| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01579/И |
| Дугаар | 192/шш2025/02249 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 192/шш2025/02249
2025 03 24 192/ШШ2025/02249
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 16 дугаар хороо, Буянт-Ухаа 9 дүгээр байр, 374 тоот хаягт оршин суух, Бямбацогтын Тэмүүлэн /РД:УЗ90011773/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,166,657.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Голомт банктай ЗГ2715113243 тоот Зээлийн гэрээ байгуулж 9,600,00.00 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь ЗГ2715113243 тоот үндсэн болон нэмэлт зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 1249 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 8,850,479.06 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 12,286,130.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,030,048.63 төгрөг Нийт 22,166,657.95 төгрөг төлөөгүй иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж заасныг тус тус үидэжлэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 189 дүгээр зүйлийн 189.1 хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан ЗГ2715113243 дугаар Зээлийн болон барьцааны гэрээг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч гээс нийт 22,166,657.95 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагч гээс нийт 22,166,657.95 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,166,657.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ... миний бие Голомт банкны нэхэмжилсэн 22,166,657.95 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн төлбөрийг дараахь хуваарийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна.
1. 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 700.000 төгрөг,
2. 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг,
3. 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг,
4. 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг,
5. 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг,
6. 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 700.000 төгрөг,
7. 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг,
8. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 700.000 төгрөг,
9. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг,
10. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 700.000 төгрөг,
11. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг,
12. 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 14.466.657 төгрөгийг төлж барагдуулна гэснийг Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч би 12 сараар хуваан төлөхийг зөвшөөрч байна гэж эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Голомт банкнаас 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр т олгосон итгэмжлэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно гэж хариуцагчтай эвлэрэх бүрэн эрхийг олгосон байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч гийн зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268.784 төгрөгөөс 134.392 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134.392 төгрөг, төрийн сангийн орлогоос 134.392 төгрөг тус тус гаргуулж нийт 268.784 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,166,657.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд:
2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 700.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 700.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 700.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 700.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 14.466.657 төгрөгийг төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268.784 төгрөгөөс 134.392 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134.392 төгрөг, төрийн сангийн орлогоос 134.392 төгрөг тус тус гаргуулж нийт 268.784 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ