2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/04660

 

 

 

 

 

 

 

2025 06 02

192/ШШ2025/04660

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, ******* *******, ******* оффис хаягт байрлах, ******* банк ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 28 дугаар хороо, ******* ******* хотхон, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, овогт /РД: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 27,210,324.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр

иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч В. нь ******* банктай гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан байдаг. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 1,300,000 /Нэг сая гурван зуун мянган/ төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Өмнөх зээлийн үлдэгдэл 1,300,000 төгрөг дээр нэмж, 2023 оны 04 дугаар сарын 13-ны өдөр Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 2,100,000 /Хоёр сая нэг зуун мянган/ төгрөг, нийт зээлийн хэмжээ 3,400,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Өмнөх зээлийн үлдэгдэл 3,*******,479.46 төгрөг дээр нэмж, 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ/51404471 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 177,000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 3,478,479.46 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Өмнөх зээлийн үлдэгдэл 3,478,479.46 төгрөг дээр нэмж 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/51542744 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж, өмнөх зээлийн. үлдэгдэл дээр нэмж 22,600,000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 26,078,479.46 төгрөг ийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр БГХ/51542744 тоот Барьцааны гэрээ байгуулж: Ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч В. нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5,191,907.23 төгрөг, зээлийн хүү 1,698,400.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,538.77 төгрөг, нийт 6,915,846.49 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч В. гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар *******7 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд банк эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх-ийн 7.1-д банк эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно. гэж, мөн хуулийн 7.2-т энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаа нууц код/тоон гарын үсэг /аль тохирохыг сонгох/-ээр баталгаажуулсан болно. Иймд зээлдэгч В.оос 27,210,324.53 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ******* банк ХК нь хариуцагч В.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,210,324.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам, хариуцагч В. нар нь дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Нэхэмжлэгчийн шаардлага болох үндсэн зээл 20,985,092.77 төгрөг, зээлийн хүү 5,865,046.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 360,185.60 төгрөг, нийт 27,210,324.53 төгрөгийг хариуцагч В. бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч В. нь 27,210,324.53 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр хэсэгчилсэн байдлаар төлж барагдуулна. Үүнд:

1.    2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

2.    2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

3.    2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

4.    2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

5.    2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

6.    2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

7.    2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

8.    2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

9.    2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

10.  2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

11.  2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

12. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527.53 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна. Хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж 274,289.53 төгрөгийг 50 хувийг нэхэмжлэгчид талд төлнө. Хариуцагч нь дээрх хуваарийг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжих болохыг мэдэгдэж дээрх гэрээг байгуулав. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч В.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,210,324.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В. нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 27,210,324.53 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг:

1.    2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

2.    2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

3.    2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

4.    2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

5.    2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

6.    2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

7.    2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

8.    2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

9.    2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

10.  2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

11.  2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

12. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527.53 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, В.ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,210,324.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, В.ид холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 27,210,324.53 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг:

1.    2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

2.    2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

3.    2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

4.    2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

5.    2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

6.    2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

7.    2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

8.    2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

9.    2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

10.  2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

11.  2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,267,527 төгрөг,

12. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,267,527.53 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,100 төгрөгөөс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данс /100200100941/-аас 147,050 төгрөг, хариуцагч В.оос 147,050 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД