2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/04755

 

 

 

 

 

 

*******25 06 03

192/ШШ*******25/04755

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* ******* ******* хотхон, ******* ******* гудамж, *******/3 дугаар байр, тоот хаягт оршин суух, овогт /РД: /-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 442,279,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь тус банк бус санхүүгийн байгууллагад хандан *******22 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, ******* ******* ******* хотхон, ******* ******* гудамж, *******/3 байр, тоот, зоорийн , хаягт байрлах, Ү-2*******6011948 улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, *******0 м.кв талбай бүхий 4 , барьцаалан *******0,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3.9 хувийн хүүтэйгээр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Өргөдөл болон бусад холбогдох баримтыг тус банк бус санхүүгийн байгууллага хянан үзээд Б.т 24 сарын хугацаатай, 3.9 хувийн хүүтэйгээр *******0,000,000 төгрөгийг 23/002 тоот зээлийн гэрээ болон 23/4002 тоот Хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан нотариат болон Улсын бүртгэлийн газрын ЭХЭБГ-т баталгаажуулж, *******23 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.ын тоот Хаан банкны дансанд зээл олгосон. Б. нь тус байгууллагатай байгуулсан 23/*******02 тоот зээлийн гэрээний хугацаа *******25 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон боловч Б. нь өнөөдрийг хүртэл тус байгууллагад зээлийн төлб төлөхгүй хүндрэл учруулж байна. Иймд Б.аас үндсэн зээл *******0,000,000 төгрөг, зээлийн хүү 2,840,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,4,000 төгрөг, мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардалд 11,500 төгрөг, нийт 442,279,500 төгрөг нэхэмжилж байна. Төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд бүртгэлтэй байгаа Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, ******* ******* ******* хотхон, ******* ******* гудамж, *******/3 дугаар байр, тоот, Зоорийн , тоот хаягт байрлах, Ү-2*******6011948 улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, *******0 м.кв талбай бүхий 4 , зогсоолоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчдын шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК болон Б. нар нь дараах байдлаар эвлэрч байгаа болно. Үүнд: хариуцагч нь 442,279,500 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг дараах байдлаар төлнө:

1. *******25 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг,

2. *******25 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг,

3. *******25 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг,

4. *******25 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 412,179,*******0 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Уг график зөрчигдсөн тохиолдолд Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, ******* ******* ******* хотхон, ******* ******* гудамж, *******/3 дугаар байр, тоот, зоорийн , тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******6011948 дугаартай бүртгэлтэй, *******0 м.кв талбайтай, , зогсоолын зориулалттай үл хөдлөхөөр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 442,279,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Б.т нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 442,279,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, 442,279,500 төгрөгийг:

1. *******25 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг,

2. *******25 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг,

3. *******25 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг,

4. *******25 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 412,179,*******0 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохирч, дээрх төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б. болон түүний эхнэр нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, ******* ******* ******* хотхон, ******* ******* гудамж, *******/3 дугаар байр, тоот, зоорийн , тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******6011948 дугаартай бүртгэлтэй, *******0 м.кв талбайтай, , зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

3. Иймд нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч Б. нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,439,547.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 1,219,773 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 442,279,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжилсэн 442,279,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, 442,279,500 төгрөгийг:

1. *******25 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг,

2. *******25 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг,

3. *******25 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг,

4. *******25 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 412,179,*******0 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохирч, дээрх төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б. болон түүний эхнэр нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, ******* ******* ******* хотхон, ******* ******* гудамж, *******/3 дугаар байр, тоот, зоорийн , тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******6011948 дугаартай бүртгэлтэй, *******0 м.кв талбайтай, , зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар

харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,439,547.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 1,219,773 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД