Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 252

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б  2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Оийн Таун интернэт тоглоомын газарт үйлчлүүлж байгаад компьютерийн процессороос 2 дугаар үеийн 2 гегабаттай 2 рам диск, 3 дугаар үеийн ай 3 тай сифү, жити 430 график карт зэрэг эд зүйлийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 610.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй. Би хохиролыг төлж барагдуулсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.О мөрдөн байцаалтанд” 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчим манай тоглоомын газарт ажилладаг ажилтан Нармандах 65 дугаар компьютер ажиллахгүй байна гэж утсаар мэдэгдээд би ирээд шалгахад тухайн комьютероос сипу, рам, дэлгэцийн карт, тэжээлийн блок нь алдагдсан байсан...би хохиролын мөнгө болох 610.000 төгрөгийг Бээс бүрэн барагдуулж авсан. Гомдол санал байхгүй” /хх-ийн 9/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Нямхүү мөрдөн байцаалтанд “2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6 цагийн орчим ажил дээрээ очоод цэвэрлэгээ хийж байтал 6 цаг 30 минут болж байхад 20 орчим насны 4 эрэгтэй хүүхэд орж ирээд ПС тоглох гэж орж ирээд тоглож эхэлсэн. Манай ПС тоглоомын газар 2 давхар болохоор би 2 давхар руу цэвэрлэгээ хийх гээд гарсан хойгуур тэр 4 хүүхэд тус тоглоомын газрын зүүн хойд хэсэгт суугаад тоглож байгаа харагдсан. Намайг цэвэрлэгээ хийж байх хооронд манай ажилтан Ууганбаяр ажилтанг бас юм янзалж байх хооронд тэр хүүхэд процессор болон тоног төхөөрөмжүүдийг хулгайлаад аваад явсан байсан” /хх-ийн 10/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Тэмүүжин мөрдөн байцаалтанд “2017 оны 10 дугаар сарын 15-ны өглөөний 5 цаг өнгөрөөгөөд би Таун ПС тоглоомын газар тоглох гэж ганцаараа орж ирсэн. Тэр үед тоглоомын газар Ууганбаяр, Нямхүү эгч нар байсан. Би 31 дүгээр компьютерийг асаагаад тоглож байсан чинь удалгүй Б танихгүй 3 найзынхаа хамт тоглоомын газар орж ирээд надтай мэндлээд хамт тоглох уу гэхээр нь би 61 дүгээр комьпютер дээр суусан чинь Б 70 дугаар компьютер дээр суугаад тоглосон. Тэгээд би нэг хэсэг тоглож байгаад Ви айя пи өрөөнд ганцаараа шилжиж тоглож байгаад тэндээ унтчихсан. Маргааш нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр захирал О намайг дуудахаар нь очоод уулзсан чинь Бийг таних уу гээд асуугаад байсан. Тэгээд хяналтын камерын бичлэг үзүүлсэн чинь Б 70 дугаар ширээний доогуур шургаад эсрэг талын 65 дугаар компьютерийн эд ангийг  тонож байгаа бичлэг байсан”  /хх-ийн 12/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтэн Б.Б мөрдөн байцаалтанд “Би 2017 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 00 цагийн үед Баянгол дүүргийн Таун Пс тоглоомын газар найз болох Отгонсүлд, Батням, Дөлгөөнхүү нарын хамт хонож тоглох гэж орсон. Тэгээд шөнөжин тоглож хоносон. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан болохоор би процессор дотроос 2 дугаар үеийн 2 гигабаттай 2 рам диск, 3 дугаар үеийн Айя 3 тай сипу, жити 430 график карт зэрэг зүйлсийг авсан. Намайг энэ зүйлүүдийг авч байхад Дөлгөөнхүү, Батням, Отгонсүлд нар нь мэдээгүй. Тэгээд би эдгээр зүйлсийг комьютерийн сэлбэг авна гэсэн зараар утсаар ярьж 200.000 төгрөгөөр худалдсан” /хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29/

Мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-ийн 44/

 

Шүүгдэгч Б.Б хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 24/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 41/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Оийн Таун интернэт тоглоомын газраас бусдын эд зүйлийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 610.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.О-ийн”...шалгахад тухайн комьютероос сипу, рам, дэлгэцийн карт, тэжээлийн блок алдагдсан байсан...”/хх-ийн 9/,  гэрч С.Нямхүүгийн “...тэр хүүхэд процессор болон тоног төхөөрөмжүүдийг хулгайлаад аваад явсан байсан...” /хх-ийн 10/, гэрч Б.Тэмүүжингийн”...Б 70 дугаар ширээний доогуур шургаад эсрэг талын 65 дугаар компьютерийн эд ангийн тонож байгаа бичлэг байсан...”/хх-ийн 12/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25/ камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Прокуророос Б.Б-д холбогдуулан шалгаж зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Бийг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Б.Б бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Мөн эдгээр нөхцөл байдлууд болон шүүгдэгч Б.Б үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүх, Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэхээр тогтов. 

 

Хохирол төлбөрийн тухайд хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 610.000 төгрөгийг Б.Б нь төлж хохирогч Н.Оээс хохиролыг бүрэн авсан гомдол саналгүй мэдүүлсэн байх тул Б.Бийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.   

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.