| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01095/И |
| Дугаар | 192/шш2025/02195 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 192/шш2025/02195
2025 03 21 192/ШШ2025/02195
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,-т холбогдох,
Гэрээний үүрэгт 37,567,362 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөө аж ахуйг дэмжих сан" нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 37,567,362 төгрөг байна. Үүнд: 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ОХУ-Т18/128 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ОХУ/2018-/Т128/БТ103 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулсан. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 25,044,908 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 12,522,454 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 25,044,908 төгрөг, нийт 37,567,362 төгрөr гаргуулахаар байна. Иймд үндсэн төлбөр 25,044,908 төгрөг, анз 12,522,454 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 37,567,362 төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 37,567,362 төгрөгийн 10,017,964 төгрөгөөс татгалзаж, үлдэх 27,549,398 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 24,549,398 төгрөгийг тус тус нэхэмжлэгч талд төлөх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ын өмчлөлийн 000689640 гэрчилгээний дугаартай, Төв аймаг Баянцогт сум гуна 1 дүгээр баг,, аялал жуулчлалын газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжэээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан гэрээний үүрэгт 37,567,362 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмлжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 37,567,362 төгрөгийн 10,017,964 төгрөгөөс татгалзаж, үлдэх 27,549,398 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 24,549,398 төгрөгийг тус тус нэхэмжлэгч талд төлөх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ын өмчлөлийн 000689640 гэрчилгээний дугаартай, Төв аймаг Баянцогт сум гуна 1 дүгээр баг,, аялал жуулчлалын газраар хангуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 147,848.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар -ийн нэхэмжлэлтэй т холбогдох гэрээний үүрэгт 37,567,362 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт,
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 37,567,362 төгрөгийн 12,522,454 төгрөгөөс татгалзаж, үлдэх 27,549,398 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 24,549,398 төгрөгийг тус тус нэхэмжлэгч талд төлөх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ын өмчлөлийн 000689640 гэрчилгээний дугаартай, Төв аймаг Баянцогт сум гуна 1 дүгээр баг,, аялал жуулчлалын газраар хангуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 147,848.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ