2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 192/шш2025/02067

 

 

 

 

 

 

 

 

2025 03 19 192/ШШ2025/02067

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,,,

 

Хариуцагч: *******,*******,*******,,,/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 40,403,065.49 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: " Зээлдэгч , нар нь Худалдаа, хөгжлийн банктай 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр №ЗГ/ВСС201023046-2 тоот орон сууцны зээлийн гэрээ, №ЗБ/ВСС201023046-2-2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 34,500,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нар нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №ЗБ/ВСС201023046-2-2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу (РД:ОА92040706)-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205007849 дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн*******,*******,, талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Хариуцагч нараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлүүдийг гардуулан үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр №ЗГ/ВСС201023046-2 тоот орон сууцны зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч нар нь №ЗГ/ВСС201023046-2 тоот зээлийн гэрээний 7.1.1-д заасны дагуу төлбөрийн хуваарь зөрчигдсон өдрөөс эхлэн төлөгдөөгүй байгаа зээлд үндсэн хүүний хамт нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож төлөх үүрэгтэй. Зээлдэгч нь зээл зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 33,075,900.54 төгрөг, зээлийн үндсэн хүү 7,289,850.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,314.18 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг нийт 40,403,065.49 төгрөг байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдор №ЗГ/ВСС201023046-2 тоот орон сууцны зээлийн гэрээг шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч , нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 40,403,065.49 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205007849 дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн*******,*******, талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөхөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Худалдаа, хөгжлийн банк" ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч (РД:ОЛ92040706), (РД:НС92091918) нарт холбогдох зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 40,403,065.49 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн хамт гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий №5/1581 тоот нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танай шүүхэд гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн зөрчлийн дүн болох 3,986,961.25 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 26-ний өдөр бүрэн төлж барагдуулсан байна. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, цаашид гэрээний үүрэг дахин зөрчигдсөн тохиолдолд тухайн зөрчилд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар тусган шүүгчийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч   нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,403,065.49 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний төлбөрөөс 3,986,961.25 төгрөгийг төлж зөрчилөө арилгасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.

 

Хариуцагч , нар нь зээлийн гэрээний үүргийн зөрчлийн дүн болох 3,986,961.25 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 26-ний өдөр нэхэмжлэгчид төлж гэрээний үүргийн зөрчлөө арилгасан тул нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч нарт зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх боломжийг олгосон байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч , нар нь цаашид зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол нэхэмжлэгч дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 430,165.35 төгрөгөөс 215,082.65 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 215,082.65 төгрөг, төрийн сангийн орлогоос 215,082.65 төгрөг тус тус гаргуулж нийт 430,165.35 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,403,065.49 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь энэхүү зээлийн гэрээтэй холбоотой хариуцагч , нарт холбогдуулан дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 430,165.35 төгрөгөөс 215,082.65 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 215,082.65 төгрөг, төрийн сангийн орлогоос 215,082.65 төгрөг тус тус гаргуулж нийт 430,165.35 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, харин тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

      

 

 

 

                   ШҮҮГЧ                               Э.ОЮУН-ЭРДЭНЭ