2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/04520

 

 

 

 

 

 

 

2025 05 *******

*******2/ШШ2025/04520

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* ******* гудамж, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, овогт /РД: УП00*******1*******1/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,662,702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э. нь 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ХасБанктай 1060106876 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан *******,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт буюу жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч Э. нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 2,647,990.14 төгрөг, хүүгийн төлбөрт 1,011,106.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,590.14 нийт 3,662,687.13 төгрөг төлсөн. Зээлдэгч Э. нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралт 1-д заасан хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж, банкны зүгээс тавьсан удаа дараагийн мэдэгдэл, шаардлагыг үл тоомсорлон төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, үүргээ биелүүлэхгүй, зайлсхийж, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 1060106876 дугаартай зээлийн гэрээний дагуу 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг Э.аас нэхэмжилж байна. Үүнд: зээлийн үндсэн төлбөр 18,352,009.86 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,252,946.87 төгрөг, нэмэгдүүлсэн зээл 57,745.54 төгрөг, нийт 20,662,702 төгрөг байна. Иймд 1060106876 дугаартай зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан 20,662,702 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.т холбогдох 20,662,702 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 20,662,702 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд:

1. 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

2. 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

3. 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

4. 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

5. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

6. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10,662,702 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Э.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,662,702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь ******* ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 20,662,702 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг:

1. 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

2. 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

3. 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

4. 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

5. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

6. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10,662,702 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,662,702 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 20,662,702 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг:

1. 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

2. 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

3. 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

4. 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

5. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,

6. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10,662,702 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,264 төгрөгөөс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данс /100200100941/-аас 130,632 төгрөг, хариуцагч Э.аас 130,632 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД