Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/13

 

 

Э.Б, Н.Д, Б.О,

А.Ө нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Улсын яллагч: Б.Н

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Э

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.П

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э, М.А, Ц.Б, Н.Э

            Шүүгдэгч: Э.Б, Н.Д, Б.О, А.Ө

            Нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Г даргалж, шүүгч Б.О шүүгч П.Д нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, Н.Д, А.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Б, Н.Д, Б.О, А.Ө нарт холбогдох .................... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр Архангай аймгийн Өт суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр хүүхдийн хамт, ..................... хотын ............дүүргийн 00-р хороо, .............. тоотод оршин суух, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Аийн Ө /РД:............./

 

М улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 00-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, ээжийн хамт .............. аймгийн ............. сумын ............ баг, ................. тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 139 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 671 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Нын Д /РД:........................./

 

          М улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр А аймгийн Өт суманд төрсөн,00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, ................. аймгийн............... сумын .......... баг,  ....................... тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овгийн Эийн Б /РД:.................../,

 

 М улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт, ................... аймгийн.................  сумын ................ баг, ................... гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.И нэрээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт  Бгийн О /РД:................ /  

 

Шүүгдэгч А.Ө Н.Д, Б.О нар нь бүлэглэж 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Ц 00-00 тоотод иргэн Н.Уийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт,  

Шүүгдэгч А.Ө, Э.Б нар нь бусадтай бүлэглэж байшинд 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр А аймгийн Өт сумын Х багийн нутаг дэвсгэр Сансарын 0-0 тоотод иргэн Ж.Иын байшинд болон хээр голын эрэг дээр 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй гэдгийг нь мэдсээр байж Ж.Этай бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэгт, 

Шүүгдэгч А.Ө нь Өт сумын h багийн нутаг дэвсгэр О голын гүүрнээс зүүн хойш 2км 500 метр зайтай З гармын тохой гэх эзгүй хээр газарт сэтгэцийн өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай Ж.Эыг аюултай байдалд орхиж, улмаар Ж.Э нь О голд живж нас барсан гэмт хэрэгт, 

Шүүгдэгч А.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, Б гэх газарт байх М.Аийн 1 тооны хонийг хулгайлж, 110.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 02 дугаар сарын 21-ээс 22-ны өдрийн хооронд А аймгийн Э сумын 0 дугаар баг, А 0-0 тоотод байх иргэн Ж.Бгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн, хар өнгийн ЛСД телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 23-аас 30-ны өдрийн хооронд А аймгийн Э сумын 0 дугаар баг, O 0-0 тоотод байх иргэн Ж.Эгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 18 кг хэмжээтэй, хонины мах, индүү 1 ширхэг, эрэгтэй хүний, өвлийн куртик 1 ширхэг, газын плитка 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 369.400 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А аймгийн Э сумын 0 дүгээр багийн нутаг, Ц 0-0 тоотод суух Б.Гын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт нэвтэрч мах, ааруул сүү зэрэг эд зүйл хулгайлж, 71.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А аймгийн Э сумын 0 дүгээр багийн нутаг, Ц 0.0 тоотод суух иргэн Д.Оыг гэртээ байхад нь орж бусдын хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 172.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө овогт Аийн Өыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,  шүүгдэгч М овогт Нын Дг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт, шүүгдэгч  Б овогт Бгийн Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ө овгийн Эийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Өд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 болгон, шүүгдэгч Б.Оад Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж, Шүүгдэгч Ө овогт Аийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-т заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүнийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хөгжлийн бэрхшээлтэй, бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүнийг, амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөлд орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овогт Нын Дг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт заасан бүлэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Бгийн Оыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт заасан бүлэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Ө овогт Эийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч А.Өыг М Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд  тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар 5/тав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8/найм/ сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5/тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Оыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.14 дүгээр зүйлийн 1 дэх, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8/найм/ сарын хугацаагаар хорих ялыг 8/найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн өршөөн сольж, Шүүгдэгч А.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд  тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн  12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар оногдуулсан 5/тав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7/долоо/ жил 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасныг журамлан 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8/найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3/гурав/ жил 2/хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрийн оршин суугаа оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 3/гурав/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Н.Дд энэ тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/  сарын хугацаагаар хорих ялд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1/нэг/ жил 2/хоёр/ сар 20/хорь/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3/гурав/ жил 8/найм/ сар 20/хорь/ хоногийн хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан 3 жил 8 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял болон 3/гурав/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэж, хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн зорчих эрхийг хязгаарлах ялыг тоолохоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өд оногдуулсан 7/долоо/ жил 7/долоо/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Дд оногдуулсан 3/гурав/ жил 8/найм/ сар 20/хорь/ хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Бод оногдуулсан 5/тав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Оад оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад  эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өын цагдан хоригдсон 350/гурван зуун тавь/ хоног, шүүгдэгч Н.Дгийн цагдан хоригдсон 222/хоёр зуун хорин хоёр/ хоногийг тэдний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өаас 5.849.037/таван сая найман зуун дөчин есөн мянга гучин долоо/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Өт сумын Байшир баг, Шинэ хорооллын 12 тоотод оршин суух хаягтай, Ө овогт Дийн Э/РД:............ /-д олгож, түүний нэхэмжлэлээс 8,471,000/найман сая дөрвөн зун далан нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бын хүүхэд болох 13 настай Б.С, 10 настай Б.С нарт асран хамгаалагч томилохыг Архангай аймгийн Өт сумын Засаг даргад даалгаж, Шүүгдэгч Н.Д, Э.Б, Б.О нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Б, Б.О нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ө, Н.Д, Э.Б, Б.О  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо...Тус шийтгэх тогтоолоор миний охиныг амь хохироход хүргэсэн А.Өд 7 жил 7 сарын хорих ял оногдуулж, хохирогч надад А.Өаас 5.849.039 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэж, миний оршуулгад зарцуулсан бодит хохирлын мөнгөнөөс 8.471.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Би шүүхийг охины минь амь нас эрсэдсэн, бага насны хүүхэд өнчрөн үлдсэн, миний сэтгэл зүйд маш хүнд үр дагавар учирсан байхад энэ нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлт хийхгүйгээр, хохирогч миний эрх ашгийг илтэд хохироож, охины минь амь насыг үнэгүйдүүлж, охиныг минь үхэлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн А.Өын талд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн А.Ө нь 5 хоногийн завсарлага авч миний хохирлын шүүхээс гаргуулахаар шийдсэн мөнгийг төлье гэсэн боловч шүүх энэ хугацааг өгөлгүйгээр хурлыг цааш үргэлжлүүлсэн нь миний эрх ашгийг хохируулсан. Энэ 5 хоногт ядаж “шүүхийн төл” гэж шийдсэн 5.849.039 төгрөгийг А.Ө төлөх байсан, төлөх боломж ч тэр хүнд байгаа гэж бодож байна, Ийнхүү ядарсан намайг хохирсон дээр минь хохироож, А.Өаар нэг ч төгрөгийн хохирол төлүүлээгүй. Миний бие өмгөөлөгч авах талаар нарийн учир холбогдлыг ойлгоогүй, энэ талаар надад нягт нарийн тайлбарлаж өгсөн хүн байхгүй. Шүүхийг надад өмгөөлөгч авах талаар зөвлөж, миний эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч үзээгүйд мөн гомдолтой байна. Яагаад миний охины амь насыг хохироосон хүн өмгөөлөгчтэй байхад надад өмгөөлөгч авахын учир холбогдлыг хэлж зөвлөж өгч болохгүй байсан юм бол. Шүүхийн танхимд байхад охиныг минь “алсан" хүмүүс өөрсдийгөө хамгаалж өмгөөлөгч авсан, би хүчтэний өмнө хүчгүй нь буруутан гэдэг шиг л байж байсан. Д.Э би шүүх хурал дээр өөрийн амьдралын нөхцөл байдал, 13 настай хүүхэд өнчирч үлдсэн болон сэтгэл зүйн хувьд маш хүнд байгаа, маш их хохирч үлдсэн талаар өөрийн чадлаар ярьсан. Гэтэл миний хэлсэн үгийг шүүхийн шийдвэрт бичээгүй, ганц өгүүлбэрээр тэмдэглэж орхисон байгаа нь хүртэл шүүх охины минь амь насыг үнэгүйдүүлсэн гэж үзэхэд хүргэж байна. Миний охин сэтгэцийн өвчтэй, бусдын асрамж туслалцаа шаардлагатай хүн хэдий ч арай ч амь насыг нь ингэж үнэгүйдүүлж болохгүй. Би сэтгэл санааны хохирол ч нэхмээр байна. Иймд анхан шатны шүүхээс А.Ө, Э.Б болон бусад хүмүүст ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний өмгөөлүүлэх эрхийг хангаж хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү. А.Ө бол миний охиныг алсан хүн гэж би үзэж байгаа. Түүнд оногдуулсан ял хөнгөн болсон...гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо...Э.Бын бусдыг хүчиндсэн гэх үйлдэл эргэлзээгүйгээр нотлогдоогүй байхад түүнийг ялласан нь үндэслэлгүй. Иймээс Э.Бод холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна. Шүүх хуралд биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбар хийх болно...гэжээ.

 

            Шүүгдэгч Н.Д давж заалдах гомдолдоо...би хулгайн гэмт хэрэг, дээрмийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргаагүй. Хохирогч Н.Уийг хүчиндэхийг завдсан гэмт хэргийн тухайд би Н.Уийг оролдож байсан нь үнэн. Харин өөрийн хүсэл зоригоор хүчиндэх гэмт хэргээ төгс үйлдээгүй. Сайн дураараа оролдож байснаа больж, орноос нь босож газар унтсан талаар хохирогч Н.У ч мэдэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг хүчингүй болгож өгнө үү...гэжээ.

 

Шүүгдэгч А.Ө давж заалдах гомдолдоо...И гэдэг хүн манай энд нэг хүүхэн байгаа очоод аваад ир Ор гэрийг нь мэднэ гээд хамт очоод  аваад ирсэн. Тухайн үед И том өрөөнд авч ороод бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед Иыг бэлгийн харьцаанд орсон гэж Өт сумын хэсгийн төлөөлөгч Гд хэлэхээр чи битгий олон юм яриад бай гээд намайг хүлээж аваагүй учир миний бие гомдолтой байна. Тийм учраас И гэдэг хүнийг шалгуулмаар байна...гэжээ.

 

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдолдоо...Миний бие хүчингийн гэмт хэрэг үйлдээгүй. Би хүний амь нас хохирсон үйлдэлд маш их харамсдаг. Би 13 настай охин, 10 настай хүү, хоёр өнчин хүүхэдтэйгээ амьдардаг ар гэрийн байдал миний хүүхдүүдийн нас бага байдлыг харгалзан үзэж миний ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би шүүх хуралд өмгөөлөгчийн хамт орно...гэжээ.           

 

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ...Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Б, Н.Д, Б.О, А.Ө нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Би үнэхээр гомдолтой байна. Эдгээр хүмүүс миний охиныг алчхаад гэмшихгүй байна гэж харж байна. Өрөвдөх сэтгэлгүй хүн байна. Хохирлоо төлөхгүй 3 жил болж байна. Би энэ хүнийг миний охиныг санаатай алсан гэж бодож байна. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авч ордгийг мэдээгүй. Сургуульд суугаагүй, бичиг үсэг сайн мэдэхгүй учраас дээрх нөхцөлийг ойлгоогүй. Миний хүүхэд хэдийгээр сэтгэцийн өвчтэй байсан ч голд оруулж алаагүй авчраад өгсөн бол гомдохгүй. Харин голд живүүлж алсанд нь гомдолтой байна...гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа...А.Өд гомдолтой байгаа. Мөн шүүхээс 5 хоногийн завсарлага өгсөн бол энэ хугацаанд 5.800.000 төгрөгийн хохирлыг төлөх боломжтой байсан болов уу. Үүнээс болж  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх, ашиг сонирхол хохирлоо гэж үзэж байгаа. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлэхдээ надад өмгөөлөгч ав гэж зөвлөх хүн байгаагүй, хэрвээ өмгөөлөгчтэй байсан бол эрх ашиг хохирохгүй байсан гэдэг агуулгатай гомдол гаргасан. Хэргийн материалтай танилцахад Д.Эг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байдаг. Эрх, үүрэг тайлбарлаад ойлгож байна уу гэхэд ойлгож байна гэдэг. Гэтэл үүний цаана энэ хүн бичиг үсэг мэддэг үү, хэргийн материалтай танилцаад ойлгосон уу гэдэг талаар ямар ч үнэлэлт, дүгнэлт хийгээгүй 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоол гарсан байдаг. Сэтгэл зүйн хувьд хэцүү байна гэж хэлж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж хохирол гаргасан байгаа хэдий ч сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжтой байсан. Хохиролд зарцуулсан 4.000.000 төгрөгийн дутуу баримтыг бүрдүүлж үнэн худал заагийг гаргаад өгөх боломжтой байсан. Гэтэл энэ хүний эрх ашгийг хохироож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бичиг үсэг мэдэхгүй байдлыг тогтоож эхнээс нь өмгөөлөгчтэй оролцуулаагүйгээс энэ хүний эрх ашиг хохирч байна. Тиймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааснаар энэ хүний эрх ашиг сэргэх юм. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа 5.800.000 төгрөгийг авах боломж хаагдаж, иргэний журмаар нэхэмжлэх эрх нь ч хаагдаж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын цаана нэмж шалгах асуудал байсан юм болов уу гэж харж байна. Тухайлбал Иыг шалгуулахаар 2 шүүгдэгч ярьж байна. Энэ хүнийг шалгах нөхцөл байсан байхыг үгүйсгэхгүй. Хохирогчийн эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлагатай байсан гэж харж байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг буцааж өгнө үү...гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа... А.Ө, Иын мэдүүлгээр Э.Б нь бэлгийн харилцаанд орсон нь няцаагддаг. А.Ө нь Э.Б, И хоёр миний эсрэг мэдүүлэг өгсөн байсан гэж ярьж байгаагаас харахад энэ хүмүүс над руу буруугаа чихсэн учраас эдгээр хүмүүсийг шалгуулах ёстой юм байна гэсний үндсэн дээр мэдүүлснийг үгүйсгэхгүй байна. Цусны бүлэг адилхан байгаа нь Э.Б Этай бэлгийн харилцаанд орсон байна гэж үзэх нотлох баримт биш. Э.Б тухайн үед хамтран амьдрагчтайгаа хамт байсан үйл явдал нь А.Өын мэдүүлгээр нотлогдож байна. А.Ө мэдүүлэхдээ эхнэрээс нь очиж 20.000 төгрөг авсан гэж ярьсан. Энэ нөхцөл байдлуудаас харахад Э.Б Этай бэлгийн харилцаанд орсон гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй. Эргэлзээгүй байдлаар нотлогдоогүй байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж хэрэгсэхгүй болгох саналтай байна...гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа...Шүүгдэгч болоод зарим шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах асуудлыг тавьж байх шиг байна. Н.Дгийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар төгссөн гэмт хэргийг үйлдээгүй. Уг хэргийг үйлдэхээс татгалзсан шинжтэй байна. Тэгэхээр энэ зүйл ангиар ял оногдуулах боломжгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгох боломжтой. Бусад холбогдогч нарын хэргийг буцааж шалгах үндэслэлтэй гэж үзвэл хэргийг тусгаарлаж шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл Н.Д бусад 4 үйлдэлд холбогдсон хэрэгтээ маргадаггүй, тэр үйлдэлдээ ганцаараа оролцсон байдаг.  Цагдан хоригдсон 505 хоног байгаа гэдгийг хэлсэн. Иймд шийтгэл тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа...Шүүгдэгч А.Ө нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Этай бэлгийн харилцаанд орсон үйлдэлтэй холбоотой асуудалд гомдол гаргасан байна. А.Ө болон бусад шүүгдэгч нараас авсан мэдүүлэг худлаа авагдсан байдаг. Ор болон И нар амь хохирогчтой тухайн өдрийн үйл явдлаас өмнө нь хэдэн ч удаа иймэрхүү нөхцөл байдал үүсэж бэлгийн харилцаанд орсон байхыг үгүйсгэхгүй. А.Ө хэргийн материалтай танилцаж анхан шатны шүүх хуралдаанд оролцсоны дараа үйл явдалд дүгнэлт хийж гомдол гаргасан харагдаж байна. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна...гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа...Б.О нь гэм буруу дээрээ маргадаггүй. Уийг хүчиндэхийг завдсан гэсэн зүйлчлэлээр зүйлчлэгдсэн. Энэ талаарх байр сууриа анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлж явсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйл нь бусадтай хурцал үйлдсэн байхыг шаардсан үндсэн шинжтэй байна. Б.О нь Уийг хүчиндээгүй завдсан үйлдэл учраас хүчингүй болгуулах саналтай байна. Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянах учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусад шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг сонсоход хэргийг буцааж, тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хэрвээ хэргийг буцааж шалгуулах боломжгүй гэж үзвэл Б.Оад холбогдох үйлдэл холбогдлыг харгалзан үзнэ үү...гэв.

 

Шүүгдэгч Э.Б давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Гомдолтой байна. Ө, И гэх хүмүүсийг  шалгуулмаар байна. Надаас шинжилгээ авсан хэрнээ эдгээр хүмүүсээс аваагүй. Хоёулаа бэлгийн харилцаанд орсон...гэв.

 

Шүүгдэгч Н.Д давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Би хулгай хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би Уийг хүчиндэхийг завдсан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, Уийг дургүйцэхээр нь би өөрөө босож газар унасан. Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү...гэв.

 

Шүүгдэгч Б.О давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Байхгүй гэв.

 

Шүүгдэгч А.Ө давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... И гэх хүнийг шалгуулмаар байна. Энэ хүн Э.Б хоёр амь хохирогчийг зааж авчруулсан. Тухайн үед хавтаст хэргийн материалтай танилцахад энэ хоёр хоёулаа худлаа мэдүүлэг өгсөн байсан. Үүнийг шалгуулмаар байна...гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Э.Б, Н.Д, А.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хяналаа.

 

 Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч А.Ө Н.Д, Б.О нар нь бүлэглэж 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 38-05 тоотод иргэн Н.Уийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.А...Гэрээсээ хөөлөө гэж Д агсам тавьсан. Тэгээд тэр үед Д эхнэрийг нь хүчиндье гээд намайг Д орноос газар авч нүцгэн өргөж шидсэн. Тэгээд намайг хамжиж зодож байгаад чирч гарсан. Намайг Ө, И 2 гэрээс чирч гаргаж байх үед Д нь эхнэр Уийн хувцсыг тайлж орон дээр дарсан. Тэр үед миний хажууд 3-лаа цуварна гэж ярьж байсан. Намайг гэрийн хойд талд байх байшинд хийж намайг гаргахгүй гэж гаднаас дарсан. Тэгэхээр нь цонхны фанераар нь гараад эхнэрийнхээ хажууд очихоор орох гэтэл Ө, И 2 намайг оруулахгүй.  Ө нь намайг барьж авч хоолой боож байгаад 2 удаа миний нүүр рүү мөргөсөн. Тэр үед И нь намайг зуурчхаад тавихгүй байсан. Эхлээд 3-уулаа дайраад хувцасыг нь тайлаад байсан. Манай эхнэр Н.Уийг Н.Д, А.Ө нар нь хүчиндэхийг завдсан...гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Уийн...2014 оны 10 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. Т.А бид хоёрыг унтаж байтал манай гэрийн хаалгыг маш хүчтэйгээр нүдээд тогшоод байхаар нь Т.А онгойлгож өгтөл 0.75 литрийн Ерөөл нэртэй архи барьчихсан 3-н залуу ороод ирсэн. Тухайн залуучуудыг бид 2 танихгүй юм байна лээ. Тухайн 3 залуу бид хоёрт хандаж энэ архийг хувааж уучихаад гаръя гэхээр нь бид хоёр зөвшөөрсөн. Тэгээд нөгөө архинаасаа Т.А бид хоёрт 1-2 удаа хийж өгсөн. Тэгээд манай гэрт удаад гарахгүй, сүүл рүүгээ дуу нь чангараад согтоод эхлэхээр нь Т.А тэр 3-т хандаж миний дүү нар одоо харьж амар, бид хоёр унтаж амарлаа гэж хэлтэл Т.Аг зодоод эхэлсэн. Мөн гэрийн гадаа чирч гаргаад зодсон. Намайг цагдаа дуудах гэтэл нэг залуу нь миний утсыг булаагаад авчихсан. Мөн Т.Аг гэрийн ард талд байх байшинд оруулж цоожлоод намайг хүчиндэнэ гээд Н.Д миний өвөрт ороод ирсэн. Тэгээд миний дотуур хувцсыг тайлах гээд зөндөө ноцолдсон. Энэ үед гэрийн гадаа И, А.Ө хоёр зогсож Т.Аг гэр рүү оруулахгүй зодоод байсан. Н.Д гэгч нь намайг хүчиндэхийг завдсан. И нь цээж гуя хэсгээр илээд байсан. А.Ө нь миний гарыг хөдөлгөхгүй барьж, харин Н.Д нь миний дотоожийг тайлсан. Н.Д л миний хувцсыг тайлах гээд байсан. Мөн А.Ө гэдэг залуу нь миний бэлэг эрхтэн рүү гараа хийсэн. Н.Д хүчиндэхээр завдаж байх үед Б.О нь А.Ддээ миний гарыг барьж өгч хамжиж өгсөн...гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Уийн дахин өгсөн...Н.Д нь намайг хүчиндэхийг завдаж байх үед И, А.Ө нар гэрт орж гарч байсан. Н.Д намайг оролдож байхад И гарнаас бариад А.Ө хараад зогсож байсан. Манай хамтран амьдрагч Т.Аг А.Ө, О Н.Д нар нь гэрээс гаргаад зодоод хойд байшинд хийгээд цоожилсон. Тэгээд намайг гаргахгүй Н.Д утас булааж аваад гарах гэсэн Н.Д намайг зуурч аваад нөгөө хоёр нь гаргахгүй байсан. Н.Д намайг орон дээр унагааж хэвтээд турсик тайлж гар хуруугаараа оролдоод байсан. И нь гар бариад Н.Д А.Ө 2 бие илж таалаад хамаг дотуур хувцас руу гараа хийгээд байсан. И гэх жижигхэн бор царайтай залуу байсан. Тэгээд би Иг чи чинь одоо миний хүүхэд шиг байж яасан ичдэггүй юм гэсэн чинь хоорондоо зүгээр байж байгаач гээд инээлдээд байсан. И хаалга дарж байсан санагдаж байна...гэсэн мэдүүлэг, А.Өын өгсөн...Яг анх ороход орондоо орчихсон, пудволктойгоо, турсиктэйгээ байсан. Пудволкийг нь Д орноос татаж буулгахдаа тайлсан, бусад хувцас турсикийг нь тайлсан хүн байхгүй. Би Н.Уийн бэлэг эрхтэн рүү баруун гарынхаа долоовор хурууг унтах гээд хэвтэж байхдаа хийсэн, хөдөлгөөгүй. Би тухайн үедээ юу бодож хийсэн гэдгээ мэдэхгүй байна. Нэг удаа хийгээд л гараа авсан...гэсэн мэдүүлэг, Н.Дгийн өгсөн...над руу дайраад байхаар нь нүүр рүү нь гараараа түлхтэл гэрийнхээ хаалгаар гараад гэрийн гадна талд унасан. Тэгээд бөөн хэрүүл болоод И, А.Ө хоёр явсан. Яг хэдэн цагт явсан гэдгийг нь мэдэхгүй. Эхнэртээ агсан тавиад зодох гээд байхаар нь гэрийнх нь ард байдаг байшинд оруулаад цоожилсон. Би хурьцал үйлдэхээр оролдсон, зөвшөөрөхгүй байхаар нь орон дээр хамт араар нь хэвтэж байгаад босож газар унтсан. Бэлгийн харьцаанд ороогүй, хурьцал үйлдээгүй. Би хүлээн зөвшөөрч байна, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Т.Аг зодож гэмтээсэн нь үнэн. Н.Уийг хүчиндэхээр завдсан нь үнэн. И /О/ яаж оролцсон болохыг мэдэхгүй байна. Харин сүүлд А.Ө нь Т.Аг цохиж зодоход оролцсон. А.Ө бид хоёр хамтдаа Т.А, Н.У нарын оронд орж 4-лээ унтсан. Тэгээд оролдсон. А.Ө Н.Уийн бэлэг эрхтэн рүү гараа хийсэн гэж Т.А, Н.У хоёр ярьж байсан. Хэвтэж байхад гарыг нь авч шидээд хэрүүл маргаан үүсээд байсан...гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 02 дугаар сарын 21-ээс 22-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 8-25 тоотод байх иргэн Ж.Бгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт нэвтэрч, 32 инчийн, хар өнгийн ЛСД телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 08 дугаар сарын 23-аас 30-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, ОАЖН-11-16 тоотод байх иргэн Ж.Эгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 18 кг хэмжээтэй, хонины мах, индүү 1 ширхэг, эрэгтэй хүний, өвлийн куртик 1 ширхэг, газын плитка 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 369.400 төгрөгийн  хохирол учруулсан, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг, Цагаан давааны 39-01 тоотод суух Б.Гын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гэрт нэвтэрч мах, ааруул сүү зэрэг эд зүйл хулгайлж, 71.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Бгийн өгсөн...Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай төвд байх гэрт хулгай орж зурагт алга болсон байна гэж сонсож дуулаад аймгийн төвд ирээд гэртээ орж эд зүйлсээ бүртгэж үзэхэд манай гэрт байсан 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт алга болсон байсан. Тэгээд цагдаагаас дуудахаар нь очиж уулзаж мэдүүлэг өгсөн. Манай гэрээс тухайн үед хар өнгийн ЛСД зурагт л алга болсон байсан би тухайн үед гэртээ ирээд үзэхэд манай хашаанд байсан пад пад тракторын 2 ширхэг дугуй, портер, машины нэг ширхэг дугуй алга болсон байна гэж бодож байсан боловч уг дугуйнууд хашаан дотор байшингийн ард байсан байна лээ манайхаас өөр зүйл алдагдаагүй би хулгайд алдсан зурагтаа олж авсан...гэсэн мэдүүлэг, гэрч Д.Яын өгсөн...2017 оны 02 сарын 22-ны өдөр намайг гэртээ байхад Төвшөө гэх зүс таних хүн зурагт зарах гэж байна гээд манай гэрт ирсэн. Төвшөө нэг залуутай хамт манай гэрт ирсэн. Тэгэхээр нь би ямар учиртай зурагт юм бэ гэж асуусан чинь Төвшөөтэй хамт орж ирсэн залуу манай зурагт байгаа юм, би ээжтэйгээ хамт амьдардаг том машины жолооч хийдэг. Одоо дугуй засварт ажилладаг юм гэж ярьж байсан. 32 инчийн хар өнгөтэй ЛСД телевизор байсан. Би тухайн телевизорыг 35.000 төгрөгөөр худалдаж авсан. Төвшөө гэх залуу манай хашаагаар ирж машинаа янзлуулж байсан. Өмнө нь манайд ирж байсан тэгэхэд л танилцаж байсан. Анх манайд ирэхдээ энэ ах миний машинаар таксидсан. Зурагт зарна гэхээр нь би тань дээр аваад ирлээ гэж ярьж байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Д.Яын дахин өгсөн...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй би хулгайн зурагт гэж тухайн үед мэдсэн бол авахгүй байх байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Г.Тын өгсөн...Би Архангай аймгийн Өгийнуур суманд мал маллаж амьдардаг юм. Тухайн өдөр би аймгийн төвд таксинд явах гээд ороод ирчихсэн явж байсан чинь Арслан цохионы тэр хавьд байхад нэг хүн гар өргөөд суусан юм. Тэр хүн нэг зүйл орны давуугаар ороочихсон байсан. Тэгээд миний машинд суугаад ах нь архи авах гэсэн юм, чи энэ зурагтыг авах уу? гэсэн тэгэхээр нь би авахгүй, надад мөнгө байхгүй гэсэн чинь энэ манай зурагт байгаа юм. Би энийг зарж архи уух гэсэн юм. Чи зараад өг гэхээр нь би нэг зүс таних эгч дээр аваачиж үзүүлсэн чинь тэр эгч янз бүрийн хулгайн юм биш биз дээ гэж асуугаад 35.000 төгрөгөөр авсан. Тэгээд би тэр зурагтаа заруулсан хүнд мөнгийг нь өгсөн чинь надад 15.000 төгрөг унааны хөлс гэж өгсөн. Тэгээд тэр хүн аймгийн төвд буугаад би тэр орой сум руугаа буцаад явсан...гэсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт, сэжигтэн Н.Дгийн...2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би гадуур архи ууж яваад Цагаан даваанаас эхлээд Арслан цохионы гудмаар архи ууж явсан. Тухайн үед цаг эрт гайгүй байсан би яг хэд болж байсныг мэдэхгүй байна. Би ганцаараа явж байгаад өөрийн хуучин таньдаг найзын эгчийн хашаа руу явж орох үед байшин нь цоожтой байсан тэгэхээр нь би байшингийн урд талд байх цонхны шилийг цохиж хагалаад цонхоор нь байшин руу орж том өрөөнд байсан хар хөх өнгийн 32 инчийн хавтгай зурагтыг хулгайлж аваад гарч хаалгыг нь хөлөөрөө жийж онгойлгоод гараад явсан тухайн үед би тэр айлаас нэг орны бүтээлэг аваад зурагтаа боогоод явсаар замдаа нэг машин зогсоогоод тэгээд тэр танихгүй залууд архи уух гэсэн юм энэ ахынх нь зурагт байгаа юм би энэ зурагтыг заръя гэж хэлсэн тэр залуу таны өөрийнх чинь юм бол би зараад өгье гээд Цогт-Уулын гудамжинд очоод нэг хүнтэй уулзаж байгаад зурагтыг чинь зарчихлаа гээд 35.000 төгрөг авч гарч ирээд надад 20,000 төгрөг өгсөн би наа зурагтаа хэдээр ч хАгүй архины мөнгө болгочих гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч С.Бийн...Намайг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг өнгөрч байхад ус авах гээд явж байсан чинь нэг хүн Бурхан шар гэх айлын үүдэнд зогсож байсан. Тэгээд би цаашаа явахдаа хараад байсан чинь хашаанд нь ороод байшингийн үүдэнд нь зогсож байснаа хаалга үүдийг нь онгойлгох гээд байгаа бололтой татаж үзэж байснаа хөлөөрөө өшиглөөд дотор нь орчих шиг болсон. Тэгээд би усаа аваад гэртээ ороод ээжид болсон явдлын талаар хэлсэн. Тэр үед цэнхэр өмдтэй, дээгүүрээ хар өнгийн гадуур хувцастай байсан байх сайн санахгүй байна. Намайг харахад ганцаараа явж байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Гын...Д нэг хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт шар өнгийн бүтээлгэнд ороочихсон үүрээд явж байсан...гэсэн мэдүүлэг, гэрч С.Гийн...Манай охин Б надад хэлэхдээ 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг өнгөрч байхад ус авах гээд явж байсан чинь нэг хүн Бурхан шар гэх айлын үүдэнд зогсож байсан. Тэгээд манай охин цаашаа явахдаа хараад байсан чинь хашаанд нь ороод байшингийн үүдэнд нь зогсож байснаа хаалга үүдийг нь онгойлгох гээд байгаа бололтой татаж үзэж байснаа хөлөөрөө өшиглөөд дотор нь орох шиг болсон гэж надад хэлсэн. Тэгээд манай охин усаа аваад гэртээ орж ирээд болсон явдлын талаар надад хэлсэн. Тэгээд орой 17 цагийн үед манай гэрт манай арын гудамжны Ганаа гэх залуу орж ирээд Д ах сая гудамжинд нэг хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт бүтээлэгт ороогоод явж байна гэж хэлж байсан...гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Эгийн...2017 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед өөрийн нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот руу хүүхдээ эмнэлэгт үзүүлж яваад 2017 оны 08 дугаар сарын 30-ны шөнийн 00 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн баруун талын цонхны порчиг хагарсан байсан. Тэгээд ороод үзтэл баруун талын өрөөний шүүгээний хажууд эвхээд орхисон хувцаснууд эмх замбараагүй болсон байсан. Том өрөөндөө орж иртэл хөлдөөгчид байсан эд зүйл газраар хөглөрсөн шалан дээгүүр цус дуссан, байшингийн эд зүйлс эмх замбараагүй байсан. Тэгээд хулгай орсон байна гэж мэдээд эд зүйлээ бүртгэж үзтэл гал тогооны шүүгээнд байсан дун гарын мөнгөн аяга байхгүй, мөн хамт байсан зэс аяга байхгүй, хөлдөөгчид байсан бүтэн хонины мах байхгүй алга болсон байсан, мөн баруун талын өрөөнд байсан индүү, манай нөхөр Ргийн өвлийн куртик, том өрөөнд байсан газын плитек хулгайд алдагдаж алга болсон байсан. Тэгээд би 2017 оны 08 дугаар сарын 31-нд аймгийн цагдаад өргөдөл өгсөн. Сэжиглэж байгаа хүн байгаа. Учир нь цагаан даваанд гэр нь байдаг, манай энэ хавиар яваад байдаг Д буюу Д гэх хүнийг сэжиглэж байна...гэсэн мэдүүлэг, гэрч О.Ны...Би 2017 оны 08 сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна үдээс хойш 15 цагийн үед гэртээ байж байтал гаднаас манай найз Д гэж дууддаг Д согтуу орж ирээд мотоциклтой хүнтэй ирсэн гадуур хүмүүстэй архи ууж байгаад ирлээ халууцаад байна гээд гадуураа өмсөж явсан хар хөх өнгийн өвлийн бололтой куртикээ тайлаад манай орон дээр орхисон. Тэгээд тэр үед Н.Дг чи их согтуу байна би гэрт чинь хүргээд өгье гээд өөрийн эзэмшлийн Ист маркийн 70-47 дугаартай суудлын автомашинаар гэрт нь хүргэж өгсөн, тэр үед ээж нь гэртээ байсан тул Н.Д куртикээ тайлаад манайд орхисон илүү шүү гээд хэлчхээд би гэр лүүгээ явсан. Хар хөх өнгийн урт өвлийн куртик байсан. Сүүлд нь тэр куртикийг Н.Дгийн ээж надаас ирээд аваад явсан. Н.Дгийн ээж нь куртикээ авахдаа Н.Д өөрийн ах Рхүүгийн байшин руу нь ороод куртик болон бусад эд зүйл аваад явсан байж магадгүй байна гэж надад хэлсэн...гэсэн мэдүүлэг, гэрч Л.Бийн...миний бие 2017 оны 08 дугаар сарын 29-ны үед байх өдрийг нь сайн санахгүй байна. Эрдэнэбулган сумын 4-р баг Петровис колонкийн хажууд мотоциклтой явж байгаад крант нь бөглөрөөд зогсож байтал Ирээдүй сургуулийн тэндээс өмнө зүс таних махлагдуу залуу ирээд мөнгөн аяга зарна авах уу гэхэд нь би ямар үнэтэй вэ гэхэд 20,000 төгрөг гэснээ дараа нь 30.000 төгрөгөөр зарна гэсэн тэгээд би аягыг нь авахаар болоод би өөрийн эгч Гийн гэрт очоод тэндээс мөнгө авч аягыг нь худалдаж авсан юм. Тэр залуу мөнгөө аваад Петровис колонкийн тийшээ явсан. Дунд гарын “Н.Ат дотрын тасгийн хамт олноос дурсгав” гэсэн бичигтэй байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Н.Аийн...миний нэртэй, намайг тэтгэвэрт гарахад ажлаас дурсгал болгож өгсөн. Тухайн аягыг хүү Рхүүг байшин бариад ороход нь бэлгэнд өгсөн. Рхүүгийн аяга байгаа юм...гэсэн мэдүүлэг, яллагдагч Н.Дгийн...Би хулгай хийсэн он, сар өдрөө санахгүй байна, ганцаараа согтуу явж байгаад төрсөн ах Рхүүгийн байшингийн цонхоор нь орж архины мөнгө болох зүйл авах санаатай, ахынх юм чинь гайгүй байх гэж бодоод цонхыг нь хагалж ороод нэг ширхэг мөнгөн аяга, хонины мах, газын плитка аваад, индүү, газын плиткаг зах дээр танихгүй хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Хэнд зарсан гэдгээ мэдэхгүй, тэгээд Рхүү ахын хохирлыг төлж барагдуулсан. Хулгай хийсэн аяга нь ээжийн нэртэй Архангай дотрын тасаг гэсэн бичигтэй аяга байхаар нь ээжийн аяга гэж бодож авсан. Өөр ямар ч зүйл аваагүй...гэсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Гын...Би Улаанр хот явах гээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 39 дүгээр гудамжны 01 тоотод байх өөрийн байшингийнхаа үүдний коридорт хайрцагтай мах, цагаан идээ бэлдээд тавьчихсан байсан. 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 19.00 цагийн үед том өрөөндөө юм хийгээд сууж байтал үүд дуугарах шиг болсон. Тэгээд чимээ чагнаад хэсэг азнатал дахиад дуугарах шиг болохоор нь босоод үүд рүү хүрээд иртэл байшингийн хаалга онгорхой байсан. Би байшингийн хаалгаар шагайтал 1 эрэгтэй хүн үүдэнд байсан мах сүүг тэврээд хашааны хаалга руу явж байхаар нь барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Тэр өдөр дүү охинтойгоо Улаанбаатар хот явахаар цагаан идээ мах сүү бэлдээд боогоод тавьчихсан байсан юм. Тэр хайрцагт хонины 1 хаа,  1 гуя, 2 л-ийн савтай сүү, 1,5 л-тэй савтай сүү, 2 кг ааруул, 3 кг аарц байсан...гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Оийн...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 19:00 цагийн үед байшингийнхаа галын өрөөнд толгойгоо угаагаад байж байсан юм. Тэр үед ах том өрөөндөө сууж байсан. Тэгсэн ах хөөе гээд дуудсанаа гараад явсан. Би толгойгоо угааж байсан учраас гарч хараагүй. Тэгээд гаднаас гараад ир гээд дуудахаар нь гараад очиход ахын хажууд нэг эрэгтэй хүн зогсож байсан...гэсэн мэдүүлэг, яллагдагч Н.Дгийн...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би Цагаан давааны 39 дүгээр гудамжны 01 тоотод байх айлаас зам ангийн Мөнхөөгийнх гээд айлыг асуух гээд орсон юм. Тэр айл руу орсон чинь байшингийн хаалга нь цоожгүй байсан. Би хаалгыг нь онгойлгоход үүдэнд нь хайрцагтай зүйл байхаар нь тэврээд гарч явтал гэрийн эзэн гарч ирээд баригдчихсан. Би тэр айлыг танихгүй, тэр айл руу урд нь орж байгаагүй...гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг, Цагаан давааны 38.11 тоотод суух иргэн Д.Оыг гэртээ байхад нь орж бусдын хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 172.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Оы...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны 38-11 тоотод байх гэртээ байж байтал 14 цагийн орчим гаднаас манай гэрт үл таних нэг залуу орж ирээд эмээ ус байна уу гэж асуухаар нь аяганд ус хийж өгсөн. Тэгсэн гэнэт манай гэрийн хойморт байдаг бурхан дээр очоод цөгц 2 ширхэг, А бурхны судар 1 ширхэг, Б бурхан нэг ширхэг зэрэг эд зүйлийг маань дээрэмдээд аваад гараад явсан юм. Би бие муутай болохоор араас нь явж чадаагүй шууд цагдаад дуудлага өгсөн...гэсэн мэдүүлэг, гэрч Л.Бийн...Би 2019 оны 01 дүгээр сарын эхээр хөдөө явсан хойгуур ээжийг гэртээ байхад нь согтуу хүн орж ирээд ална шүү гэж айлгаад А судар, Б зурмал бурхан, булаагаад аваад явсан гэсэн. Мөн хос цөгц авсан гэсэн. Яаж байгаа юм гэсэн чинь тоохчгүй аваад явсан гэж байсан. Судар бурхан нь аль хэдийнээс ээжийн гэрт байсан, хуучин эд зүйлс байсан. Соёлын болон бурхан шашны уламжлалт зүйлд хАрч, бүртгүүлсэн зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг, гэрч Б.Оын...Бурхан дээрээс нь 2 ширхэг цөгц, А жижиг судар, жижиг хэмжээтэй /цагаан дээр/ зурмал бурхан авч явсан гэсэн. Дээрх эд зүйлс ээжийн гэрийн гол хоймрын Гүнгэрваа дотор байсан, соёлын өв, шашны уламжлалт зүйлд албан ёсоор бүртгүүлсэн зүйл байхгүй, бүртгэлд хАрахгүй...гэсэн мэдүүлэг, яллагдагч Н.Дгийн...гэрт нь яваад ортол судар, цөгц 2 бурхан дээр нь байхаар нь аваад гарсан...гэсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч А.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, Бүрдийн эх гэх газарт байх М.Аийн 1 тооны хонийг хулгайлж, 110.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Аийн...Я ах утсаар залгаад А.Ө ирээд шөлний нэг хонь өгчих гэхээр нь өгөхгүй гэж хэлсэн чинь яваад, буцаж ирээд явахдаа нэг хонь аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд шөнө 02 цаг болж байхад нөгөө хонь хулгай хийсэн залууг барьж аваад ирсэн ба эвэртэй шар халзан хязаалан насны хонь байсныг буцааж өөрөөр нь авчруулж өгсөн...гэсэн мэдүүлэг, гэрч П.Болдрын...Ж.Я ах утсаар залгаад Өт суманд байдаг А.Ө гэх залуу 1 хонь хотноос аваад явчихлаа, Өтийн хэсгийн төлөөлөгчид хэлээдэх гэж хэлсэн. Сайхан сум руу буцаад явж байхад замд мотоциклийн гэрэл гарч байхаар нь өөдөөс яваад очиход А.Ө нэг хүний хамт хонь голдоо дүүрчихсэн явж байхаар нь бид нар буугаад чи хонь хулгай хийдэг болоо юу гэж хэлэхэд хамт явж байсан залуу явган зугтаад өгсөн...гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Ягийн...А.Ө гэх залуу 1 залуутай орж ирсэн. Тэгээд ээжийн бие муу байна та нэг шөлний хонь өгөөч гэхээр нь ахад нь мэдэх зүйл алга байна эзнийг нь ирэхээр асуу гэж хэлсэн. Тэгсэн гарч яваад би ч хонио эргүүлэх гээд явахад манай хониноос 1 хонь дүүрээд аваад явсан... Би Б, Б над руу залгаад болсон зүйлийг хэлсэн...гэсэн мэдүүлэг, гэрч Г.Орын...Ээжийн бие тааруу байна. Шөлний хонь хэрэгтэй байна. Я ахаас авна гэж хэлсэн.  хэсэг явж байснаа Я ах ирээд авчих гэж байна гэж надад хэлсэн. Ирээд авчих гэсэн юм чинь гээд нэг хонь барьж аваад хурдан явъя гээд хөдөлсөн. Бид 2 мотоцикль явахгүй зогсоод байж байхад машин урдаас ирээд баахан хүн бууж ирээд хулгайч, мал хулгайлсан гээд орилоод байхаар нь би айсандаа зугтсан...гэсэн мэдүүлэг, Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны 18/168 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч А.Ө, Э.Б нар нь бусадтай бүлэглэж Архангай аймгийн Өт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр Сансарын 6-1 тоот иргэн Ж.Иын байшинд болон голын эрэг дээр 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сэтгэцийн өвчний улмаас биеэ чадваргүй гэдгийг нь мэдсээр байж Ж.Этай  бэлгийн харилцаанд орсон,

Шүүгдэгч А.Ө нь Өт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр О голын гүүрнээс зүүн хойш 2км 500 метр зайтай Зөрүүлэг гармын тохой гэх эзгүй хээр, газарт сэтгэцийн өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай Ж.Эыг аюултай байдалд орхиж, улмаар Ж.Э нь О голд живж нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эгийн...Хүүхэд байхдаа зан байдлын хувьд эрүүл саруул өсөж торниж бойжсон. Тэгээд 2004 онд манай охин өөд болоод удаагүй манай нөхөр нас барсан. Тэрнээс хойш талийгаач нь цочролд ороод зан чанарын хувьд сонин болоод дуугаа хураагаад хүнтэй юм ярихаа байсан. Тэгээд тэрнээс хойшоо үе үе манараад ухаан санаа нь самуураад сонин болоод байдаг болчихсон. Би он сарыг нь сайн санахгүй байна. 2010 оны хавьцаанаас мэдрэл сэтгэцийн оноштойгоор группт орсон. Талийгаач нь манай хашаанд 2 гэрээр айл байдаг. 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 16-17 цагийн хооронд намайг гэр рүү нь яваад ороход гэртээ байж байсан. Тэгээд 17 цаг өнгөрөөгөөд гэр рүү нь яваад ортол гэртээ байхгүй байсан. Тэгээд би талийгаачийн хүүтэй О голын гүүр, наадмын талбайн энүүгээр хайж 22 цаг болтол хайгаад би олоогүй. Тэгээд би 2021 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 06 цагийн үед талийгаачийг хайгаад явж байтал Тунгаа гэх хүн 07-08 цагийн үед над дээр ирээд О гол дээр нэг хүн өнгөрчихсөн байна гэж хэлэхээр нь яваад очтол гол дээр хэн ч байхгүй байсан. Тэгээд сургийг нь сонсохноо сумын эрүүл мэндийн төвд авч ирснийг нь мэдсэн. Би талийгаачийн өргөж авсан ээж байгаа юм. 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед талийгаач нь манай орж ирж шөлтэй хоол 1 аяга идчихээд ээжээ би орж унтлаа гэж хэлээд гараад явсан. Тэгээд намайг 16-17 цагийн үед гэрт ороход орон дээрээ дээлээ нөмөрчихсөн хэвтэж байсан. Намайг ороход надтай юм яриагүй. Талийгаачтай нийлж нөхөрлөдөг найз нөхөд байхгүй. 2021 оны 06 дугаар сарын дундуур санагдаж байна, оройхон би талийгаачийн гэрт яваад ортол хаалга нь түгжээтэй байсан. Тэгээд татсан чинь хаалга онгойгоод би яваад ортол орны хажууд Б, О гэх манай сумын нэг архи уудаг залуу гараа дэрэлчихсэн хэвтэж байсан. Тэгээд би хөөгөөд гаргачихсан. Талийгаач нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. 2021 оны 06 дугаар сарын 18-нд талийгаачийн сарын тэмдэг ирсэн талаар мэдээд цэвэрлэж өгч янзалсан. 3 хоногийн дараа дууссан. 07 дугаар сарын эхээр сарын тэмдэг ирэх боломжгүй би 07 дугаар сарын 02-ны өдөр талийгаачийг усанд оруулж хувцсыг нь сольсон. Талийгаач нь гол руу ганцаараа явж ерөөсөө үзээгүй. Очдог айл байхгүй...гэсэн мэдүүлэг, гэрч Т.Эын...2021 оны 07 дугаар сарын 05-ны өглөө Өт сумын Засаг даргын тамгын газрын дарга П.Н над руу утсаар ярьж О голын усанд хүн унаж нас барсан байна гэж цагдаа нар ярьсан. Тэр хүний цогцсыг гаргахад тамгын газраас хүн хүч хүссэн. Та очоод гаргалцаад өг гэж хэлсэн. Ингээд очиж цогцсыг жолооч Д.Б, багийн дарга П.Н замын цагдаа Б.М нарын хамт голын уснаас гаргасан. Толгой нь голын урсгал дагуу бие нь доошоо харсан байдалтай цогцосны нуруу болон өгзөг хэсэг нь голын усны мандалд ил харагдсан байдалтай байсан. Бид эмнэлгийн дамнуурга авч гол руу орсон бөгөөд дамнуурга аа цогцосны хажууд зэрэгцүүлж тавиад цогцсоо эргүүлж дамнуурга дээрээ тавиад дөрвөн талаас нь өргөж голын уснаас гаргаж сумын эмнэлгийн моргт хүргэж байршуулсан...гэсэн мэдүүлэг, гэрч Э.Эийн...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад А.Ө гүүрээр мотоцикль жолоодож гарсан бөгөөд ардаа нэг танихгүй эмэгтэй хүн сундалчихсан явсан. Удалгүй 20-оос 30 минут орчим болсон байх гэж бодож байна, эргээд О голын гүүрээр сумын төв рүү орсон бөгөөд тэр үед ганцаараа мотоциклтой орж явсан. Тэрнээс хойш А.Ө О голын гүүрээр гараагүй. Ард нь сундалдаж явсан хүнийг би таниагүй ямар ч гэсэн эмэгтэй хүн байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Л.Игийн...Би эхнэр хүүхдийнхээ хамт 2021 оны 07 сарын 05-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Өт сумын Ямаат багийн Бага хужирт гэх газар байх хадам аавындаа очихоор О голын гүүрийг гараад явж байтал голын усан дотор хүний цогцос мэт зүйл харагдсан тул сумын хэсгийн төлөөлөгч Ш.Гд очиж мэдэгдээд хэсгийн төлөөлөгчийг уг газарт хүргэж өгөөд би цаашаа хадам аавынх руу явсан. Амь хохирогчийн цогцосны нуруу болон өгзөг хэсэг нь усны мандалд ил харагдаж байсан бөгөөд доошоо харсан байдалтай байгаа юм шиг харагдсан...гэсэн мэдүүлэг, гэрч Г.Хгийн...Амь хохирогч Ж.Эы эцэг эхийнх нь биеийг үзэх зорилгоор гэрт очих үед огт хүнтэй юм ярихгүй өөдөөс эгцэлж харахгүй шууд гараад явчихдаг байсан. Сүүлд корона вирус гарснаас хойш түүний ээж Д.Э нь эмнэлэг дээр ирж Э маань унтахгүй дэмий юм яриад гадуур тэнээд болохгүй байна гээд амитриптлин эмийг хоёр бичүүлж авч байсан, энэ эм нь тайвшруулж унтуулж амраах үйлчилгээтэй эм байгаа юм. Мөн ээж нь аймгийн төв явбал сэтгэцийн мэдрэлийн эмчээс уудаг эмийг нь аваад өгөөч гэж гуйж байсан би тэр үед нь Эрдэнэчимэг эмч аймаг явбал хэлж явуулъя би яг хяналтынх нь эмч биш гэдгээ хэлж байсан. Гадны хүнтэй огт харьцдаггүй  сэтгэцийн хувьд хүндэвтэр өөрчлөлттэй хүн байгаа юм...гэсэн мэдүүлэг, гэрч О.Дын...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад би ямаагаа сааж дуусаад голын эргээс ишгээ гаргаж ирэхээр явах үед манай өөрийн хаваржааны хажууд манай сумын иргэн Э.Б, А.Ө нар нэг танихгүй эмэгтэйтэй хамт газар сууж байсан. Өндөр нуруутай бор царайтай цэнхэр судалтай цамцтай, цоохор өмдтэй эмэгтэй сууж байсан. Хэр удаан байсныг мэдэхгүй. Эрүүл согтууг нь би мэдээгүй, намайг ороход хоорондоо юм яриад л сууж байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Иын...2021 оны 07 дугаар сарын 04-ний өглөө намайг гэртээ байж байтал 07 цагийн үед санагдаж байна. Бхорхой, А.Ө нар манайд 0.5 литрийн 1 ширхэг Хараа нэртэй архитай ирсэн. Тэгээд бид хэд архиа ууж сууж байтал А.Ө Э.Быг дуудсан. Тэгээд архи дуусч байхад А.Б ганцаараа манайд ирсэн. Бид хэд үлдсэн архиа хувааж ууж дуусаад Бхорхой А.Ө 2 гэрээс гараад явсан. Тухайн үед 12 цаг өнгөрч байсан. Би сумын төвийн урд байдаг худгаас ус авах гээд гараад явсан. Худгийн ус түгээгчээр Гаваа гэдэг хүн тухайн өдөр гарч байсан. Намайг явахад Э.Б манайд унтаад үлдсэн. 11 цагийн үед би усаа аваад гэртээ иртэл Э.Б манайд унтаж байсан. Удаагүй А.Ө, Бхорхой нар талийгаачийг мотоцикль дээр сундалж авч ирээд манайд бүгдээрээ орцгоосон. Тэгтэл А.Ө гаднаас орж ирж жаахан байж байгаад талийгаачийг том өрөөнд байж байтал А.Ө талийгаачийг манай том өрөө рүү авч ороод талийгаачтай 3 минут орчим хурьцал үйлдсэн. Тэр хооронд бид хэд жижиг өрөөнд байцгааж байсан. А.Ө дуусаад манайхаас гарч яваад тэр чигтээ цаашаа явсан. Тэгээд би усанд явсан. Тухайн үед 16 цаг өнгөрч байсан санагдаж байна. Намайг буцаад гэртээ ирэхэд Бхорхой, Э.Б талийгаач нар бүгд байхгүй байсан. Бхорхой, А.Ө нар нь талийгаачийг гэрээс нь очоод аваад ирье гэж хэлээд гараад явсан. Бхорхой, А.Ө нар нь талийгаачийг манайд авч ирж хурьцал үйлдэх санаа зорилготой авч ирсэн. Тэр талаараа талийгаачийг авч ирэхээсээ өмнө Бхорхой, А.Ө нар нь талийгаачтай хурьцал үйлдмээр байна гэж хэлсэн. Талийгаачтай тухайн өдөр А.Ө хурьцал үйлдсэн. Талийгаач нь манайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Сэтгэцийн өвчтэй, мэдрэл муутай балай хүүхэн байдаг гэж А.Ө, Э.Б бид нарт хэлсэн...гэсэн мэдүүлэг, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай...Талийгаач Ж.Э нь О (l)-р бүлгийн цустай байна. Иргэн А.Ө нь О (l)-р бүлгийн цустай байна. Иргэн Э.Б нь О (l)-р бүлгийн цустай байна...гэсэн дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай ...Талийгаач Ж.Эы биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Ж.Э нь живэлтийн улмаас амьсгал бүтэж нас баржээ. 2021.07.05-ны 18 цагийн үеийн цогцосны гадна үзлэгээр 20 цаг орчмын өмнө нас барсан байх боломжтой. Шинжилгээгээр үтрээ, хярзан, хошногоны амсарт механик гэмтэлгүй байна. Охин хальс хуучин урагдалтай, үтрээ төрсөн шинжтэй байна. Үзлэгээр тухайн үед биеийн юм ирсэн байх боломжтой. Талийгаач Ж.Э нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ...гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3383 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ж.Э бэлэг эрхтнээс бэхжүүлж авсан гэх наалдац дээр заг хүйтэн, трихомониаз өвчний халдвар илрээгүй...гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3384 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ж.Эы үтрээнээс авсан гэх арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн Ж.Э 40 настай эмэгтэй гэж хаягласан, цайвар өнгийн дотоож дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй. Уг дотоожин дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь О/l/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Э.Б 40 настай эрэгтэй гэж хаягласан, дотоожны резинэн хэсэгт “Calvin Klein” гэсэн бичигтэй, цэнхэр өнгийн дотоож дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн. Илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг шүүх-биологийн шинжилгээгээр тогтоохгүй. Талийгаач Ж.Э 41 настай эмэгтэй гэж хаягласан бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь О/l/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Холбогдогч А.Ө 40 настай эрэгтэй гэж хаягласан бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь О/l/  бүлгийн харьяалалтай хүний цус байна. Холбогдогч Э.Б 43 настай эрэгтэй гэж хаягласан бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь О/l/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...гэсэн дүгнэлт, яллагдагч Э.Бын өгсөн...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өт сумын Хөшөөт баг Хөшөөтын 11-02 тоотод байх гэртээ байхад миний гар утас руу А.Ө залгаад намайг ганц юм ууя Ж.Иын гэрт хүрээд ирсэн гэсэн. Хариуд нь би ажилтай байна очиж чадахгүй гэсэн чинь чи хүрээд ир гэж олон дахин залгаад байсан. Тэгэхээр нь яваад очтол А.Ө, Б.Ор, Ж.И 3 сууж байсан. Тэнд нэг шил архи уугаад ахиад архи уухаар болж дундаасаа мөнгө босгож А.Ө архинд явж ирсэн. А.Өын авчирсан архийг уугаад талдаа орж байхад А.Ө эмэгтэй хүний хэрэг байна гэсэн. Тэгсэн Ж.И манай суманд нэг эмэгтэй хүн байдаг гэсэн бөгөөд Б.Ор би гэрийг нь мэднэ гэж хэлсэн. Тэгсэн А.Ө хоёулаа яваад ирье гэж хэлээд тэр хоёр яваад нэлээн удаж нэг эмэгтэй хүн дагуулаад хүрээд ирсэн. Ирэх үед нь би унтаж байгаад сэртэл А.Ө, Б.Ор хоёр нөгөө эмэгтэйг Ж.Иын байшингийн урд талын өрөөнд оруулсан байсан. Тэгснээ намайг А.Ө дуудсан. Тэгэхээр нь сэрээд хартал нэг эмэгтэй хувцасыг тайлчихсан байсан. Би А.Өд хандаж чи наа хүнийхээ хувцасыг өмсөг хүн амьтан ороод ирнэ гэж хэлсэн. Тэгээд хувцасыг нь өмсгөөд бид нар нөгөө тал архийг хувааж уугаад Ж.Иын гэрээс гарч А.Ө нөгөө эмэгтэйг сундлаад харин би Б.Орыг сундлаад гэрт нь хүргэж өгсөн. А.Ө түрүүлээд хөдлөөд явсан. Би Б.Орыг хүргэж өгчихөөд А.Ө нөгөө эмэгтэй хоёрын араас явсан. Тэгсэн нөгөө хоёр Зөрүүлэг гэх газар байдаг айлын хаваржаан дээр байцгааж байсан. Тэнд очоод би А.Өыг сумын төв ороод нэг шил архи аваад ир манай гэрээс мөнгө аваарай гэж хэлээд явуулсан. Тэр хооронд нэг автомашин унасан эмэгтэй ирсэн бөгөөд тухайн эмэгтэй хүнийг нэрийг би мэдэхгүй байна ямар ч байсан бид хоёроос хонь, ямаа сурсан. Хариуд нь бид хоёр харагдаагүй гэж хэлсэн. Тэгтэл А.Ө сумын төвөөс архи аваад ирсэн нөгөө машинтай хүн хөдлөөд явсан. Нөгөө А.Өын авчирсан архийг бид гурав хувааж уугаад талд нь оруулаад А.Ө тал архийг таглаад өвөртлөөд тэндээс бид гурав хөдөлсөн. А.Ө нөгөө эмэгтэйг сундлаад гүүр гараад явсан. Тэр үед би гүүрний постон дээр Э.Э байхаар зогссон. Э.Этэй уулзаад би гэр рүүгээ харьсан. Ер бол ийм зүйл болсон. Би сэтгэцийн өвчтэй гэдгийг мэдэхгүй мөн бэлгийн харьцаанд ороогүй. Машинтай хүн сайн мэдэж байгаа тухайн үед А.Өыг ирэхэд ирчихсэн байсан. Би ямар ч байсан хохирогчтой бэлгийн харьцаанд ороогүй, мөн нөгөө хоёрыг бэлгийн харьцаанд амь хохирогчтой орсон эсэхийг мэдэхгүй...гэсэн мэдүүлэг, яллагдагч А.Өын өгсөн...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Э.Б, Б.Ор, Ж.И бид нар Архангай аймгийн Өт сумын Хөшөөт баг Сансарын 6-1 тоотод байх Ж.Иын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэнд байхдаа Б.Ор бид нарт хандаж энэ хойно нэг бэлэн хүүхэн байгаа гэсэн. Тэгэхээр нь би очиж үзье гээд Б.Ор нөгөө хүүхний гэрт нь очсон. Тэгсэн Б.Ор нөгөө хүүхний хашаагаар давж ороод нэг хүүхэн дагуулаад гараад ирсэн. Тухайн хүүхнийг мотоцикль дээр сундлаад Ж.Иын гэрт очсон. Очоод Ж.Иын гэрийн хойд өрөөнд Ж.И, Э.Б бид гурав архи уугаад сууж байхад нөгөө өрөөнд Б.Ор нөгөө хүүхний хувцсыг тайлчихсан байсан. Тэрийг Ж.И хараад Б.Орт уурлаж наа хүнийхээ хувцасыг өмсүүлээд явуул яах гээд байдаг юм гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүүхэн хувцсаа өмссөн. Гэрээс Б.Ор, Э.Б нөгөө хүүхэн бид дөрөв гараад Б.Орыг гэрт нь хүргэж өгөөд цаашаа О голын хажууд байдаг А гэх айлын хаваржаан дээр Э.Б, нөгөө хүүхэн бид гурав очсон. Тэнд очоод би гол дээр очиж нүүр гараа угаачихаад эргээд иртэл тэнд байсан ширдгийг дэвсээд нөгөө хүүхэнтэй бэлгийн харьцаанд орж байсан. Намайг ирсэн чинь нөгөө хоёр бэлгийн харьцаанд орж байснаа больсон. Тэндээсээ бид голын эрэг дээр очсон голын эрэг дээр очиход Д машинтай ирээд ямаа асуучихаад яваад өгсөн. Тэгсэн Э.Б намайг манай эхнэрээс очоод 20000 төгрөг аваад 1 шил архи, тамхитай аваад ир гэсэн. Тэгэхлээр би Бын эхнэрээс нь очиж 20000 төгрөг аваад дэлгүүрээс 1 шил архи, 1 тамхи аваад нөгөө хоёр дээр ирсэн. Намайг очиход Э.Б нөгөө хүүхний бүх хувцсыг тайлчихсан шалдан өөрийнхөө өвөр дээр дээлэн дээрээ суулгасан байхаар нь нөгөө хүүхний хувцасыг өмсүүлээд дэлгүүрээс авчирсан архиа талыг нь хүртэл уугаад тэндээс Э.Б, нөгөө хүүхэн бид гурав хөдлөөд гүүрэн дээр очсон. Гүүрнээс Э.Б ганцаараа буцсан харин би нөгөө хүүхнийг сундлаад гүүрээр гарч Батсүх гэх айлын хойно буулгаад ганцаараа буцаад сумын төв рүү буцсан. Ер нь бол ийм зүйл болсон. Маргааш өглөө нь миний хүргэж өгсөн хүүхнийг голын усанд живээд нас барсан байна гэж Э.Б надад хэлсэн. Тэгж би нас барсан гэдгийг мэдсэн. Би амь хохирогчтой огт бэлгийн харьцаанд ороогүй. Харин Э.Б ганцаараа бэлгийн харьцаанд орсон. Э.Б ганцаараа орсон харин Б.Ор бид хоёр огт бэлгийн харьцаанд ороогүй. Б.Ор анх хойно нэг бэлэн хүүхэн байгаа гэж хэлсэн. Тэрнээс улбаалж хүүхэн авчирхаар болсон. Би хээр газар буулгасан үйлдэлдээ маш их харамсаж байна. Түүнийг гэрт хүргэж өгөөгүй нь миний буруу байгаа юм. Түүнээс би түүнийг гэрт нь хүргэж өгсөн бол дээрх асуудал болохгүй байх байсан...гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Өын бусдыг бүлэглэн хүчиндэхийг завдсан, мөн бусадтай бүлэглэн сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй хүнтэй хүчээр бэлгийн харилцаанд орсон хэргийг тус тусад нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тохирох заалтаар зүйлчилж ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгчийн дээрх хоёр үйлдлийн хувьд өөр өөр цаг хугацаанд хоёр өөр хохирогчийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн,  цаг хугацаа, обьектийн хувьд өөр байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй гэж дүгнэж, шүүгдэгч А.Өд холбогдох хэргийг Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг нэгтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.6 дахь хэсэгт зааснаар буюу нэг зүйлчлэлээр зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Прокурорын газраас шүүгдэгч Б.Оад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байх ба түүнд тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул яллах дүгнэлтийг зөвтгөж түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Өыг М Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд  тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд  тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн  12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар,

 шүүгдэгч Н.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.14 дүгээр зүйлийн 1 дэх, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн өршөөн сольж, Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасныг журамлан 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Н.Дд энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6  сарын хугацаагаар хорих ялд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 8 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож,

 шүүгдэгч Б.Оыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар

 шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, тэдгээрийн хувийн байдал зэрэгт эрүүгийн хариуцлага тус тус тохирсон байна.

 

  Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, Н.Д, А.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

   Шүүгдэгч Э.Б, Н.Д, А.Ө, шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч нар... Э.Б нь бусдыг хүчиндсэн гэх үйлдэл эргэлзээгүйгээр нотлогдоогүй байхад түүнийг ялласан нь үндэслэлгүй. Н.Уийг оролдож байсан нь үнэн. Харин өөрийн хүсэл зоригоор хүчиндэх гэмт хэргээ төгс үйлдээгүй. Иймд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг хүчингүй болгож өгнө үү. Тухайн үед И том өрөөнд авч ороод бэлгийн харьцаанд орсон. Тийм учраас И гэдэг хүнийг шалгуулмаар байна. Миний бие хүчингийн гэмт хэрэг үйлдээгүй. Би 13 настай охин, 10 настай хүү, хоёр өнчин хүүхэдтэйгээ амьдардаг ар гэрийн байдал миний хүүхдүүдийн нас бага байдлыг харгалзан үзэж миний ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

             Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон уг мэдүүлгүүдийг баталсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байна.

 

            Мөн шүүгдэгч А.Ө нь гэрч И хохирогчийг хүчиндсэн гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад энэ талаар дурдагдсан ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул зөвхөн шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг шалгуулах, шүүх нотлох баримтгүйгээр хэн нэгэн этгээдийг гэмт хэрэгт татан ирүүлэхээр хэргийг буцаах үндэслэлгүй юм.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э...Тус шийтгэх тогтоолоор миний охиныг амь хохироход хүргэсэн А.Өд 7 жил 7 сарын хорих ял оногдуулж, хохирогч надад А.Өаас 5.849.039 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэж, миний оршуулгад зарцуулсан бодит хохирлын мөнгөнөөс 8.471.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. А.Ө нь 5 хоногийн завсарлага авч миний хохирлын шүүхээс гаргуулахаар шийдсэн мөнгийг төлье гэсэн боловч шүүх энэ хугацааг өгөлгүйгээр хурлыг цааш үргэлжлүүлсэн нь миний эрх ашгийг хохируулсан. Энэ 5 хоногт ядаж “шүүхийн төл” гэж шийдсэн 5.849.039 төгрөгийг А.Ө төлөх байсан. Миний бие өмгөөлөгч авах талаар нарийн учир холбогдлыг ойлгоогүй, энэ талаар надад нягт нарийн тайлбарлаж өгсөн хүн байхгүй. Шүүхийг надад өмгөөлөгч авах талаар зөвлөж, миний эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч үзээгүйд мөн гомдолтой байна. Миний хэлсэн үгийг шүүхийн шийдвэрт бичээгүй, ганц өгүүлбэрээр тэмдэглэж орхисон байгаа нь хүртэл шүүх охины минь амь насыг үнэгүйдүүлсэн гэж үзэхэд хүргэж байна. Би сэтгэл санааны хохирол ч нэхмээр байна. А.Ө бол миний охиныг алсан хүн гэж би үзэж байгаа...гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

 

Шүүгдэгч А.Ө нь хөгжлийн бэрхшээлтэй, бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүнийг, амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөлд орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, анхан шатны шүүхийн оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргүүдийн шинж чанар, хор уршиг түүний хувийн байдалд тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт...хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах... эрхтэй гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалт нь хуулиар хохирогчид олгосон эрх бөгөөд эрх бүхий албан тушаалтан дээрх хуульд заасан эрхийг эдлэхийг хохирогчоос шаардах, хохирогчийн эрхийг албадан эдлүүлэх боломжгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, анхан шатны шүүх хуралдаанд шүүх хуралдаан даргалагч хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хохирогч гарын үсэг зурсан,  хохирогчийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг тэмдэглэлд бүрэн тусгагдсан, хохирогчоор тогтоогдож улмаар мэдүүлэг өгөхдөө бүрэн бус дунд боловсролтой талаар мэдүүлж байсан нь хохирогчийг бичиг үсэг мэдэхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт...хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй...гэж хуульчилжээ.

Шүүгдэгч А.Ө, Э.Б нар нь бүлэглэж байшинд сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй гэдгийг нь мэдсээр байж Ж.Этай бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэг,  шүүгдэгч А.Ө нь Өт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр О голын гүүрнээс зүүн хойш 2км 500 метр зайтай Зөрүүлэг гармын тохой гэх эзгүй хээр газарт сэтгэцийн өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай Ж.Эыг аюултай байдалд орхиж, улмаар Ж.Э нь О голд живж нас барсан гэмт хэрэг зэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 04-ны өдөр үйлдэгдсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн зохих зүйл заалтыг үндэслэн хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэх бөгөөд уг гэмт хэргийн хувьд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигийг Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй учир гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролтой холбоотой гэх баримтыг гаргаж өгсөн байх ба уг баримтанд гэмт хэрэг болсон цаг хугацаанаас өмнө Д.Дамдинсүрэн гэх хүний банкнаас зээл авсан баримт, 2021 оны 9 сар, 10 сар, 11 саруудад эмийн сангаас хэн нь тодорхойгүй эм авсан баримт зэрэг хэрэгт хАралгүй баримт ирүүлсэн, хэрэгт хАралтай баримтыг анхан шатны шүүх үнэлж хохирлыг тооцож гаргасан зөв байна.

 

                Түүнчлэн шүүгдэгч А.Ө нь шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 5.849.037 төгрөгийг нөхөн төлөхөөр завсарлага авах хүсэлт гаргасан боловч одоогоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, банкнаас зээл авч төлнө гэх тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүгдэгч ажлын тав хоногт багтаан уг хохирлыг төлөх бодит боломж үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

 

   Шүүгдэгч Н.Дг 2017 оны оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл,  2024 оны 01 сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 сарын 25-ний өдөр хүртэл нийт 222 хоног цагдан хоригдсон гэж анхан шатны шүүх тооцсон нь зөв байна.

 

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, Н.Д, А.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хэрэг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх хүртэл шүүгдэгч  Э.Б, Н.Д, Б.О, А.Ө нарын тус бүр цагдан хоригдсон 61 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Н.ЭНХМАА