| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01056/И |
| Дугаар | 192/шш2025/01847 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 192/шш2025/01847
2025 03 12 192/ШШ2025/01847
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *******, 8 дугаар хороо Сентрал тауэр 15 давхарт байрлах ******* /РД:6207618/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 29,313,912.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: "Зээлдэгч ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-02-27-нд 6000145526 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024-02-27-нд 6000145520 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2,500,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024-02-28-нд 6000146085 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2,500,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024-02-26-нд 6000145107 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 1,100,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024-02-28-нд 6000146050 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 1,500,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024-02-29-нд 6000146449 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 590,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 31 сарын хугацаатай, 2024-02-25-нд 6000144708 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 13,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024-02-27-нд 6000145523 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000145526 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 231 хоног, 6000145520 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 221 хоног, 6000146085 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 221 хоног, 6000145107 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 221 хоног, 6000146050 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 209 хоног, 6000146449 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 206 хоног, 6000144708 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 202 хоног, 6000145523 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 202 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000145526 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026-08-05-нд, 6000145520 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026-08-15-нд, 6000146085 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026-08-15-нд, 6000145107 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026-08-15-нд, 6000146050 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026-08-27-нд. 6000146449 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026-08-30-нд, 6000144708 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026-08-04-нд, 6000145523 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026-08-04-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд, дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000145526 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,045,305.8 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,110,516.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 39,771.87 төгрөг, 6000145520 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,282, 121.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 308,744.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 9,151.32 төгрөг, төгр 6000146085 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,280,764.3 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 308,595.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 9,169.82 төгрөг, 6000145107 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,004,731. төгрөг, үндсэн хүүний төлбөрт 135,912.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,018.44 төгрөг, 6000146050 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,378,233.3 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 176,758.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,804,15 төгрөг, 6000146449 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 542,745.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 68,664.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,829.37 төгрөг, 6000144708 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 4,946,961.8 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 631,240.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 45,997.36 төгрөг, 6000145523 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 4,397,158.6 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 545,944.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 17,770.61 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 29,313,912.49 төгрөгийг зээлдэгч Төрбадрах Нямжаваас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 29,313,912.49 төгрөгийг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.04.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.05.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.06.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.07.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.08.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.10.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.11.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.12.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2026.01.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2026.02.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2026.03.25-ны өдөр 2,442,826 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,313,912.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,313,912.49 төгрөгийг 2025.04.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.05.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.06.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.07.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.08.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.10.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.11.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.12.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2026.01.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2026.02.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2026.03.25-ны өдөр 2,442,826 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмлжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,520 төгрөгөөс 152,260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 152,260 төгрөг, төрийн сангийн орлогоос 152,260 төгрөг тус тус гаргуулж нийт 304,520 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар М банк ХК-ийн нэхэмжлэлтэй д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,313,912.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,
хариуцагч нь 2025.04.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.05.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.06.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.07.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.08.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.10.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.11.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2025.12.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2026.01.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2026.02.25-ны өдөр 2,442,826 төгрөг, 2026.03.25-ны өдөр 2,442,826 төгрөгөөр нэхэмжлэгч *******-нд төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,520 төгрөгөөс 152,260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 152,260 төгрөг, төрийн сангийн орлогоос 152,260 төгрөг тус тус гаргуулж нийт 304,520 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ