Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/27

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* /цахим/

            Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 202 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2180000027 дугаартай эрүүгийн хэргийг 202 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, ******* оны дугаар сарын -ны өдөр Дархан-Уул аймгийн суманд төрсөн, настай, , бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

-мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар жил, нийт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаар магадлалаар жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн.

-мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 189 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 10 сар, 10 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

-мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар захирамжаар 1 жил, 10 сар, 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус сольж, хорих ялын хугацаа дуусаж суллагдсан.

Шүүгдэгч ******* нь 202 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 05 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” ресторанд цонхыг нь гадна талаас нь хүчтэй түлхэж эвдэн нэвтэрч, уг ресторанд байсан шампанскийг онгойлгон уусан, цонхоор буцаж гарахдаа 8 ширхэг набор, хайрцагтаа 5 ширхэгтэй сүүтэй цай, 5 кг шарсан тахианы мөч, вино онгойлгогч, Samsung G LTE, Samsung duos, Samsung note 1, iphone 6 маркийн гар утас зэрэг эд зүйлийг хулгайлан бага хэмжээнээс дээш буюу 6.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-******* овогт ******* *******ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ******* 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

-Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7,1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Хаалттай хорих ангид ял эдэлснээр эхнэр, хүүхэдтэйгээ холбоогүй удах, гэр бүлийн асуудал үүсэх эрсдэлтэй байна. Гэр бүлээ тогтвортой байлгах үүднээс байнгын харилцаатай байж, ойр ойрхон утсаар ч гэсэн анхаарал хандуулж, ойр байх туйлын хүсэлтэй байна. Буруу үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Би ялын хугацаанд гомдолгүй байгаа. Гэр бүлийн байдал болон миний гэм буруугаа хүлээж, ухаарч, цаашид ийм байдал гаргахгүй, зөв дадал зуршилтай байхыг минь хүлээн авч хаалттай хорих ангийг нээлттэй болгож өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. Цаашдаа алдаа дутагдал гаргахгүй бусдын адил сайхан амьдарч хүүдээ сайн аав, ханьдаа сайн хань байна. Цаашид бусдад хохирол учруулахгүй. Хаалттай хорих ангид сард нэг удаа утсаар ярьдаг. Нээлттэй хорих ангид 7 хоногт 1 удаа утсаар ярьдаг. Хажууд нь байхгүй ч гэсэн эхнэртэйгээ 7 хоногт нэг удаа утсаар ярьж, ойрхон байж хүүгээ асууж байя гэж бодсон гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзэж 1 жил, 6 сарын хугацаагаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй шударга ёсны зарчимд нийцэж байна гэж үзэж байна. ******* нь энэ гэмт хэрэгтээ яаж хандаж байгаа нь хувийн байдлаас нь харагдана. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсаны дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан. Мөн прокурорын хяналтад хэрэг ирсний дараа прокурорын яллах дүгнэлт гардуулах гэж нэлээн цаг хугацааг зарцуулсан. Гэр бүлийнх нь хүн нь хаана байгааг мэдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй, утас нь холбогдохгүй оргон зайлж мөрдөгч олж авчирч шүүх рүү хэргийг нь шилжүүлж байсан. Энэ талаар өмгөөлөгч болон гэр бүлийнх нь ч мэдэж байгаа. Ийм байдлаар гэмт хэрэгтээ яаж хандаж байгаа нь хангалттай харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Өмгөөлөгчийн зүгээс *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн залуу хүний хувьд гэр бүлтэй нь ойр ойрхон уулзуулж ял эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Тиймээс анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлнэ гэж шийдвэрлэснийг нээлттэй болгож өөрчилж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1., .т зааснаар шүүгдэгч *******ын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Прокуророос шүүгдэгч *******ыг 202 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 05 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” ресторанд цонхыг нь гадна талаас нь хүчтэй түлхэж эвдэн нэвтэрч, уг ресторанд байсан шампанскийг онгойлгон уусан, цонхоор буцаж гарахдаа 8 ширхэг набор, хайрцагтаа 5 ширхэгтэй сүүтэй цай, 5 кг шарсан тахианы мөч, вино онгойлгогч, Samsung G LTE, Samsung duos, Samsung note 1, iphone 6 маркийн гар утас зэрэг эд зүйлийг хулгайлан бага хэмжээнээс дээш буюу 6.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Сарангуагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Өнөөдөр буюу 202 оны 10 дугаар сарын 1-ний үүрээр цаг 0 минутын орчим над руу манай “ресейпшн” залгаад “манайд хулгай ороод, би цагдаад бариад өгчихлөө” гэж хэлсэн. Тэгээд би шууд яваад очсон чинь манай пабын урагшаа харсан 1 цонхны вакум жижиг цонхыг онгойлгоод хулгай орсон байсан. 8 ширхэг набор, 1 хайрцаг Хатан гэсэн нэртэй сүүтэй цай, 5 кг шарсан тахианы мөч, ширхэг гар утас, вино онгойлгогч 1 ширхэг тус тус алдагдсан. Мөн 1 ширхэг шампанск задлаад уусан байсан. ...5 кг тахианы мөчийг гадаа асгаад хаячихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн , 26/,

-гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би үүдний ресейпшний амардаг өрөөнд унтаж байтал 202 оны 10 дугаар 1-ний шөнө 05 цаг 9 минутын орчим чимээ гараад байхаар нь буудлын захирал руу залгах гээд 9966 гэсэн утас руу залгасан чинь хүн авахаар нь гайхаад хаалгаа онгойлгоод тамхины цэг рүү очоод хартал гадаа манай буудлын ресейпшний утсыг 25 орчим насны залуу барьчихсан утсаар ярьж байхаар нь би тухайн үед “эгч нь чамайг авахаар ирсэн юм аа, эгчийн дүү хаана байна” гэх мэтийн зүйл яриад буудлаас гарч ирээд тэр залууг барьж аваад буудал руугаа дагуулж орж ирээд гадна талынхаа хаалгыг цоожилчхоод цагдаа руу дуудлага өгсөн чинь тэр залуу буцаж гарах гээд надтай ноцолдож эхэлсэн, би - минут орчим ноцолдож байтал ашгүй цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд тэр залууг гавласны дараа буудлаа шалгатал пабын урагшаа харсан 1 цонх онгорхой, гадна талд нь наборууд болон тахианы мөч, цай асгарсан байдалтай байсан. Тэгээд би хулгай орсон байна гэж мэдээд буудлын ажилтнуудад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

-“ ” ХХК-ийн 202 оны 11 дүгээр сарын -ны өдрийн: “...8 ширхэг набор 72.000 төгрөг, хайрцагтаа 5 ширхэгтэй 1 хайрцаг сүүтэй цай 17.500 төгрөг, 5 кг шарсан тахианы мөч 60.000 төгрөг, вино онгойлгогч 7.500 төгрөг, хуучин хэрэглэж байсан Samsung G LTE маркийн гар утас 150.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан Samsung duos маркийн гар утас 100.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан Samsung note1 маркийн гар утас 80.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан Iphone 6 маркийн гар утас 120.000 төгрөг, 1 ширхэг шампанск 15.000 төгрөг, нийт 6.000 төгрөг болно” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 2--р тал/ болон гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х х-ийн 7-10-р тал/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-15-р тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж хэд хэдэн удаа нээлттэй хорих байгууллагад ял эдэлж байсан боловч засрал хүмүүжил аваагүй, өөртөө дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийнх нь хэлбэр, түүний хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч *******ын гэм буруу, үйлдэлд шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулсан байна.

Иймд шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн .т зааснаар шүүгдэгч *******ын 202 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш цагдан хоригдсон 76 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 .Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

               ШҮҮГЧ                                                        З.ТӨМӨРХҮҮ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ