2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04090

 

 

 

 

 

 

 

 

  2025             05             14                                                192/ШШ2025/04090

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Компани *******ийн хүсэлтээр 2023 оны 12 сарын 07-ны өдөр №23/210 тоот зээлийн гэрээгээр 15,000,000Т-ийг зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээг 30 сарын хугацаатайгаар, сарын 3%-ын хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2% алданги төлөхөөр байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нь барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас харьяа нутаг дэвсгэрийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Гэвч оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас иргэний хэрэг хэрэгсэхгүй болсон. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.04.16-ны өдрийн 301/ШЗ2025/001074 дугаартай захирамж, 2025.05.06-ны өдрийн 2025/53 дугаартай итгэмжлэл, 2023.12.07-ны өдрийн 23/210 дугаартай зээлийн гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч******* овогтой ******* нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч*******ийн *******г эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

3. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.04.16-ны өдрийн 301/ШЗ2025/001074 дугаартай захирамжаар Б.******* нь  нэхэмжлэлд дурдсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын *******,, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна.

 

4. Хүсэлт гаргагч хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ

 

5. Б.******* нь нэхэмжлэлд дурдсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын *******,, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.04.16-ны өдрийн 301/ШЗ2025/001074 дугаартай захирамжаар тогтоогдсон, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул ******* эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.

 

*******ийн эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганзориг нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******ийн ******* //-г эрэн сурвалжилсугай.

 

2. ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР