| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2022/0098/З |
| Дугаар | 128/ШШ2025/0543 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0543
2025 01 28 128/ШШ2025/0096
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй, болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Т.М*******, Т.Г*******, Л.Т*******, Ч.О*******, Ц.О******* нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий инженерийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо, Зам тээврийн хөгжлийн төв, Зам хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: ... бид нэхэмжлэлээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.М*******, Т.Г*******, Л.Т*******, Ч.О*******, Ц.О******* нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий инженерийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо, Зам тээврийн хөгжлийн төв, Зам хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т ... Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заасныг тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М*******, Т.Г*******, Л.Т*******, Ч.О*******, Ц.О******* нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий инженерийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо, Зам тээврийн хөгжлийн төв, Зам хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах О.Тэмүүлинд даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА