| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/01810/И |
| Дугаар | 192/ШШ2025/03074 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/03074
2025 04 17 192/ШШ2025/03074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Хаан цамхаг өөрийн байранд байрлах Хаан банк ХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 02 дугаар сарын сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь ХААН Банк ХК-ийн Бичил тооцооны төвтэй 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр З******* тоот зээлийн гэрээ байгуулан 5,600,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 201811051304802 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 5,472,689.69 төгрөг дээр 2,600,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 8,072,689.69 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 201812171204802 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 7,926,793.54 төгрөг дээр 2,100,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 10,026,793.54 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул банк гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/03529 дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг болон түр оршин суух хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.11.20-ны өдрийн 01/7117 дугаартай итгэмжлэл, 2024.11.21-ний өдрийн 29/7158 дугаартай итгэмжлэл, 2025.02.24-ний өдрийн 34/1214 дугаартай итгэмжлэл, Хаан банкны гүйлгээний баримт, 2018.10.15-ны өдрийн №201810151304801 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2018.10.05-ны өдрийн №201811051304801 дугаартай барьцааны гэрээ, Хаан банкны гүйлгээний баримт, 2018.11.05-ны өдрийн №201811051304802 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2018.11.05-ны өдрийн №201811051304802 дугаартай барьцааны гэрээ, Хаан банкны гүйлгээний баримт, 2018.12.17-ны өдрийн №201812171304802 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2018.12.17-ны өдрийн №201812171304802 дугаартай барьцааны гэрээ, хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2018.12.31-ний өдрийн ЗГ/2018-12-PA100020-1 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2018.12.31-ний өдрийн БГХ/2018-12-PA100020-1 дугаартай барьцааны гэрээ, хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн бүртгэлийн карт, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаа мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сангийн баримтын хуулбар, Хаан банк ХК-д 2018.12.17-ны өдөр гаргасан хүсэлт, 2019.12.31-ний өдөр гаргасан хүсэлт, зээл хүсэгчийн анкет, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, MCS Coca Cola ХХК-ийн 2018.10.29-ний өдрийн 1018 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн акт, баталгаат засвар үйлчилгээний хуудас, тус шүүхийн шүүгчийн 2025.01.17-ны өдрийн 192/ШЗ2025/03529 дугаартай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч овогтой нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч ын Цэдэндамбыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
3. Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/03529 дугаартай захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан ,, хаяг нь тус хороонд байдаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй болох нь тогтоогдсон байна.
4. Хүсэлт гаргагч Хаан банк ХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
5. ******* нь нэхэмжлэлд дурдсан ,, хаяг нь тус хороонд байдаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй болох нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/03529 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул ******* эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.
******* нь эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чимэд овогт ын эрэн сурвалжилсугай.
2. ******* эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР