Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/26

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны ******* дүгээр сарын 17-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2318000000591 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******9 оны 12 арын 20-ны өдрийн 2*******9/ШЦТ/478 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 440 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 22 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

шүүгдэгч *******ийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багт байрлах Дархан захын , хаалганы ойролцоо иргэн самсунг галакси А-8 загварын гар утас болон бэлэн 30,000 төгрөгийг авахаар хүч хэрэглэн довтолж *******0,000 төгрөгийн эд зүйлийг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч ******* нь архи согтууруулах хэрэглэсэн байснаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдлээ бүрэн санадаггүй ба өөрийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч ирсэн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн зайдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс гүй ял оногдуулж түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү. Жич: Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийг биечлэн оролцуулах саналтай байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүхийн 2024 оны ******* дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор шүүгдэгч ******* 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч ******* нь боловсролтой, хууль зүйн мэдлэггүй тул анхан шатны шүүх хуралд оролцсон. Шүүгдэгч маань надад оногдуулсан ялыг сгаж өгнө үү гэж санал тавьсан учир гомдол гаргасан. Гомдлын үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс гүй ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

2022 оны 11 дүгээр сарын 03-нд охинтой болсон. Охиноо өөрийн ах, дүү нараас болж хүнд өргүүлсэн. Түр хамгаалах байранд 2 удаа орж байсан. Тэр байгууллагын дарамт шахалтаас болж 2023 оны 8 дугаар сард охиноо хүнд үрчлүүлсэн. Үүнээсээ болж сэтгэл санаагаар унаж, салж сарниж ийм үйлдэл хийсэн. Цагдан хоригдож байх хугацаандаа их зүйл бодсон. Хорих ялаа сгах гэж байгаа шалтгаан маань цаг хугацаа алдахгүйн тул гэр бүлийнхэнтэй ярилцаж байгаад охиноо буцааж авах гэж байгаа тул хорих ялыг маань сгаж өгнө үү гэж гомдол гаргасан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад бүрэн нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах  боломжгүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж хорих ялыг биеэр эдэлж байсан. Энэ нь гэхдээ ямар нэгэн эрх зүйн үр дагаварт хүрэхгүй хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал харагдаж байна. *******ийн хувьд өндөр настай, өвчтэй хүнийг дээрэмдэж эд зүйлийг нь авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Энэ зүйл нь шүүхэд эрх олгосон зохицуулалт юм. Үүнийг шүүгдэгч болгон дээр хэрэглэнэ гэж байхгүй. *******ийн хувьд энэ зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчөөс гаргаж байгаа гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******ын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, ******* холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багт байрлах Дархан захын , хаалганы ойролцоо иргэн самсунг галакси А-8 загварын гар утас болон бэлэн 30,000 төгрөгийг авахаар хүч хэрэглэн довтолж *******0,000 төгрөгийн эд зүйлийг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч ...”2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд...нэг хүн хүрч ирээд надтай ноцолдож байгаад миний утсыг, халаасанд байсан 30.000 төгрөгтэй хамт аваад явсан” гэх мэдүүлгээр,

Гэрч ...”настай өвөө ганцаараа явж байхад зах дээр байнга архи уугаад явж байдаг ******* гэдэг араас нь гүйж очоод татаж унагаад халааснаас нь гар утсыг нь аваад бид нарыг дуудаад хурдан холдоод явъя гэсэн” гэх мэдүүлгээр,

Гэрч ...” ******* эгч ...GS******* дэлгүүрийн буланд очоод энгэрээсээ хар өнгийн хавтгай андройд гар утас, бэлэн 30.000 төгрөг гаргаж ирээд, гар утсыг надад чи энэ утсыг бариарай гэж хэлээд өгсөн” гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг, эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “ ” ХХК-ийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан захын , хаалганы ойролцоо хохирогч ноцолдон халаасыг нь урж, түүнийг түлхэж унаган 220.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А8 гар утас, Хаан банкны виза карт, бэлэн 30.000 төгрөгийг хүч хэрэглэн довтолж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалд нийцсэн хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын буюу учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс гүй ял оногдуулж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү...” гэснийг хүлээн авах боломжгүй тул өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны ******* дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ******* дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2024 оны ******* дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

        3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АМАРЖАРГАЛ

                      ШҮҮГЧ                                                        З.ТӨМӨРХҮҮ