2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/шш2025/01964

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: *******,*******,*******, /РД:СЖ76101205/-д холбогдох,

гэрлэлт сэргээх тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч , нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч од холбогдуулан гэрлэлт сэргээх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие той гэрлэлтээ цуцлуулснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хамт амьдарч байгаа. Бид харилцан тохиролцож, зөвшилцөлд хүрсний үндсэн дээр шүүх хуралд оролцож байна. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй. Бид дундаасаа 13 настай нэг хүүхэдтэй. Иймд гэрлэлтээ сэргээлгэх хүсэлтэй байна гэв.

 

3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* бид хоёр хэсэг хугацаанд буруу ойлголцож, гэрлэлтээ цуцлуулсан. Дараа нь хоорондоо ойлголцож, хамт амьдрах болсон. Бид харилцан ярилцаж, гэрлэлтээ сэргээлгэхээр болсон. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш талууд өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй. Гэрлэлтээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч болон хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлт цуцалсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар зэргийг ирүүлсэн.

 

5. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хариу тайлбар зэргийг ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч од холбогдуулан гэрлэлт сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... гэрлэлтээ цуцлуулснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хамт амьдарч байгаа, өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй, гэрлэлтээ сэргээлгэх хүсэлтэй ... гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар ... бид хоёр хэсэг хугацаанд буруу ойлголцож, гэрлэлтээ цуцлуулсан, дараа нь хоорондоо ойлголцож, хамт амьдрах болсон, өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй, гэрлэлтээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна ... гэж тус тус тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч *******, хариуцагч нар нь 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

 

5. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/02048 дугаартай шийдвэрээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан байна. /хх-ийн 7/

 

6. Нэхэмжлэгч *******, хариуцагч нар гэрлэлтээ цуцлууснаас хойш хугацаанд эвлэрч хамт амьдарч байгаа бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй болох нь талуудын тайлбар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар нотлогдож байна. /хх-ийн 17-18/

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ гэж заасан.

 

8. Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч нар нь эвлэрснээ хамтран илэрхийлсэн, өөр хүнтэй гэрлээгүй байх тул 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр цуцлуулсан гэрлэлтийг сэргэж шийдвэрлэлээ.

 

9. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч *******, хариуцагч нарын гэрлэлтийг сэргээсний бүртгэл хөтлөхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгалаа.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар нэхэмжлэгч , хариуцагч нарын гэрлэлтийг сэргээсүгэй.

 

2. Гэрлэлтийг сэргээсэн шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /С.Солонго/-д, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар *******, нарын гэрлэлтийг сэргээн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад тус тус даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ