2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/шш2025/01963

 

 

 

 

 

 

 

 

2025 03 17 192/ШШ2025/01963

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,,

 

Хариуцагч: *******,*******,*******,, нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 39,055,123.78 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Зээлдэгч , О.Одбаяр нар нь -ийн Долоон буудал тооцооны төвтэй 2019 оны 01 дүгээр сарын 31-ний одор ЗГ/201944308824 тоот зээлийн гэрээ байгуулж 20,000,000 тогрогийг жилийн 24 хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар тээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЗГ/201944308824 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр БГУ/201944308824 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201050675 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 38 дугаар гудамж,,,,, мөн хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2201050908 дугаартай,, эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-2201055258 дугаартай,, 600 мкв талбайтай өмчлөх эрхтэй газар, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр БГХ/201944308824 тоот хөдлөх эд хоронгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, бараа материал зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч , О.Одбаяр нар нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЗГ/201944308824 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,764,952 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,581,514 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,064 төгрөг нийт 7,350,631 төгрөг төлсөн байна. Зээлдэгч , О.Одбаяр нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зорчсон тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.3, 5.1.5, 5.1.7, 5.1.9, 6.5.7.1, 7.6 дахь заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 2423, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэжлэн , О.Одбаяр нараас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЗГ/201944308824 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 14,235,047.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22,353,857.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,412,219.22 төгрөг, нотариатын зардал 54,000 төгрөг, нийт 39,055,123.78 төгрөгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг хариуцагч гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201050675 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 38 дугаар гудамж,,,,, улсын бүртгэлийн Ү-2201050908 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 38 дугаар гудамж,,,, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201055258 дугаартай,, 600 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талууд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: "Хаан Банк" ХК-ийн нэхэмжлэлтэй Борнууд ургийн овогт Отгонжаргалын Одонтуяа /РД:МЮ85011062/, Борнууд ургийн овогт Отгонжаргалын Одбаяр /РД:ФА91021493/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 39,001,123.78 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 54,000 төгрөг нийт 39,055,123.78 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн банкинд гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Үүнд: Хариуцагч О.Одбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсан байх тул Нэхэмжлэгч ХААН Банк ХК нь хариуцагч О.Одбаяраас татгалзаж, хариуцагч нь ХААН Банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 39,055,123.78 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 6,500,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,555,123.78 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлнө. Үүнд: 2025.04.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 11,277,561.89 төгрөг, 2026.03.30-ны өдөр 11,277,561.89 төгрөгийг тус тус төлнө. Хариуцагч нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан дараах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов. Үүнд: 2.1. гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201050675 дугаартай,,,,,,, ,,,,,, ,,,,, 600 мкв талбайтай өмчлөх эрхтэй газар зэрэг болно. Хариуцагч нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ. Хариуцагч гийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн болно. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ. Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  М банк ХК нь хариуцагч , О.Одбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,055,123.78 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч О.Одбаярт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 39,055,123.78 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6,500,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 32,555,123.78 төгрөгийг 2025.04.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 11,277,561.89 төгрөг, 2026.03.30-ны өдөр 11,277,561.89 төгрөгөөр төлж, төлөөгүй тохиолдолд,

1.гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201050675 дугаартай,,,,,,,

2. ,,,,,,

3. ,,,,, 600 мкв талбайтай өмчлөх эрхтэй газраар тус тус үүргий гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон болох нь төгрөг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна. 

 

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424,000 төгрөгөөс 212,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 212,000 төгрөг, төрийн сангийн орлогоос 212,000 төгрөг тус тус гаргуулж нийт 424,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар -ийн нэхэмжлэлтэй , О.Одбаяр нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 39,055,123.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,

Нэхэмжлэгч  нь хариуцагч О.Одбаярт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч 32,555,123.78 төгрөгийг 2025.04.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 11,277,561.89 төгрөг, 2026.03.30-ны өдөр 11,277,561.89 төгрөгөөр төлж, төлөөгүй тохиолдолд

1.гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201050675 дугаартай,,,,,,,

2. ,,,,,,

3. ,,,,, 600 мкв талбайтай өмчлөх эрхтэй газраар тус тус үүргий гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424,000 төгрөгөөс 212,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 212,000 төгрөг, төрийн сангийн орлогоос 212,000 төгрөг тус тус гаргуулж нийт 424,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

                   ШҮҮГЧ                               Э.ОЮУН-ЭРДЭНЭ