******, аудитын менежер И.Э******* нарт холбогдуулан гаргасан Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 2022 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, *******рын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийх аудитын тайлангаар М******* ******* ******* ХХК-ийн өртөг нөхөгдөх зардлаас Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр 430,705.76 ам.долларыг хасаж тооцон шийдвэрлүүлснийг өөрчлүүлж, тус хассан дүнг компанийн 2022 оны өртөг нөхөгдөх зардалд оруулж тооцуулан шийдвэрлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНГӨН-АРГАМЖ