2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/03629

 

 

 

 

 

 

 

 

  2025             05             01                                                192/ШШ2025/03629

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Компани *******ийн хүсэлтээр 2022 оны 06 сарын 20-ны өдөр №22/115 тоот зээлийн гэрээгээр 15,500,000Т-ийг зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээг 30 сарын хугацаатайгаар, сарын 2,9%-ын хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2% алданги төлөхөөр байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нь барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Гэвч оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас иргэний хэрэг хэрэгсэхгүй болсон. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус шүүхийн 2025.04.08-ны өдрийн 192/ШЗ2025/15910 дугаартай шүүгчийн захирамж, 2022.06.20-ны өдрийн 22/115 дугаартай зээлийн гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга, *******ийн оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагаа, 2025.04.16-ны өдрийн 2025/43 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч г эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2025.04.08-ны өдрийн 192/ШЗ2025/15910 дугаартай захирамжаар Б. нь нэхэмжлэлд дурдсан *******,*******,*******, хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна.

 

4. Хүсэлт гаргагч хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ

 

5. Б. нь 2022.06.20-ны өдрийн 22/115 дугаартай зээлийн гэрээнд бичигдсэн, нэхэмжлэлд дурдсан *******,*******,*******, 1515 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус шүүхийн шүүгчийн 2025.04.08-ны өдрийн 192/ШЗ2025/15910 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.

 

Б. нь эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганзориг нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох / эрэн сурвалжилсугай.

 

2. ******* эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР