Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн, 

улсын яллагч Э.Одончимэг

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч И.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Т-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705016590115 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай байр болох Эрхэс зочид буудлын 203 тоот өрөөнд хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтэрч Э.Э эзэмшлийн гар утас, бугуйн цагийг хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Би хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Э мөрдөн байцаалтанд”... Эрхэс нэртэй буудалд хоёр ортой өрөө аваад бид зургаа тэндээ гаднаас архи, пиво ундаа авч ороод буудалдаа хөзөр тоглонгоо ууж суугаад юм ярьцгаасан юм. Тэгээд шөнө 04:00 цагийн үед манай найз Золжаргал болон Мөнх-Эрдэнэ хоёр явцгаагаад бид дөрөв буудалдаа хоносон юм. Тэгээд өглөө Энжи ажилтай гээд 08:50 гээд гарч яваад хаалгаа түгжилгүй үлдээсэн юм. Тэгээд 10:10 цагт босоод гар утсаа цэнэглээд орны хажууд үлдээчихсэн болохоор очиж үзэхэд миний гар утас байхгүй байсан. мөн бугуйн цаг нь бас байхгүй болчихсон байсан. Тэгээд би хяналтын камер шүүж шалгахад хажуу өрөөний залуу орж ирээд гарч байгаа бичлэг байсан...” /хх-ийн 9/ гэсэн мэдүүлэг, 

 

Сэжигтэн Ц.Т мөрдөн байцаалтанд “Би 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр өөрийн ах Энхсүлдтэй орой 19:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 120 автобусны буудалд уулзаад хамтдаа гадуур явж байгаад 22:00 цагийн үед хорооллын ард байрлах Эрхэс нэртэй зочид буудалд өрөө авч амрахаар болсон. Тэгээд өглөө эрт 07:00 цагийн үед манай ах Энхсүлд нь сургалттай гээд буудлаас гараад явсан. Тэгээд би удалгүй өглөө эрт өрөөнөөсөө гарахад хажуу талын өрөөний хаалга онгорхой бүүр дэлгээтэй байхаар нь тийшээ явж ороход хүмүүс унтаж байсан. Тэгээд орны хажууд байрлах жижиг тавиур дээр байсан гар утас болон бугуйн цаг харагдаж байхаар нь тэдгээр эд зүйлсийг авч буудлаас гарсан...” /хх-ийн 11/ гэсэн мэдүүлэг, 

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19/,

 

         Шүүгдэгч Ц.Т хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-ийн 13/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 14/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 15/, шагнал урамшуулалын хуулбар /хх-ийн 16-17/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Т 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Эрхэс зочид буудлын 203 тоот өрөөнд нэвтэрч Э.Эы эзэмшлийн гар утас, бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

хохирогч Э.Э “...очиж үзэхэд миний гар утас байхгүй байсан. мөн бугуйн цаг нь бас байхгүй болчихсон байсан...” /хх-ийн 9/ гэсэн мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Т “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх хуулиар олгогдсон эрхтэй боловч тэрээр өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...орны хажууд байрлах жижиг тавиур дээр байсан гар утас болон бугуйн цаг харагдаж байхаар нь тэдгээр эд зүйлсийг авч буудлаас гарсан...” /хх-ийн 11/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна. 

 

Шүүгдэгч Ц.Т “Эрхэс” зочид буудалд “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд зочид буудал нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хамаарах тул тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний эдгээр шинжээр нь Баянгол дүүргийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т-ыг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу эд зүйлсээ биет байдлаар буцааж өгсөн байдлууд нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

 

Шүүгдэгч Ц.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо биет байдлаар буцаан төлсөн бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Түүнчлэн Ц.Т-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.