2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 192/шш2025/01802

 

 

 

 

 

 

 

 

2025 03 11 192/ШШ2025/01802

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 15,434,535.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: "Зээлдэгч ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 6000155211 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 14,450,000 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000155211 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 221 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000155211 тоот цахим зээлийн эрхийн гэрээний хугацаа 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000155211 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 13,492,315.64 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,884,778.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 40,442.15 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 15,434,535.86 төгрөгийг зээлдэгч ******* гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,434,535.86 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт ******* миний бие бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна аа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  М банк ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,434,535.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 15,434,535.86 төгрөгийг төлнө гэж хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд М банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 15,434,535.86 төгрөгийг хариуцагч ******* нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,123  төгрөгөөс 117,561.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 117,561.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 117,561.5 төгрөг тус тус гаргуулж нийт 235,123 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 15,434,535.86 төгрөгийг хариуцагч ******* нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,123  төгрөгөөс 117,561.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 117,561.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 117,561.5 төгрөг тус тус гаргуулж нийт 235,123 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

                   ШҮҮГЧ                               Э.ОЮУН-ЭРДЭНЭ