| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/08315/И |
| Дугаар | 192/ШШ2025/02352 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/02352
2025 03 26 192/ШШ2025/02352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд -ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Ти Эм Эл ХХК нь хариуцагч "Жилинмандал" ХХК-тай 2021.07.08-нд өдөр байгуулсан JM-TML тоот “Машин механик түрээслүүлэх гэрээ”-ний дагуу тус компанид замын индүү болон автогрейдерийг нэг сарын 33,000,000 /гучин гурван сая/ төгрөгийн төлбөртэйгээр, 2021.10.05-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч "Жилинмандал" ХХК нь өнөөдрийг хүртэл зээлийг буцаан төлөөгүй. "Ти Эм Эл" ХХК нь хариуцагч "Жилинмандал" ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн төлбөр 198,000,000 /нэг зуун ерэн найман сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, 2024 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн боловч хариуцагч нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягт байрладаггүй болох нь тогтоогдсон үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт зааснаар 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч "Жилинмандал" ХХК нь одоо хаана байрлаж байгаа нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаа тул хариуцагч "Жилинмандал" ХХК, түүний гүйцэтгэх захирал Wu эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.12.04-ний өдрийн 24/82 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.10.31-ний өдрийн 102/ШЗ2024/20404 дугаартай захирамж, 2021.7.08-ны өдрийн Машин механизм түрээслүүлэх гэрээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.
Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас -ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулсан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Wu эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.10.31-ний өдрийн 102/ШЗ2024/20404 дугаар захирамжаар Жилинмандал ХХК нь нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 15 дугаар байр, 11 тоот хаягт байрладаггүй болох нь тогтоогдсон байна.
4. Хүсэлт гаргагч хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох -ийг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ
5. нь нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 15 дугаар байр, 11 тоот хаягт байрладаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.10.31-ний өдрийн 102/ШЗ2024/20404 дугаартай захирамж, Хуулийг этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байх /түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд/-г эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.
Жилин мандал ХХК нь эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
Харин -ийг эрэн сурвалжлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчаар -г тодорхойлж шүүхэд хандаж байсан байх ба -ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь өөрчлөгдөх боломжтой,Х-ийг иргэнийх нь хувь эрэн сурвалжлах болсон үндэслэл шалтгаан тодорхойгүй байна.
6. Нэхэмжлэгч Ти Эм Эл ХХК нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох / /түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд/-г эрэн сурвалжилж, Wu эрэн сурвалжлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох -ийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР