| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01038/И |
| Дугаар | 192/шш2025/02248 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 192/шш2025/02248
Шүүх хуралдааныг хойшлуулах тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,
Гэрээний үүрэгт 26,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Надад манай төлөөлүүлэгч 5 дахь өдөр хэлсэн. Өнөөдөр хурлын өмнө хэргийн материалтай танилцах гэсэн боловч шүүгчийн туслахад хэрэг нь байхгүй байсан. Итгэмжлэл хэрэгт байхгүй гэдгийг сая мэдлээ. Иймд итгэмжлэлээ зөвтгөж өгч, хэргийн материалтай танилцах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь К-д холбогдуулан гэрээний үүрэгт 26,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлууллаа.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр нь хангаж, шүүх хуралдааны товыг мэдэгдэх нь зүйтэй байна гэж үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. -ийн нэхэмжлэлтэй, К-д холбогдох гэрээний үүрэгт 26,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ