Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

     2017         12             25                                         03

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч Ц.С.ар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Харчин овогт Цэдэвдоржийн С.арыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0193 70203 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчин овогт Цэдэвдоржийн С.ар, Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Цэ.ржийн С.ар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 18-19 цагийн орчим .зам дээр хохирогч Б.О.нтай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С.ар мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ захаас эхнэрийн хамт ...такси авах гэж байгаад О.н гэж хүнд хохирол учруулсан нь үнэн...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.О.ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны орой 18-19 цагийн орчим өөрийн эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн 51-75 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр эхнэр Б.ль, хүүхэд Гэгээнээгийн хамт СХД нутаг дэвсгэр, Толгойтын замаар “Сэлэнгэ” захын хойноосоо урагшаа Нефьт бааз руу уруудаад явж байсан. Тэгэхэд замын дунд цагаан зураасан дээр 2 хүн зам гарах гэж байгаа юм шиг зогсож байсан. Тэгсэнээ замын голоосоо буцаж эргээд миний урдуур ороод ирсэн. Тэгэхээр нь би автомашинаа зогсоосон чинь над руу салаавч гаргаад, хэл амаар доромжилсон. Би буугаад “үхэх чинь дутаа юу” гэж хэлээд түүнийг замаас гаргаад гудамжны үзүүр дээр зогсоогоод буцаад машинлуугаа явж байтал араас миний толгой руу нэг юмаар цохисон. Тэгэхээр нь би тонгойгоод буцаад эргээд харахад намайг тэврээд бариад авсан.  Тэгэхээр нь би хавирч унагаагаад дээрээс нь дартал миний цамцны захаар намайг боогоод би ухаан алдаж унасан. Нэг сэрэхэд манай эхнэр ирчихсэн, салгасан байдалтай тэр хүнийг цааш нь түлхэж байсан. ...Надад тухайн үедээ дандаа зулгарсан гэмтэл учирсан байсан тул ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй ба одоо миний бие эдгэрсэн. ...Миний биед учирсан гэмтлүүдийг Ц.С.ар гэгч этгээд учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43, 44),

2. Гэрч М.Б.лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сэлэнгэ захын урд талын засмал замаар хойноосоо урагшаа чиглэлтэй замынхаа баруун талд нөхөр, хүүхдүүдийн хамт “Toyota Prius-20” маркийн 51-75 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ зорчиж явтал зам дээр 30 гаран насны эрэгтэй хүн зам таглаж зогсоод өөдөөс салаавч гаргаад орилоод байсан. Тухайн хүн согтуу байсан ба манай нөхрийг холдооч гэхэд “пизда” минь гээд орилоод байсан. Манай нөхөр машинаасаа буугаад тухайн залууг замаас холдуулсан. Би нэг цонхоороо харсан чинь манай нөхөр газарт уначихсан нөгөө залуу дээр нь суучихсан толгой руу нь гараараа цохиод байсан. Би машинаас буугаад тэр залуу дээр очоод нөхрөөсөө холдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 18),

3. Гэрч Ц.Лх.нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр бид хоёр найзуудтайгаа хамт караоке орсон бөгөөд тэгэхэд манай нөхөр нилээн согтчихсон би бага зэрэг халамцуу байсан. Бид хоёр гараад манай нөхөр зам дээрээс такси барих гээд замын хашлага даваад гараа өргөөд зогсож байсан чинь нэг машин зогсоод машины урдуур орох шахлаа, чи үхэх нь дутаа юу гээд жолооч нь гарч ирээд заамдаад...тэр хоёр хоорондоо ноцолдоод байсан. ...Манай нөхөр жолоочийг цамцаар нь ямар ч байсан заамдчихсан байсан. Тэр хүнийг ухаан алдсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан жолоочийн толгойноос цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12514 дугаар дүгнэлтэд

“...Хэсэг газрын үзлэг: Духны зүүн дээр 2.0х1.0см улаан зулгаралт, зүүн сарвууны ядам хурууны 2-р үед зулгарсан, баруун хацар овойж хавдсан эмзэглэлтэй. ДҮГНЭЛТ

1. Б.О.нд дух, зүүн ядам хуруунд зулгаралт, баруун хацарт цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16),

5. Шүүгдэгч Ц.С.арын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр найзуудтайгаа уулзаж караоке орж архи, пиво ууцгаасан. ...19 цагийн орчим эхнэр бид хоёр гэрээсээ гараад гэрийнхээ урд талын замаас такси барих гээд зогсож байгаад замын боржур руу хальт гишгээд орчихсон чинь нэг машин зогсоод жолооч нь бууж ирээд намайг “чи хүнд дайруулж гай болох нуу гэхээр нь би үгүй ээ гэж хэлээд цаашаа явж байтал араас гүйж ирээд эхлээд намайг шанаа руу нэг удаа цохиод авахаар нь бид хоёр барилцаж аваад дээр доороо ороод хоорондоо ноцолдож зодолдсон. ...Б.О.ны биед учруулсан гэмтлүүдийг би учруулсан. Би гараараа л ийш тийшээ цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69, 70)

6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 21), байнгын бүртгэлтэй оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 75), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49), Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэж байсан талаарх баримт (хавтаст хэргийн 83-103), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 46, 48, 51-55, 72-74) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.С.арт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.С.арыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Ц.С.ар нь Схд, Тогойтоос Нефьт хангамжийн бааз руу уруудах замд буюу Сэлэнгэ захын урд, 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой 18-19 цагийн орчим, танхайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, Б.О.ныг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь;

- Хохирогч Б.О.ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны орой 18-19 цагийн орчим өөрийн эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн 51-75 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Толгойтын замаар “Сэлэнгэ” захын хойноосоо урагшаа Нефьт бааз руу уруудаад явж байсан. Тэгэхэд замын дунд цагаан зураасан дээр 2 хүн зам гарах гэж байгаа юм шиг зогсож байсан. Тэгсэнээ замын голоосоо буцаж эргээд миний урдуур ороод ирсэн. Тэгэхээр нь би автомашинаа зогсоосон чинь надруу салаавч гаргаад, хэл амаар доромжилсон. Би буугаад “үхэх чинь дутаа юу” гэж хэлээд түүнийг замаас гаргаад гудамжны үзүүр дээр зогсоогоод буцаад машинлуугаа явж байтал араас миний толгой руу нэг юмаар цохисон. ...Надад тухайн үедээ дандаа зулгарсан гэмтэл учирсан байсан тул ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй ба одоо миний бие эдгэрсэн. ...Миний биед учирсан гэмтлүүдийг С.ар гэгч этгээд учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43, 44),

- Гэрч М.Б.лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...зам дээр 30 гаран насны эрэгтэй хүн зам таглаж зогсоод өөдөөс салаавч гаргаад орилоод байсан. Тухайн хүн согтуу байсан ба манай нөхрийг холдооч гэхэд “пизда” минь гээд орилоод байсан. Манай нөхөр машинаасаа буугаад тухайн залууг замаас холдуулсан. Би нэг цонхоороо харсан чинь манай нөхөр газарт уначихсан нөгөө залуу дээр нь суучихсан толгой руу нь гараараа цохиод байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 18),

- Гэрч Ц.Лх.нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр бид хоёр найзуудтайгаа хамт караоке орсон бөгөөд тэгэхэд манай нөхөр нилээн согтчихсон би бага зэрэг халамцуу байсан. Бид хоёр гараад манай нөхөр зам дээрээс такси барих гээд замын хашлага даваад гараа өргөөд зогсож байсан чинь нэг машин зогсоод машины урдуур орох шахлаа, чи үхэх нь дутаа юу гээд жолооч нь гарч ирээд заамдаад...тэр хоёр хоорондоо ноцолдоод байсан....Ямар ч байсан жолоочийн толгойноос цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12514 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 16) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.С.ар нь шаардлага тавьсан Б.О.ныг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ц.С.арыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт  гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.С.арыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.С.ар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүхээс хүлээн авч Ц.С.арыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуульд зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

III. Бусад асуудлаар

Хохирогч Б.О.н нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэж мөрдөн байцаалтад илэрхийлсэн байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1708 0193 70203 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: