| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татг |
| Дугаар | 128/ШШ2025/0455 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2025/0455
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Ц.Э******* нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Х** ам, Б**-2, **-р хэсэг гудамж, ** тоот хаягт байрлах, 226.9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Б******* бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э** тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж байгаа Ц.Э** миний нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Х** ам, Б**2, **-р хэсэг гудамж, ** тоот хаягт байрлах, 226.9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Б******* бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах захиргааны хэрэгт дараахь хүсэлтийг гаргаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасныг үндэслэн энэхүү хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Э******* нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Х**, Б**2, **-р хэсэг гудамж, ** тоот хаягт байрлах, 226.9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Б******* бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Ц.Э** бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2-т ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Ц.Э******* нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Х** ам, Б**2, **-р хэсэг гудамж, ** тоот хаягт байрлах, 226.9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Б******* бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ