Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва

шүүгдэгч З.З, түүний өмгөөлөгч, Б.Гантөмөр, С.Чулуунбаатар

шүүгдэгч М.А, Н.Т, Г.Т, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Маам

шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа

шүүгдэгч Э.Б түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан

шүүгдэгч А.Б түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан

шүүгдэгч Н.Б түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

хохирогч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, М.А, З.З, Н.Л, А.Б, Э.Б, Н.Б, Г.Т, Н.Т нарыг  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626023027 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Яллагдагч Б.Б, Н.Л, З.З, М.А нар нь бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Теди-2 төвийн орчим иргэн М.Э, Б.Т нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж М.Эын Самсунг Галакси ЭС-4 маркийн гар утас, түрийвч, Б.Тийн гар утасны повер банк зэргийг тус тус дээрэмдэн авч нийт 190.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б, З.З, М.А нар нь бүлэглэж  2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо Зочин буузны баруун талын явган хүний зам дээр иргэн О.Хын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний алимны доргилт, баруун чамархай, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний дээд зовхи, дотор булан ба нүдний алим, зүүн нүдний алим, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун шууны зулгаралт, зүүн нүдний дээд зовхины шарх дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, куртик, өмдийг нь урж I Phone 5 маркийн гар утас цэнэглэгч чихэвч, мөнгөн гинж, уруул өнгөлөгчийг дээрэмдэн авч нийт 465.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б, З.З, Э.Б, Н.Б, А.Б, Г.Т, Н.Т нар  нь бүлэглэж  2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Винсвэй” нэртэй пабын  замын эсрэг талд явган хүний зам дээр иргэн Б.Б, Э.Э нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж Б.Бэд тархи доргилт, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, духанд зулгаралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт бүхий хөнгөн гэмтэл, Э.Эд тархи доргилт, хамар, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт, хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулан, Б.Бийн Самсунг Галакси Эс-3, Нокиа 1110 маркийн гар утас, түрийвч, Э.Эгийн Самсунг Галакси Эс-6 маркийн гар утас, Тоёота Приус маркийн автомашины смарт түлхүүр, мөнгөн гинж, ноолууран ороолт, савхин бээлий, түрийвч зэрэг эд зүйлийг нь авч 1.345.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Л, З, А нартай бүлэглэж Э, Т нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан. З, А, Ихбаяр нартай бүлэглэж Хын эд хөрөнгийг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин бусадтай бүлэглэж хохирогч Б, Э нарыг дээрэмдсэн гэх үйлдлийг зөвшөөрөхгүй байна. Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт: Миний хувьд хохирогч Э, Т нартай холбогдох үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч Хтай холбогдох үйлдлийг бол зөвшөөрнө. Гэхдээ би Хыг бол зодоогүй. Намайг Х руу дайрах гэхэд Ихбаяр намайг чи ийм үед хэрэггүй гэхэд З намайг холдуулсан. Хын гар утсыг Ихбаяр авсан. Би энэ үйлдэлд оролцоогүй ч гэсэн хэрэг үйлдэгдэхийг хараад зогсож байсан учраас зөвшөөрч байна.  Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч З.З шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Э, Т нарын үйлдэл дээр халаасыг нь нэгжиж байсан. Энэ үйлдэлд би оролцоогүй, харин хажууд нь зогсож байсан.  Хохирогч Хтай холбогдох үйлдэл дээр Хыг Б цохисон. Намайг Ихбаяр чи хуулийн сургуулийн оюутан байж хол бай гэж хэлсэн. Энэ үйлдэлд би оролцсон. Хохирогч Б, Э нартай холбогдох  үйлдлийг би зөвшөөрөхгүй байгаа.  Ихбаяр түрийвч, ороолтыг нь авчихсан байсан. Ихбаяр, Н.Б, Т, Т, Б нартай Б бид хоёр хамт явж байгаад тааралдсан юм. Тэгээд бид нар дөрөв, дөрвөөрөө хоёр хуваагдаад таксинд суугаад явцгаасан. Ер нь гол хүн Ихбаярын үйлдэл орхигдсон байна. Байцаагч бид нараас мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй байцаалт авсан.  Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Н.Л шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн түрийвчийг Ихбаяр надад өгснийг би халаасандаа хийсэн юм. Би эхнэр хүүхэдтэй, эхнэр маань нялх биетэй хүүхэд маань 2 сартай. Би ажил хийж гэр бүлээ тэжээдэг учир миний энэ байдлыг харгалзаж шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бааранд бид нар 23 цаг өнгөрч байхад орсон. Тэгээд бүжиглэж байгаад буцаад ширээндээ суухад Ихбаяр, Н.Т хоёрыг хажуу ширээний 5 ах заамдаад дарчихсан байсан. Хамгаалагч ирж салгаад тэр ах нарыг баарнаас гаргасан. Тэгтэл миний гар утас алга болчихсон байсан. Араас нь Ихбаяр, М.А бид гурав очоод ах нараа бид нар утсаа алдчихлаа камер шалгах хүртэл байж байгаач гэж хэлэхэд Ихбаярыг хэл амаар доромжлоод, М.Аыг шанаа руу нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд байж байхад цагдаа ирсэн. Камер шалгуулах гэтэл камер шалгадаг хүн нь байхгүй байна. Хэн гомдолтой байгаа юм бэ өргөдлөө бичээд цагдаад өг гэж хэлсэн. М.А бид хоёр гомдолтой байна гэж хэлсэн.

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт:  Би өөрийн холбогдсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид хүч хэрэглээгүй, хохирогчийн утсыг газарт унасан байхад нь авсан. Хохирогч нарт учирсан гэмтлүүдийг хэн учруулсныг би мэдэхгүй байна. Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт:  Би яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Тухайн үед би дээрмийн хэрэг үйлдэгдэж байна гэж ойлгоогүй, манай найз Э.Быг нэг нь жийж унагасан. Тэгэхээр нь би хэнийг нь мэдэхгүй нэгийг нь хавирч унагасан. Газарт унасан гинж байхаар нь би авсан. Хэрэг болоход Т, Т, Б, Э.Б, Ихбаяр бид  зургуулаа байсан. Б харагдаагүй. Би мөрдөн байцаалтанд гурван удаа байцаалт өгч байцаалт бүртээ гарын үсгээ зурж байсан.  Гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Би яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Би Э, Б нарыг араас нь хөөгөөгүй, хүч хэрэглэхээр довтолж эд зүйлийг нь аваагүй. Э.Б, Н.Б, Т, Ихбаяр, Б бид нар хамт явж байсан. Хохирогчийн S6 утсыг нь Ихбаяр авсан. Тухайн үед З бол байгаагүй. Бтэй тааралдсан. Тухайн үед би 17 настай байсан. Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт:  Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогч нарт гар хүрээгүй, авсан эд зүйлээс нь үрэлцээгүй. Сүүлд нь очсон болохоор би зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хохирогч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 3-4 цагийн орчимд гэртээ харих гээд 3,4 дүгээр хорооллын Билэг их дэлгүүрийн хажууд зүүнээсээ баруун чиглэлтэй явж байтал 4 залуу явж байгаад нь нэг нь буюу Б намайг түрүүлж цохиж унагасан. Тэгээд миний кармааг нэгжээд гар утас, цэнэглэгч, чихэвч, хүзүүнд байсан мөнгөн гинж, бэлэн 4000 төгрөг байсныг  аваад утасныхаа кодыг хэл гээд хэдэн талд гарч зогсоцгоогоод миний дээрээс өшиглөөд байсан. Миний гар утсыг авчихаад манай эхнэрийг залгахад нь утсаар яриад байсан хүнийг  Ихбаяр байсан гэж би бодож байна. Хүнийг зүгээр явж байхад зодож дээрэмдсэн хүмүүст би гомдолтой байгаа. Цагдаа дээр таньж олуулах ажиллагаагаар Б, Ихбаяр нарыг би таньсан. Бусдыг нь бол би мөрдөн байцаалтын явцад мэдэж авсан. Энэ явдлаас болж миний биед гэмтэл учирч нүдний ухархайн яс хугарсан. Тэгээд би нэгдүгээр эмнэлэгт хэвтэж зүүн нүдний хагалгаанд орсон. Одоо бол би гаднаасаа харахад хэвийн харагдах боловч дотроо асуудалтай байгаа. Наркозанд орсноос хойш юмаа мартдаг болсон, одоо миний зүүн нүдний ухархай хуванцартай байгаа. Миний эмчилгээний нийт зардал 2.298.830 төгрөг болсон.  Үүн дээр миний тухайн үед өмсөж явсан хувцас эд зүйлийн үнэ нийлээд нийт 2.763.830 төгрөг болсон. Тэгэхээр би эмчилгээний зардал болон бусад эд зүйлийн хохирол нийт 2.763.830 төгрөгийг 4 хувааж хүн тус бүрээс 690.957 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад надад Б 620.000  төгрөг, Ихбаяр 620.000 төгрөг, З 620.000 төгрөг тус тус өгсөн.  А надад нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Одоо би Б, Ихбаяр, З нараас тус бүр 70.957 төгрөг, Ааас 690.957 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.  Би ахтайгаа нийлж бизнес хийдэг бөгөөд сард 800.000 төгрөг авдаг байсан. Би энэ хүмүүст дээрэмдүүлж зодуулснаас болоод 3 сар ажилгүй байсан. Энэ хугацааны орлого буюу нийт 2.400.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч М.Э мөрдөн байцаалтанд “2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчим би найз Т, Энхтүвшин, Амарбаяр, Дэлгэрмөрөн нарын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди-2 төвийн урдуур алхаад явж байсан юм. Тухайн үед Энхтүвшин, Амарбаяр, Дэлгэрмөрөн урд түрүүлээд алхаад явж байсан харин Т бид 2 яг аркны ойролцоо явж байгаад Энхтүвшин, Амарбаяр, Дэлгэрмөрөн нарыг явж бай гэж хэлээд Т бид 2 бие засах гээд арк руу ортол Т бид 2-ын урдаас нэг өндөр залуу гарч ирээд намайг барьж аваад миний куртикнээс зуурч аваад гараараа миний гэдэс хэсэг рүү цохисон тэр үед манай найз Т тэр залуугийн араас нь татсан гэтэл цаанаас нь баахан хүмүүс гарч ирээд Тийг бариад авсан намайг анх гарч ирсэн өндөр залуу буюу надад зураг үзүүлснээр бол Б нь намайг цаашаагаа татаад аркны арагшаа аваад явсан. Т ард нөгөө хүмүүстэй үлдсэн болохоор би тэр залуугийн гарыг нь түлхчихээд цаашаагаа гүйгээд зугтсан тэгээд цаашаагаа гүйгээд нэлээн цаагуур тойроод Энхтүвшин, Амарбаяр, Дэлгэрмөрөн нар дээр очоод хэлээд буцаад арк руу явж байтал урдаас Т нил цус болсон гарч ирсэн тэгээд тэр хавиар тэдгээр залуусыг жаал хайж яваад олоогүй цагдаад дуудлага өгсөн бид нар тэндээсээ ГССҮТ орж Т анхны тусламж аваад бүгдээрээ харьцгаасан хэд хоногийн дараа надад эрүүгийн төлөөлөгч зураг харуулахад намайг дээрэмдсэн залуугийн зураг буюу надад үзүүлж таниулснаар бол Б гэх залуу мөн байсан. Намайг надад үзүүлсэн зурган дээр байгаа буюу өндөр Б нь эхлээд миний гэдэс рүү гараараа нэг удаа цохисон өөр хүн намайг зодоогүй. Тухайн үед миний Самсунг Галакси Эс-4 маркийн нэг ширхэг гар утас, нэг ширхэг хэтэвч, бичиг баримт зэрэг нь манай найз Тт байсныг дээрэмдэн авсан байсан надаас бол юм аваагүй. Би гар утас болон хэтэвчиндээ 250.000 төгрөгийг мөн бичиг баримтууд захиалсан 31.300 төгрөг нийлээд 281.300 төгрөгийг нэхэмжилж байна.” /2хх-ийн 25-27/ гэсэн  мэдүүлэг

Зураг таньж олуулсан тухай тэмдэглэл /2хх-ийн 45/

Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 29/

 

Хохирогч Б.Т мөрдөн байцаалтанд2016 оны 11 дүгээр сарын 23-ны орой би найз нартайгаа явж байгаад тэд нараасаа салаад найз Эын хамт 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байдаг “Теди-2” төвийн хажуугийн аркны ойролцоо явж байгаад арк руу Эын хамт бие засах гээд ортол танихгүй 5-6 залуу манай найз Эыг барьж аваад татаад нааш ир гээд байхаар нь би араас нь очоод яасан талаар асуухад тэдгээр залуус Э бид 2-ыг газар унагааж байгаад цохиод дэвсээд байсан тэгээд босгож байгаад 2 залуу нь намайг 2 талаас минь барьж зогсож байгаад нөгөө 2 залуу нь миний халаасыг ухаад надад байсан бор өнгийн хэтэвч нэг ширхэг, гар утасны повер банк нэг ширхэг, Самсунг Галакси Эс-4 маркын гар утас нэг ширхэг зэргийг авсан тэр үед Э цаашаагаа арк руу ороод зугатсан тэдгээр залуус миний эд зүйлсийг авчихаад намайг дахиад зодсон би газар унаад босч ирэхдээ шууд зугатсан миний араас тэр залуус хөөгөөгүй би аркнаас гараад гүйж байгаад найз Этайгаа тааралдсан тэгээд холдож байгаад цагдаад дуудлага өгсөн. Удаагүй цагдаа ирээд тэмдэглэж аваад явсан Э бид 2 гэмтлийн эмнэлэг ороод би үзүүлээд анхны тусламж авсан.

Намайг яг ямар хувцастай мөн ямар содон шинж тэмдэгтэй залуус нь цохиж зодсоныг би хараагүй ямар ч гэсэн 4-5 уулаа байсан 2 нь гар бариад 2 залуу нь намайг зодож эд зүйл авсан” / 2хх-ийн 29-31/ гэсэн мэдүүлэг

Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 30/

 

Яллагдагч Н.Л мөрдөн байцаалтанд ”2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би Б, Ихбаяр нартай гэрийнхээ ойролцоо тааралдсан тэр хоёр Зыг хүлээж байна гэж хэлж байсан.  Тэр үед Ихбаяр намайг гар утсыг чинь ломбарданд барьцаанд тавъя маргааш аваад өгье гэхээр нь би зөвшөөрөөд би гэр рүүгээ ороод буцаад гараад иртэл З нэмэгдээд ирсэн гурвуулаа хамт зогсож байсан тэгээд Б, Ихбаяр, З бид дөрөв 25 дугаар эмийн сан ороод тэнд Атай уулзаад  миний гар утсыг ломбарданд 50.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэндээсээ гараад дэлгүүр ороод 2 том пиво нэг шил архи аваад хажуугийн байрны орц руу ороод Б, Ихбаяр, З, А бид 5-уулаа авсан архи пиво уучихаад тэндээсээ оройны 22 цагийн орчим хорооллын Sea нэртэй бааранд 5-уулаа ороод тэндээ нэг нэг шилтэй пиво аваад хэсэг суусан тэгээд байж байтал хамгаалагч ах ирээд бид нарыг одоо цагдаа ирнэ иргэний үнэмлэхээ үзүүл гэж хэлсэн тэр үед бид нарт үнэмлэх байгаагүй болохоор бид нарыг хамгаалагч гаргасан яг тэр үед А 00-ийн өрөө рүү орсон байсан. Б, Ихбаяр, З бид 4 баарнаас гараад хажуугийн  харанхуй арк руу ороод тамхи татаад зогсож байтал  2 танихгүй банди ойрхон тамхи татаад зогсож байсан. Тэр үед Б гэнэт тэр хоёр бандийн хажууд очоод нэг бандийнх нь цээж рүү гараараа цохисон. Тэр цохиулсан банди нь шууд цаашаагаа зугтсан. Тэр үед Ихбаяр нөгөө бандийг нь бариад авсан тэр бандийг нь Б Ихбаяр нарын нэг нь унагаасан би тэр үед цаана очоод бие засчихаад буцаад  иртэл Ихбаяр тэр бандийн халааснаас нь гар утсыг нь авсан байсан намайг очиход Ихбаяр надад нэг бор өнгийн хэтэвч өгсөн би тэр хэтэвчийг нь халаасандаа хийсэн тэгээд л тэр бандийг цааш нь явуулсан бид нар аркаа дагаад цаашаагаа нэг байрны үүдэнд очоод би Ихбаярын надад өгсөн хэтэвчийг халааснаасаа гаргаж ирээд үзэхэд дотор нь 11.000 төгрөг байсан тэрийг нь Ихбаяр авсан би хэтэвчийг нь буцаагаад халаасандаа хийгээд бид 4 цаашаагаа яваад нэг орц руу орсон би  тэр  орц дотор  тасраад унтсан байсан. Миний хажууд Б байсан тэр үед Ихбаяр З нар гадагшаа гараад такси авчихсан тэгээд бид 4 харьсан. ...эхэлж тааралдсан хүүхдийг эхлээд Ихбаяр газар унагаасан араас нь Б хөлөөрөө өшиглөсөн З гар хүрээгүй байх түүнээс хойш эд зүйлийг нь Ихбаяр аваад байсан.  /2хх-ийн 9-10/ гэсэн мэдүүлэг,

...”би  нөгөө хэдээс нилээн зайтай бие засаж байтал цаанаас 2 залуу ирж байсан чинь Б тэр 2 залуугийн нэг эрэгтэйг нь очоод цээж рүү нь нэг удаа цохиход тэр залуу нь хойшоо болоход Б унагаах гэж  оролдсон боловч унаагүй. Харин цаанаас З гарч ирээд хамт явсан залууг нь барьж аваад газар унагаасан. Анх цохиулсан гэх эрэгтэй нь зугтаагаад алга болсон. Тэгээд газар унасан эрэгтэйг Б, З, А, Ихбаяр бид 5 нийлээд тал талаас нь өшиглөж зодсон. /1хх-ийн 221-223/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтэн Б.Б мөрдөн байцаалтанд “2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Аын төрсөн өдөр гээд бид нар бөөнөөрөө 21 цаг өнгөрч байхад бид 5 толгойтоос гараад шууд хорооллын Sea бааранд 22 цаг өнгөрч байхад ороод ...шөнө 00 цагийн үед З, Ихбаяр, Л, А бид 5 баарнаас гараад Sеа баарны хажуу талын арканд тамхи татаад зогсож байхад 2 эрэгтэй хүүхэд явж байсан юм нэг хүүхэдтэй нь А эхлээд очоод уулзсан би тэр 2 хүүхдийн нэгийг нь дагуулж яваад аркны голд очоод чи намайг таних уу гэж хэлээд хоорондоо юм яриад зогсож байгаад би тэр залууд за за 2-уулаа танай найз нар дээр очъё гээд нөгөө залуу дээр нь очтол нөгөө нэг залууг нь газар унагасан байдалтай хажууд нь Ихбаяр, Л, З нар зогсож байсан гэтэл надтай хамт очсон залуу нь аркны цаашаагаа гүйгээд явсан би Ихбаяр, Л, З нараас юу болсон талаар асуухад юм дуугарахгүй байсан би тэгэхээр нь нөгөө хэддээ за нөгөө залуу нь зугтсан хүн дагуулаад ирэх байх одоо наадахаа явуул гэж хэлэхэд Ихбаяр, Л, З нар за за гэж хэлсэн тэр үед нь нөгөө газар унасан байсан залуу нөгөө найзынхаа араас гүйгээд явсан тэгээд Ихбаяр явъя гэж хэлээд Ихбаяр, Л, З, А бид нар аркныхаа араар гараад хорооллын эцсийн зүг явж байтал Л нааш ир юм үзүүлье гээд орцны үүдэнд очоод нэг ширхэг бор өнгийн урт хэтэвч, нэг ширхэг Самсунг Галакси Эс-4 маркын гар утас зэргийг гаргаж ирсэн гэтэл З би бас цагтай болсон гэж хэлээд энгийн бугуйн нэг ширхэг цагийг гаргаж ирсэн тэгээд Ихбаяр Лаас Самсунг Галакси Эс-4 маркын гар утсыг авсан харин хэтэвчтэй хамт байсан 10.000 төгрөгийг Л өөрөө авсан тэгээд бүгдээрээ гэр гэр рүүгээ явсан” /1хх-ийн 205-208/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагч М.А мөрдөн байцаалтанд” 2016 оны 11 дүгээр сарын 23-ны орой З, Б, Ихбаяр Л нарын хамт тавуулаа хорооллын Сеа бааранд 23 цагийн орчим орсон. Тэгээд 2-3 цаг бид 5 сууж байгаад бөөнөөрөө тамхи татхаар гадагшаа гарсан. Бид нар тамхиа татчихаад удаагүй би ганцаараа 00-ийн өрөө рүү орох гээд ганцаараа дотогшоо орсон. Би 00-ийн өрөө рүү орчихоод буцаад ширээн дээр очоод сууж байхад З араас ширээн дээр ирээд сууж байгаад удаагүй Ихбаяр, Б Л нар дээр оччихоод ирье гэж гээд босоод явсан. Тэр үед би ширээн дээрээ сууж байхдаа жаахан зүүрмэглэсэн байсан. Удаагүй З буцаж ирээд намайг явъя явъя гэж хэлсэн. З бид 2 баарнаас гараад Ихбаяр, Б Л нарыг хайсан боловч олдоогүй. Тэгээд З бид 2 машин бариад Толгойт руу гэр гэррүүгээ харьсан. Бид нар тамхи татах гээд бөөндөө гараад зогсож байхад Ихбаяр, Б нарыг тэр ааркан дотор 2 танихгүй бандитай юм яриад зогсож байхыг л харсан. Би тэр үед Зын хамт цаах нь талд нь тамхи татаад зогсож байсан. /3хх-ийн 200-201/

 

Яллагдагч З.З мөрдөн байцаалтанд” 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр А-ын төрсөн өдөр болсон. А төрсөн өдрөө тэмдэглье гээд Ихбаяр, Л, Б, А бид нар оройны 23 цагийн орчим хорооллын Сеа бааранд орсон. Тэгээд Ихбаяр, Л, Б, А бид нар ороод 0,75 литрийн Голден Чингис нэртэй архи нэгийг аваад ууцгаасан. Архи уугаад сууж байхад А согтоод тасраад байсан. Тэр үед Ихбаяр бид нарыг гарч тамхи татъя гэхээр нь Ихбаяр, Л, Б А бид 5 гадагшаа гарсан. Гадаа гараад Сеа баарны үүдэнд нь тавуулаа хамт тамхи татаад зогсож байтал А 00 өрөө ороод ирье гээд баар руу ганцаараа орсон. Тэгээд баарны гадаа нэлээн удаан зогсож байтал Ихбаяр, Л, Б нар хажуугийн аркны хажууд байдаг теди 2 төвийн зүг явсан. Би Аыг авах гээд буцаад баар руу орсон. Намайг ороход А согтоод тасраад сууж байсан. Ширээнийхээ сандал дээр унтаж байсан. Би А-г сэрээгээд аваад баарнаас гартал Ихбаяр, Л, Б нар байхгүй байсан. Ойр орчимоор хартал байхгүй байхаар нь би Атай хамт машин бариад гэррүүгээ харьсан. ...Ихбаяр, Л, Б нар нь Э, Т нарыг зодож байхыг би хараагүй. /3хх-ийн 196/

 

Хохирогч О.Х мөрдөн байцаалтанд “2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цагийн орчим эхнэр Урангийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан буузанд хоол захиалчихаад сууж байтал манай хүүхэд уйлаад байна гээд гэрээс ярьсан тэр үед эхнэр Уран намайг араас хүрээд ир гэж хэлээд түрүүлээд уг цайны газраас гараад гэр рүүгээ явсан би хоолоо идчихээд араас нь гараад Өргөө кино театрын зүг гэр рүүгээ ганцаараа замын урд хэсгээр явж байтал танихгүй 4-н залуу урдаас гарч ирээд бордуу куртиктэй сүүлд нь мэдсэнээр бол цэрэгт ажилладаг гэх Б гэх залуу нь миний шанаа руу гараараа шууд цохиод намайг газар унагаасан тэгээд миний толгой руу нийлээд хөлөөрөө өшиглөөд байсан нэг нь миний дээр гарч суугаад бүх халаасыг ухаж байгаад миний халаасанд байсан бүх зүйлийг авсан тэгээд намайг нэг нь өргөөд булангийн харанхуй руу дагуулж ороод дахиж цохиж унагаагаад “гар утасныхаа кодыг хэл” гээд бас миний нүүр рүү хөлөөрөө цохиод байсан тэр үед манай эхнэр Уран над руу залгаж таараад залгах бүрт нь миний утсыг авсан залуу салгаж байгаад сүүлд нь нэг дуудлагыг нь авсан би гар утасныхаа кодыг хэлэхгүй байсан юм тэр залуу намайг утасныхаа кодыг хэл гээд л цохиод байсан тэгээд миний дуудлагыг авсан залуу манай эхнэртэй хайрынх нь утасны код хэд билээ би найздаа юм гаргаж үзүүлэх гэсэн юм гэж ярьсан манай эхнэр цаанаас нь хаана байгаа юм гэж асуусан бололтой тэр залуу манай эхнэртэй ярихдаа Өргөөгийн хажуугийн 9-н давхар байрны хажууд байна гэж хэлээд утсыг минь салгасан манай эхнэртэй ярьж байх хооронд нөгөө хэд нь гар утасныхаа кодыг хэл ямар зэвүүн шазруун пизда вэ гээд л байсан тэгээд хэсэг зодож байснаа хэдэн тийшээ гүйгээд гэнэт алга болцгоосон тэгээд би босч ирээд 2-3 алхаад ухаан алдсан нэг мэдэхэд би гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн эхнэрээсээ асуухад манай эхнэр намайг ухаангүй байхад олж авсан гэсэн маргааш нь би гар утасруугаа залгаад холбогдох боломжгүй гэж байсан тэгээд цагдаад хандсан.

Эхлээд Б нь миний шанаа руу шууд шанаадаад намайг унагаасан дараа нь Б бас миний толгой руу хөлөөрөө өшиглөөд дэвссэн бусад нь араас нь бөөнөөрөө нийлээд миний толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан тэр хооронд шар царайтай буюу сүүлд нь мэдсэнээр бол Ихбаяр нь миний дээр гарч суугаад миний бүх халаасыг нэгжээд халаасанд байсан бүх зүйлийг авсан. Хамгийн эхэнд бол 4-үүлээ байсан сүүлд булан руу дагуулж ороход хэдүүлээ байсныг мэдэхгүй байна тэр үед миний нэг нүд цохиулснаас болоод хавдсан байсан тэдгээр залуусын зарим нь ойрхон хүн харж байсан байх хүн ирэх шиг болхоор зугатсан байх гэж бодож байна. Нэмэгдэж хүн ирээгүй байх зарим нь цаана хүн хараад зогсож байсан байх гэж бодож байна ямар ч гэсэн нэг нь надаас 3-4 алхамын цаана зогсоод миний гар утсаар манай эхнэртэй яриад байсан. Б нь гараараа болон хөлөөрөө нүүр, толгой руу зөндөө цохисон яг хэдэн удаа цохисоныг би мэдэхгүй байна...Бүгдээрээ ээлжлээд толгой руу цохиод байсан...тэр бол сайн харагдаагүй миний нэг нүд анигдсан бас харанхуй байсан.

Шар царайтай залуу буюу их содон төрхтэй Ихбаяр нь миний дээр гарч сууж байгаад надад хүч хэрэглэж байгаад миний бүх халаасыг нэгжээд миний өмдний баруун талын халааснаас надад байсан Iphоnе-5 маркын нэг ширхэг гар утсыг, мөн өмдний ард талын баруун халааснаас хоолны хариултанд авсан байсан бэлэн 4.000 төгрөг мөн миний куртикны зүүн доод талын халааснаас iphоnе-5 маркын гар утасны цэнэглэгч нэг ширхэг мөн тэр халааснаас Iphone-5 маркын гар утасны чихэвч нэг ширхэгийг мөн куртикны баруун доод халааснаас миний өөрийн иргэний цахим үнэмлэх нэг ширхэг миний өөрийн Хаан банкны 5379008821 тоот дансны бордуу өнгөтэй Хаан банкны виза карт нэг ширхэгийг мөн миний хүзүүнд зүүлттэй байсан мөнгөн гинжийг мөн куртикны зүүн дээд халаасанд байсан уруул өнгөлөгч, Е баримт, асаагуур зэргийг бүгдийг нь авсан ямар ч гэсэн харанхуй руу орохоос өмнө миний өмдний халаасанд байсан эд зүйлсийг бүгдийг авсан байсан харин харанхуй руу орсны дараа куртикны халаасанд байсан эд зүйлсийг авсан куртикны халаасанд байсан эд зүйлсийг хэн нь авсныг нь хараагүй. Миний зүүн нүдний ухархайн яс хугараад хагалгаанд ороод оронд нь хиймэл яс суулгасан түүнээс хойш би 2-3 сар хөдөлмөрийн чадвараа алдсан миний нүдэнд харагдах зүйл нь 2 харагдаад байгаа зодуулснаас болоод хагалгаанд орсон болохоор толгойгоо бариулж болохгүй гээд өвчин намдаах эм л уугаад яваад байгаа 2016 оны 12 дугаар сарын 20-ны үеэр би толгойгоо үзүүлэхэд намайг тархины бичлэг хийлгэ гэсэн тэр бичлэг нь үнэтэй болохоор хийлгээгүй байгаа би одоогоор тархиндаа ямар гэмтэл авсан талаар мэдээгүй явна. Миний зүүн нүд рүү Б нь хөлөөрөө өшиглөсөн араас нь нөгөө хэд нь бас хөлөөрөө цохисон. Би тэдгээр залуусаас одоо боль юмаа аваад яв, одоо ингээд явчихаач дээ гэж гуйсан гэтэл тэр залуус гар утасныхаа кодыг хэл гээд намайг цохиод байсан. Iphone-5 маркийн гар утсыг 2016 оны 11 дүгээр сард шинээр нь 330.000 төгрөгөөр худалдан авсан одоо 330.000 төгрөгөөр үнэлнэ...Би эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон би цаашдаа хөл бөмбөг тоглож чадахаа больсон...одоогийн байдлаар эмчилгээний зардал 2.600.000 төгрөг, дээрэмдүүлсэн эд зүйлс урагдсан хувцсанд 640.000 төгрөгийг нэхэмжилж байна.  Цаашдаа би нүдэндээ болон толгойндоо Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэхэд 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна”

 /1хх-ийн 31-35/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Уран мөрдөн байцаалтанд “2016 оны 11 дүгээр сарын 24-ний орой манай нөхөр Хын 10-н жилийнхний уулзалт болоод 8-уулаа цугласан. Би нөхрийнхөө араас нь хорооллын ахуйн үйлчилгээний хойно нэг караокед очсон. Тэгээд тэндээ 8-уулаа нэг шил 0,75 литрийн Чингис архи болон пиво ууцгаасан. Тэгээд тэндээсээ шөнийн 03 цагийн орчим би нөхөртэйгээ хамт гараад буудлын урд талын Хаан буузанд ороод хоол захиалсан чинь хоол хүлээгдэнэ гээд байж байтал хадам ээж над руу залгаад манай хүүхдийг уйлаад байна хурдан ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр Хыг Хаан буузанд үлдээгээд машин бариад Өргөөгийн арагшаа хадмынхаа гэр рүү яваад очтол бүгдээрээ унтаж байсан. Тэгэхээр нь би Х руу залгахад  дуудаад байсан мөртлөө авахгүй байсан. Тэгэхээр нь би буцаад машин бариад Хаан бууз цайны газарт очтол Х байхгүй байсан. Зөөгчөөс нь асуухад Хыг тамхи татах гээд гарсан байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хын гар утасруу нь зөндөө залгасан боловч миний дуудлагыг таслаад байснаа хамгийн сүүлийн дуудлагыг нэг танихгүй эрэгтэй хүн аваад хайрынхаа утасны кодыг хэл дээ гэж хэлэхээр нь би тэр хүнийг нөхрийгөө биш гэж мэдээд чи юу яриад байгаа юм бэ манай нөхөр хаана байна чи хэн бэ гэхэд тэр залуу шууд тасалсан тэгхээр нь би дахиад залгатал утсыг нь салгасан байсан би тэндээсээ гараад дээшээ Билэг их дэлгүүрийн зүг алхаад явж байтал зам дээр Х хувцас нь урагдсан нүүр нь цус болсон нүүр нь битүү хавдартай ухаангүй хэвтэж байсан намайг дуудахад сэрэхгүй байсан” /1хх-48-49/ гэсэн мэдүүлэг, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 16130 дугаартай” Хын биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний алимны доргилт, баруун чамархай, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний дээд зовхи, дотор булан ба нүдний алим, зүүн нүдний алим, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун шууны зулгаралт, зүүн нүдний дээд зовхины шарх дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид зүүн нүдний гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” /1хх-ийн 105/ гэсэн дүгнэлт,

  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 190 дугаартай” Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 16130 дугаартай  шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.  О.Хын биед зүүн нүдний ухархайн дотор доод ханын хугарал, зүүн нүдний алимны доргилт, баруун чамархай, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний дээд зовхи, дотор булан ба нүдний алим, зүүн нүдний алим, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу баруун шууны зулгаралт, зүүн нүдний дээд зовхины шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох зэргийн үед үүсгэгдэх боломжтой ба дээрхи бүх гэмтлүүд нь унах үед буюу нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй юм” /1хх-ийн 115/ гэсэн дүгнэлт,

Өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 108-112/

Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 26/

Хохиролын баримтууд /3хх-ийн 167-171/

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /3хх-ийн 8/,

 

Сэжигтэн Б.Б мөрдөн байцаалтанд “...Sеа баарны замын эсрэг талд гараад тамхи татаад зогсож байтал Ихбаяр нь за хэдүүлээ яаж харинаа ломбарданд гар утас тавьсан мөнгө дууссан гэж хэлэхэд бид 3 за тэгвэл таксины жолоочоос гуйгаад явъя гэж хэлсэн гэтэл А за ийшээ явж байгаад мөнгө олъё гэж хэлээд Гандангийн зүг алхаж байтал А, З, Ихбаяр бид 4-ийн урдаас нэг согтуу залуу ирж байсан юм тэр үед Ихбаяр нь наадахаа гүйж очоод бариад ав гэхээр нь З бид 2 гүйж очоод барих гэтэл машинд суугаад явсан З бид 2 машинд суусан газраас нь эргээд гараад иртэл дахиад нэг согтуу залуу явж байсан тэр үед Ихбаяр наадахаа бариад ав гэхээр нь би түрүүлж очоод хохирогч Х гэх залуугийн хацар орчим гараараа нэг удаа цохиход тэр залуу газар унасан би газар унахаар нь гэдэс рүү нь юмуу толгойруу нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн тэр үед цаанаас Ихбаяр, А нар ирээд тэр залуугийн 2 талаас нь мөрлөөд мухар газар руу аваад явсан тэнд очоод тэр залууг З нь хавирч унагаагаад цохисон тэр залуу газар унасан тэр үед нь Ихбаяр нь тэр залуугийн халааснаас нь iphone-5 маркын нэг ширхэг гар утсыг авсан тэр гар утас нь дэлгэцэн дээрээ кодтой байна кодоо хэл гээд тэр залуугийн нүүр рүү нь гараараа цохиод байсан тэр үед цаанаас нь А машин гараад ирлээ явъя гээд зам руу буцаад 4-үүлээ гартал тэр залуугийн гар утас руу нь дуудлага орж ирсэн Ихбаяр дуудлагыг нь аваад “хайраа би жаахан ууцан байна утасныхаа кодыг мартсан байна хэд билээ” гээд яриад байсан харин цаад ярьж байгаа хүн нь кодыг нь хэлж өгөөгүй гар утсыг нь Ихбаяр унтраагаад А, З, Ихбаяр бид 4 гэр гэр рүүгээ явсан”  /1хх-ийн 206/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагч З.З мөрдөн байцаалтанд “...Sеа баарны урд очиход миний найз Б, А, Ихбаяр, Т нар тамхи татаад зогсож байсан тэгээд намайг Толгойт руу хамт харъя гэхээр нь би за тэгье гээд хамтдаа алхсан тэр үед Б замдаа нэг замын хашлагын наад хэсэгт суусан тэгсэн цаанаас нэг согтуу ах найгаад ирж явсан би тэр үед Ихбаяртай юм яриад явж байсан юм. Гэтэл Б босч ирээд тэр согтуу ахыг шууд нүүр рүү нь цохьсон би араас нь ороод эхлээд тэр согтуу ахын цээж болон толгой руу нь хөлөөрөө дэвссэн тэр үед Ихбаяр ирж салгаад цаашаагаа тэр согтуу ахыг чирээд 2 байрны дунд оруулсан би тэр үед замын хажууд зогсоод үлдсэн. Удаагүй Ихбаяр, А, Б нар харанхуйгаас гараад ирсэн” /1хх-ийн 229/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтнээр М.А мөрдөн байцаалтанд”Бид нар тэндээ сууж байгаад Сэнгүр нэртэй пиво авч уугаад 3 цагийн орчим Sea баарны үүдэнд зогсож байхад Ихбаяр хэдүүлээ ийшээ энүүгээр явъя гээд Зочин буузны тийшээ яваад би Золоогийн хамт юм яриад ард нь алхаж байтал Ихбаяр Б хоёр энэ өөдөөс ирж байгаа залууг цохиж юмыг нь авъя гэсэн яриа болоод Б өөртөө байсан цахилгаан бороохой гаргаж ирээд тэр залууг нүүр рүү нь 2-3 удаа цохиход тэр залуу газар хэвтэхээр нь Ихбаяр босгож ирээд  тэр залууд уучлаарай гэх зэрэг юм ярьж байгаад булан руу дагуулж ороод ардаас нь Б, том Б, Т нар дагаж ороод нийлж байгаад дээрээс нь зодож цохисон. Тэр үед нь З бид хоёр зайнаас хараад зогсож байгаад З намайг хоёулаа эндээс холдъё би чинь Хууль сахиулах сургуульд сурдаг энэ асуудал гай болно гээд намайг дагуулаад 25 дугаар эмийн сангийн тийшээ нөгөө хэдэд хэлэлгүй яваад Золоо гэр рүүгээ би бас гэр рүүгээ харьсан. Маргааш үдээс хойш 17 цагийн орчми З хичээлээ тараад над дээр ирээд З нь нөгөө хэд чинь Ай Поне 5 гар утас авсан гэж байна лээ гэж хэлсэн...” /1хх-ийн 211/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар М.А мөрдөн байцаалтанд”...Хыг Б, Ихбаяр нар зодсон. Эхлээд Б нүүр рүү нь 2-3 удаа цохисон.  Тэгээд Хыг харанхуй руу аваад явж байхад Бийн гарт нь цахилгаан бороохой байхыг би харсан тэр бороохойг надад Б өмнө нь үзүүлж байсан юм. Хыг газар унасан хойно Б тархи толгой руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. Харанхуй руу орсны дараа Ихбаяр хохирогч Хыг нүүр ам руу нь хамаагүй дэвсээд байсан өөр хүн Хыг цохиогүй” /1хх-ийн 234/ гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн үед найз найз Эгийн гэрт нь очоод Э бид хоёр түүний гэрээс нь гараад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Винсвэй” паабад ороод 0.5 граммын титэм нэртэй архи нэг шилийг хувааж уучихаад 26-наас 27-нд шилжих шөнийн 03 цагийн орчим тэндээсээ гараад Эгийн гэр рүү нь харих гээд зам хөндлөн гараад явж байтал замын уулзвар дээр 2-3 залуус зогсож байгаад эхлээд нэг нь намайг мөрлөсөн тэр үед манай найз Э нөгөө залуучуудаас зүгээр явуулчих гэж гуйсан тэгсэн тэр залуусын нэг нь миний араас намайг цохиод шатны уруу унагаасан би босоод Этэй хамт Эгийн гэрийн зүг зугтаасан гэтэл араас тэдгээр залуусын 2 залуу нь Э бид 2-ыг хөөж ирээд 96 дугаар сургуулийн зүүн хэсэгт баригдсан тэгээд л юу юугүй бөөнөөрөө ирээд Э бид 2-ыг бүлэглээд зодсон, Э бид 2-ыг зодсоныхоо дараа тэдгээр залуус Энжхин бид 2-ын халаасыг уудлаад миний гар утас болон хэтэвч зэргийг аваад явцгаасан би хэсэг ухаан балартаад нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн эмчийг манай найз Э дуудсан байсан гэсэн би тэр үед нь ухаан алдсан байсан...харанхуй байсан болохоор харж чадаагүй бөөнөөрөө л нийлээд зодоод байсан. Хүч хэрэглээд миний энгэрийн халааснаас миний өөрийн Самсунг Галакси Эс-3 маркын гар утас нэг ширхэг, Нокиа 1110 маркын гар утас нэг ширхэг, хөх өнгийн хэтэвч нэг ширхэг зэргийг авсан хэтэвчин дотор миний өөрийн бичиг баримтууд болон бэлнээр 500 рубль байсан маргааш нь Э 96 дугаар сургуулийн ойр орчмоос өөрийнхөө эд зүйлийг хайж явахдаа миний гадаад паспортыг олоод надад өгсөн. Самсунг Галакси Эс-3 маркын гар утсыг 160.000 төгрөгөөр үнэлнэ гэхдээ гар утсаа эргүүлэн авсан байгаа, Нокиа 1110 маркын гар утсыг 20.000 төгрөгөөр үнэлнэ гэхдээ гар утсаа эргүүлэн авсан байгаа, хөх өнгийн хэтэвчийг 100.000 төгрөгөөр үнэлнэ. Би шүдний эмнэлэгт шүдний зургыг 5.000 төгрөгөөр авхуулсан, шүдний эмнэлэгт 265.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн, толгойны томографикийн зургыг 80,000 төгрөгөөр авахуулсан, эм тарианд 20.000 төгрөг, толгойгоо 20.000 төгрөгөөр бариулсан, гар утасныхаа сим картыг 3.000 төгрөгөөр сэргээсэн, такси болон унаанд 30.000 төгрөгийг зарцуулан, хэтэвчийг 100.000 төгрөгөөр үнэлж байгаа мөн хэтэвчин дотор 500 рубль байсан ингээд нийтдээ би 523.000 төгрөг болон хэтэвчиндээ байсан 500 рублийг нэхэмжилж байна.”  /2хх-ийн 65-67/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр 30-ны өдрийн №16222 дугаартай” Б.Бийн биед тархи доргилт, баруун дээд 1-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, духанд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй” / 2 хх-ийн 74/ гэсэн дүгнэлт,

Хохиролын  баримтууд /2хх-ийн 110-111/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /2хх-ийн 113/,

Эд зүйлийн үнэлгээ /3хх-27/

 

 

Хохирогч Г.Э мөрдөн байцаалтанд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой найз Бтэй хороололд уулзаад “Винсвэй” паабад 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн орчим ороод 0.5 литрийн нэг шил архи хувааж уучихаад шөнийн 02 цагийн орчим тэндээсээ гараад гэр рүүгээ буюу зам хөндлөн гараад алхаад явж байтал үл таних этгээдүүд эхлээд манай найз Бийг мөрлөөд түлхээд унагаасан би тэгэхээр нь найз Бийгээ босгоод хамт цаашаагаа зугтаасан би хагалгаанд орсон байсан болохоор шууд зугтаасан юм гэтэл араас тэдгээр залуус хөөгөөд 96 дугаар сургуулийн хажуугийн хүнгүй гудамжинд Б бид 2-ыг барьж аваад учир зүггүй нийлээд зодсон би хагалгаанд орсон гэдгээ тэд нарт хэлээд гуйсан хэдий ч миний нүүр рүү нэлээн хэд цохисон тэгээд миний нүүр рүү цохиж өшиглөөд миний ухаан балартаад хэвтэж байх үед миний халаасанаас миний эд зүйлсийг авч явсан тухайн үед надад Самсунг Галакси Эс-6 маркын гар утас нэг ширхэг, Тоёота Приус-20 машины смарт түлхүүр нэг ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж нэг ширхэг, Говийн кашмеран ороолт нэг ширхэг, эрэгтэй хүний савхин бээлий нэг ширхэг, хар арьсан хэтэвч нэг ширхэг, бэлнээр 40.000 төгрөг зэрэг эд зүйлс байсан юм тэдгээр залуус миний нүүр рүү л хөлөөрөө өшиглөөд байсан би нүүрээ 2 гараараа хаагаад хэвтээд байсан болохоор би хэнийг нь ч хараагүй гараа нүүрнээсээ авах л юм бол нүүр рүү гар, хөл орж ирээд цохиод байсан манай найз Бийг 5-н залуу хэвтүүлсэн бүх газар руу нь хөлөөрөө өшиглөөд байсан манай найз Б ухаан алдсан байсан намайг зодсоноос болоод миний 2016 оны 10 дугаар сард хийлгэсэн байсан үүдэн шүдний имплант хөдлөөд хажуугийн шүдэнд бас хөдөлгөөн орсон байсан мөн миний хамар хугарсан, гамритны хөндийд цус хурсан байсан миний энэхүү гэмтлүүд нь хэсэг хугацааны дараа хор нөлөө нь мэдэгддэг гэсэн тэгээд нөгөө залуус Б бид 2-ын эд зүйлсийг авчихаад цаашаагаа алхаад явцгаасан тэгээд би найз Бийг аваад гэр рүүгээ орсон Б ухаангүй байсан учир түргэн дуудаад түргэний эмч ирээд гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгөөд тархины зураг авахуулсан” /2хх-ийн 69-71/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн өдрийн №16280 дугаартай “Э-гийн биед тархи доргилт, хамар, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй” /2хх-ийн 76/ гэсэн дүгнэлт,

Хохиролын  баримтууд /2хх-ийн 82-100/,

5 ширхэг фото зураг /2хх-ийн 107-108/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /2хх-ийн 115/

Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 28/

 

Яллагдагч Н.Б мөрдөн байцаалтанд “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Толгойтод манай найз нар буюу Б, Ихбаяр, Т, Т, Б, Э.Б, З бид 8-уулаа уулзсан. Тухайн үед Ихбаяр бид нарыг бааранд орох уу гэсэн санал гаргаад бүгдээрээ Ихбаярыг дэмжээд тэгье гэсэн. Тэгээд Б, Ихбаяр, Т, Т, Б, Э.Б, З бид 8-уулаа Толгойтын эцсээс суугаад 25 дугаар эмийн сан ороод Тийн гар утсыг ломбарданд барьцаанд тавиад бид нар буюу 8-уулаа дэлгүүрээс нэг шил Чингис архи, 2 том пиво аваад нэг орц руу ороод тэрийгээ уучихаад тэндээсээ гараад хорооллын бааранд ороод нэг нэг шил пиво аваад суусан. Тэндээ шөнийн хоёр цаг хүртэл сууж байгаад тэндээсээ гараад замын эсрэг талд гараад танихгүй 2 залуугийн нэгийг нь Б хажуунаас нь очоод шууд цохисон би араас нь очиход тэр 2 залуу цаашаа зугтаасан тэгээд араас нь Э.Б, Т, Б, З бид 5 явтал тэр хоёр залуу цаашаа зугатаасан гэтэл Э.Б араас нь гүйсээр байсан ард нь үлдсэн Т, Б З бид 4 гүйцээд очтол зугатдаг 2 залуугийн нэг нь Э.Быг тийрээд газар унагааж байсан. Тэр үед нь би очоод тэр залууг хавсраад газар унагаасан нөгөө талд нөгөө залууг нь Б, Э.Б, З нар зодож байсан харин Т бид 2 нөгөө залууг нь тэднээс салгасан...тэр хоёр залууг зодож байхад газар нэг гинж байхаар нь авсан. ...Э.Быг цохихоор нь би Эг цохисон...Би намхан залуу буюу Эг зодсон. Би Э гэх залууг хавсарч унагаад гараа барьсан тэр үед Т тэр залууг өшиглөсөн.” /1хх-ийн 215-216/ гэсэн мэдүүлэг, 

 

Сэжигтэн А.Б мөрдөн байцаалтанд “2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө би Т, Т, А, Б, З, Н.Б, Э.Б, Л, Ихбаяр нарын хамт 10-уулаа орцонд орж архи уучихаад хорооллын Сеа бааранд ороод пиво аваад бүжиглээд хэсэг сууж байхад гэнэт тэнд зодоон болоод л баарнаас хамгаалагч бид нарыг гаргасан. Бид нар тэндээсээ гараад замын эсрэг талд явж байтал манай найз нар нарийн гудамж руу гүйгээд орсон. Би араас нь гүйгээд очтол танихгүй 2 залуугийн нэг нь газар унасан, нэгнийх нь хамарнаас цус гарсан хажууд нь Т, Л, Н.Б, Т нар пизданууд минь яагаад байгаа юм гэж хэлээд зогсож байсан. 2 залуугийн нэг нь буюу саарал куртиктэй залууг нь босож ирээд зугатаах гэхээр нь би араас нь очоод хавсраад газар унагаасан. Түүнээс хойш тэр 2 залууг хэн нэгэн зодоогүй. Тэр үед жижиг Э.Б байхгүй байсан. Бид нар буцаад хойшоо зам руу явж байтал Э.Б гарч ирсэн. Тэгээд тэндээсээ З том Н.Б жижиг Э.Б бид 4-үүлээ машин бариад гэр гэр рүүгээ явсан...” /1хх-ийн 225-226/ гэсэн мэдүүлэг,

  

Яллагдагч Э.Б мөрдөн байцаалтанд “2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ байж байгаад оройны 22 цагийн орчим гарахад дэлгүүрийн үүдэнд манай найз нар болох Н.Б, Б, Б, Т, Ихбаяр, А, З нар байсан. Тэгээд бид нар Тийг гэрээс нь дуудаад машин бариад Н.Б, Б, Б, Т, Ихбаяр, З, А, Т бид 9-үүлээ 25 дугаар эмийн сангийн тэнд очоод ойролцоо ломбарданд Тийн гар утсыг барьцаанд тавиад 1 шил 0.75 литрийн архи 2 том пиво аваад ойрхон орц руу ороод бүгдээрээ ууцгааж дуусгаад тэндээсээ гараад хорооллын Сеа бааранд 9-үүлээ ороод дундаа 3 шил пиво аваад сууцгаасан тэгээд тэндээ жаахан байж байтал хажууд сууж байсан гурван ах манай найз Аын гар утсыг нь авсан байсан яг яасныг нь мэдээгүй. А тэр ах нартай хэрэлдээд бид нар бүгдээрээ тэр баарнаас гарсан тэр үед А  цагдаад дуудлага өгсөн байсан бид нар тэр үед нь зам хөндлөн гарсан А тэр үед бид нартай зам хөндлөн гараагүй тэгээд бид нар замын урдуур явж байтал 2 танихгүй ах хажуугаар зөрөхөөр нь манай найз Б нэг залууг нь мөрлөөд 2 удаа гараараа цохисон тэр үед нь тэр 2 залуу цаашаагаа зугатаад явсан араас нь Б бариад ав гэж хэлсэн. Би тэр 2 залуугийн араас нь гүйж очоод 96 дугаар сургуулийн ойролцоо нэг харанхуй гудамжинд барьж авсан миний араас Н.Б, Б нар ирсэн би тэр 2 залуугийн нэгнийх нь гар утас нь газар унасан байхаар нь аваад ганцаараа цаашаагаа гүйгээд үлдсэн найзуудаа хайхаар тойрсон буцаад Sеа баарны зүг явж байгаад Н.Б, Б, Т, З Т нартай тааралдсан удаагүй Б Ихбаяр нар араас гараад ирсэн би тэр үед их согтуу байсан гэхдээ бүх зүйлээ санаж байгаа тэгээд бид нар тэндээс гэр гэррүүгээ харьсан би тухайн үедээ нэг залуугийнх нь Самсунг Эс-6 маркын гар утсыг нь авсан гэдгээ найз нартаа хэнд нь ч хэлээгүй гэртээ харьсаныхаа дараа л Н.Б гар утсыг нь авсан талаар хэлсэн тэгээд түүнээс хойш тэр гар утсыг нь өөртөө байлгаж байгаад удаагүй Н.Бтай хамт Теди төв ороод нэг танихгүй хүнд 330.000 төгрөг болон Р-100 маркын гар утсыг 50.000 төгрөгөнд тооцоод нийтдээ 380.000 төгрөгөөр тэр гар утсыг зарсан мөнгөөр нь Н.Б бид 2 өөртөө хувцас авч өмссөн гар утсыг нь сүүлд цагдаад баригдаад хураалгасан” /1хх-ийн 240-241/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагч Г.Т мөрдөн байцаалтанд“...2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн орчим би Толгойтоос Ихбаяр, Б, Н.Б, Э.Б, А.Б бид 6-уулаа машин бариад 25 дугаар эмийн сангийн ойролцоо ирээд нэг дэлгүүр ороод 1 архи, 2 ширхэг пиво аваад Ихбаярын кодыг нь мэддэг орц руу ороод авсан юмнуудаа ууж дуусгаад хорооллын Sea бааранд очоод  байж байхад ардаас З, Т нар орж ирсэн. Удаагүй баар хаагаад бүгдээрээ гараад алхаад замын эсрэг талд гарахад танихгүй 2 залуутай тааралдахад Б эхлээд замын урууддаг хэсэг дээр нэг залуутай нь зодолдож байсан тэр үед бид нар бүгдээрээ очоод Ихбаяр нэг залууг нь май энэ найзыгаа ав гэж хэлэхэд нөгөө залуу нь найзыгаа аваад явсан. Т бид хоёр араас нь З, Н.Б, Э.Б, Б нар явсан. Т бид хоёр араас нь гүйгээд очиход нөгөө 2 залуу газар хэвтсэн байсан наад талд нь нэг ширхэг Самсунг Эс 3 маркын гар утас байхаар нь би хамт явсан Бын гар утас нь юм байх гэж бодоод аваад халаасандаа хийсэн тэр үед нөгөө 2 залуу нэг нэгнийгээ түшээд цаашаагаа алхаад явсан. /3хх-ийн 147/ гэсэн мэдүүлэг,  

 

Сэжигтэн З.З мөрдөн байцаалтанд”...2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Б.Б, Г.Э нарыг Мөнхтөр, Т, Н.Б, Э.Б нар зодсон...Э.Б, Н.Б нар 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 2 залуугийн хэтэвч 2 гар утсыг зараад өөрсдийгөө хувцасласан гэж хэлсэн” /1хх-ийн-229/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтанд” 2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн орчим Ихбаяр, Н.Б, Э.Б, З бид 4 интернэт тоглоомын газраас гараад явж байтал Т, Т, Б нартай тааралдаад тэд нараас асуухад Т хороолол орох гэж байна гэсэн тэр үед Ихбаяр Быг хамт хороолол явъя гэж хэлэхэд Б мөнгө байхгүй гэсэн  Т тэр үед Тийн гар утсыг нь ломбарданд тавъя гэж хэлээд Т, З, Т, Б, Н.Б, Э.Б, Ихбаяр,  А бид нар 25 дугаар эмийн сан руу 2 машинд хуваагдаж суугаад Эрдэнэс нэртэй ломбарданд очоод Тийн гар утсыг нь 50.000 төгрөгөөр тавиад бүгдээрээ хойшоо дэлгүүр ороод 2 том пиво, 1ширхэг 0,75 литрийн архи аваад Ихбаярын кодыг нь мэддэг орц руу ороод бүгдээрээ хувааж уучихаад 00 цагийн орчим тэндээсээ гараад бүгдээрээ хорооллын Сеа бааранд ороод 2 хүн дундаа нэг пиво аваад ууцгаасан уг бааран дотор А нэг хүнтэй маргалдаад гарсан араас нь Ихбаяр бид 2 гартал А байхгүй байсан. Ихбаяр бид хоёр тамхи татчихаад буцаад баарруу ортол Т хэдүүлээ гаръя гээд урдаас гарч ирсэн тэгээд уг баарнаас Т, З, Т, Б, Н.Б, Э.Б, Ихбаяр бид 8-уулаа гараад замын эсрэг тал руу гараад Гандангийн зүг алхаж байтал Ихбаярын таньдаг 2 эмэгтэй найз нь таараад Ихбаяр бид хоёр юм яриад зогсож байсан. Тухайн үед Ихбаяр бид хоёр нөгөө хэдээ араас нь чинь очьё гэж хэлсэн. Тэгээд тэр хэд цаашаа явсан. Ихбаяр бид хоёр жаахан байж байгаад араас нь очих гэж байгаад яршиг яршиг хоёулаа харъя гээд замын эсрэг талд гараад машин бариад Толгойтруу гэррүүгээ явсан. Ихбаяр гэрийнхээ үүдэнд буугаад гэрээсээ мөнгө аваад өгсөн. Би наана нь буусан маргааш өглөө нь З надтай тааралдаад нэг Нокиа гар утсыг өгөөд чи гар утасгүй байгаа юм чинь наадхандаа картаа хий гээд өгсөн. ...би Э Б нартай тааралдаагүй. /3хх-ийн 137-138/

 

Иргэний нэхэмжлэгч Я.Батцэнгэл мөрдөн байцаалтанд ”2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би Теди төвийн гадаа зогсож байхад өдөр байх танихгүй 2 залуу над дээр ирээд гар утас авах уу гэхээр нь ямар утас юм гээд үзтэл Самсунг Галакси эс 6 маркын гар утас байсан. Тэгээд би тэр 2 залуугаас бид нар хамаагүй ийм гар утас авч болдоггүй юм ямар учиртай гар утас юм гэж асуутал тэр хоёр залуу үгүй ээ ахаа бид нарын өөрсдийн гар утас гэж хэлсэн. Утсаа 380.000 төгрөгөөр зарна гэсэн. Надад бэлэн 200.000 төгрөг байсан мөн надад ЛЖ маркын бас нэг гар утас байсан тэгээд би тэр гар утсаа өгөөд дээрээс нь 330.000 төгрөг өгөөд ЛЖ утсаа 50000 төгрөгөнд тооцоод тэр хоёр залуугийн зарах гэж байсан гар утсыг 380.000  төгрөгөнд тооцож авсан. Би худалдаж авсан гар утсаа хамаатны залуу болох Тамирт 400.000 төгрөгөөр зарсан. Би өөрөөсөө гаргасан 330.000 төгрөг болон ЛЖ утсаа хүлээн авлаа санал гомдол байхгүй” /1хх-ийн 40/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 187/, ял шалгах хуудас /2хх-ийн 135/, оршин суух хорооны тодорхойлолт /2хх-ийн 151/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /2хх-ийн 141-142/

М.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 155/, ял шалгах хуудас /2хх-ийн 158/, оршин суух хорооны тодорхойлолт /2хх-ийн 167/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 160-162/

Н.Бын ял шалгах хуудас /2хх-ийн 175/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-ийн 178/, оршин суух хорооны тодорхойлолт /2хх-ийн 179/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 180/

Э.Бын ял шалгах хуудас /2хх-ийн 183/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 187/, оршин суух хорооны тодорхойлолт /2хх-ийн 188/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-ийн 189/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /2хх-ийн 190/,

Н.Лын ял шалгах хуудас /2хх-ийн 201/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 204/, оршин суух хорооны тодорхойлолт /2хх-ийн 205/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-ийн 206/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /2хх-ийн 207/,

Г.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 210/, ял шалгах хуудас /2хх-ийн 213/, коллежийн тодорхойлолт /2хх-ийн 216/, оршин суух хорооны тодорхойлолт /2хх-ийн 218/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-ийн 220/,

А.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 221/, ял шалгах хуудас /2хх-ийн 223/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-ийн 226/, оршин суух хорооны тодорхойлолт /2хх-ийн 227/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /2хх-ийн 228/,

Н.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 231/, ял шалгах хуудас /2хх-ийн 233/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-ийн 235/,

З.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 236/, ял шалгах хуудас /2хх-ийн 238/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /2хх-ийн 242/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-ийн 247/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-ийн 249/ болон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Б.Б, Н.Л, З.З, М.А нар  бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Теди-2 төвийн орчим иргэн М.Э, Б.Т нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Эын мөрдөн байцаалтанд өгсөн ...Т бид 2 бие засах гээд арк руу ортол Т бид 2-ын урдаас нэг өндөр залуу гарч ирээд намайг барьж аваад миний куртикнээс зуурч аваад гараараа миний гэдэс хэсэг рүү цохисон...Т нил цус болсон гарч ирсэн”...”надад үзүүлсэн зурган дээр байгаа буюу өндөр Б нь эхлээд миний гэдэс рүү гараараа нэг удаа цохисон”...”миний Самсунг Галакси Эс-4 маркийн нэг ширхэг гар утас, нэг ширхэг хэтэвч, бичиг баримт зэрэг нь манай найз Тт байсныг дээрэмдэн авсан байсан надаас бол юм аваагүй...” /2хх-ийн 25-27/ гэсэн  мэдүүлэг,

хохирогч Б.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн...Теди-2 төвийн хажуугийн аркны ойролцоо явж байгаад арк руу Эын хамт бие засах гээд ортол танихгүй 5-6 залуу манай найз Эыг барьж аваад татаад нааш ир гээд байхаар нь би араас нь очоод яасан талаар асуухад тэдгээр залуус Э бид 2-ыг газар унагааж байгаад цохиод дэвсээд байсан тэгээд босгож байгаад 2 залуу нь намайг 2 талаас минь барьж зогсож байгаад нөгөө 2 залуу нь миний халаасыг ухаад надад байсан бор өнгийн хэтэвч нэг ширхэг, гар утасны повер банк нэг ширхэг, Самсунг Галакси Эс-4 маркын гар утас нэг ширхэг зэргийг авсан тэр үед Э цаашаагаа арк руу ороод зугатсан тэдгээр залуус миний эд зүйлсийг авчихаад намайг дахиад зодсон би газар унаад босч ирэхдээ шууд зугатсан миний араас тэр залуус хөөгөөгүй би аркнаас гараад гүйж байгаад найз Этайгаа тааралдсан тэгээд холдож байгаад цагдаад дуудлага өгсөн...ямар ч гэсэн 4-5 уулаа байсан 2 нь гар бариад 2 залуу нь намайг зодож эд зүйл авсан” / 2хх-ийн 29-31/ гэсэн мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 29-30/ зураг таньж олуулсан тухай тэмдэглэл /2хх-ийн 45/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

мөрдөн байцаалтанд Н.Лын”...Б гэнэт тэр хоёр бандийн хажууд очоод нэг бандийнх нь цээж рүү гараараа цохисон...Ихбаяр нөгөө бандийг нь бариад авсан тэр бандийг нь Б Ихбаяр нарын нэг нь унагаасан...Ихбаяр тэр бандийн халааснаас нь гар утсыг нь авсан байсан намайг очиход Ихбаяр надад нэг бор өнгийн хэтэвч өгсөн би тэр хэтэвчийг нь халаасандаа хийсэн тэгээд л тэр бандийг цааш нь явуулсан...З гар хүрээгүй байх...”/2хх-ийн 9-10/ гэсэн мэдүүлэг,

дахин байцаалтаар “...тэгээд газар унасан эрэгтэйг Б, З, А, Ихбаяр бид 5 нийлээд тал талаас нь өшиглөж зодсон...” /1хх-ийн 221-223/ гэсэн мэдүүлэг,

Б.Бийн“...З, Ихбаяр, Л, А бид 5 баарнаас гараад ...тамхи татаад зогсож байхад 2 эрэгтэй хүүхэд явж байсан...нэг хүүхэдтэй нь А эхлээд уулзсан би тэр 2 хүүхдийн нэгийг нь дагуулж яваад...нөгөө залуу дээр нь очтол нөгөө нэг залууг нь газар унагасан байдалтай хажууд нь Ихбаяр, Л, З нар зогсож байсан...Ихбаяр явъя гэж хэлээд Ихбаяр, Л, З, А бид нар аркныхаа араар гараад хорооллын эцсийн зүг явж байтал Л нааш ир юм үзүүлье гээд орцны үүдэнд очоод нэг ширхэг бор өнгийн урт хэтэвч, нэг ширхэг Самсунг Галакси Эс-4 маркын гар утас зэргийг гаргаж ирсэн гэтэл З би бас цагтай болсон гэж хэлээд энгийн бугуйн нэг ширхэг цагийг гаргаж ирсэн тэгээд Ихбаяр Лаас Самсунг Галакси Эс-4 маркын гар утсыг авсан харин хэтэвчтэй хамт байсан 10.000 төгрөгийг Л өөрөө авсан тэгээд бүгдээрээ гэр гэр рүүгээ явсан” /1хх-ийн 205-208/ гэсэн мэдүүлэг,

М.Аын”...2016 оны 11 дүгээр сарын 23-ны орой З, Б, Ихбаяр Л нарын хамт тавуулаа хорооллын Сеа бааранд 23 цагийн орчим орсон. Тэгээд 2-3 цаг бид 5 сууж байгаад бөөнөөрөө тамхи татхаар гадагшаа гарсан. ... Бид нар тамхи татах гээд бөөндөө гараад зогсож байхад Ихбаяр, Б нарыг тэр ааркан дотор 2 танихгүй бандитай юм яриад зогсож байхыг л харсан. /3хх-ийн 200-201/ гэсэн мэдүүлэг

З.З-н”...баарны гадаа нэлээн удаан зогсож байтал Ихбаяр, Л, Б нар хажуугийн аркны хажууд байдаг теди 2 төвийн зүг явсан. /3хх-ийн 196/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд тус тус үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон байна. 

 

Хоёр. Шүүгдэгч Б.Б, З.З, М.А нар  бүлэглэж  2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо Зочин буузны баруун талд иргэн О.Х-ын эд хөрөнгийг хүч хэрэглэж  авахаар довтолж  эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж  дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

хохирогч О.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн...Б гэх залуу нь миний шанаа руу гараараа шууд цохиод намайг газар унагаасан тэгээд миний толгой руу нийлээд хөлөөрөө өшиглөөд...Ихбаяр нь миний дээр гарч суугаад миний бүх халаасыг нэгжээд халаасанд байсан бүх зүйлийг авсан...Миний зүүн нүд рүү Б нь хөлөөрөө өшиглөсөн араас нь нөгөө хэд нь бас хөлөөрөө цохисон. Би тэдгээр залуусаас одоо боль юмаа аваад яв, одоо ингээд явчихаач дээ гэж гуйсан гэтэл тэр залуус гар утасныхаа кодыг хэл гээд намайг цохиод байсан...” /1хх-ийн 31-35/ гэсэн мэдүүлэг,

гэрч Т.Урангийн “...би Хын гар утас руу нь зөндөө залгасан боловч миний дуудлагыг таслаад байснаа хамгийн сүүлийн дуудлагыг нэг танихгүй эрэгтэй хүн аваад хайрынхаа утасны кодыг хэл дээ гэж хэлэхээр нь би тэр хүнийг нөхрийгөө биш гэж мэдээд чи юу яриад байгаа юм бэ манай нөхөр хаана байна чи хэн бэ гэхэд тэр залуу шууд тасалсан тэгэхээр нь би дахиад залгатал утсыг нь салгасан байсан би тэндээсээ гараад дээшээ Билэг их дэлгүүрийн зүг алхаад явж байтал зам дээр Х хувцас нь урагдсан нүүр нь цус болсон нүүр нь битүү хавдартай ухаангүй хэвтэж байсан намайг дуудахад сэрэхгүй байсан” /1хх-48-49/ гэсэн мэдүүлэг, 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 16130 дугаартай” Хын биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний алимны доргилт, баруун чамархай, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний дээд зовхи, дотор булан ба нүдний алим, зүүн нүдний алим, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун шууны зулгаралт, зүүн нүдний дээд зовхины шарх дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид зүүн нүдний гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” /1хх-ийн 105/ гэсэн дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 190 дугаартай  дүгнэлт /1хх-ийн 115/,   өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 108-112/, эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 26/, хохиролын баримтууд /3хх-ийн 167-171/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /3хх-ийн 8/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд Б.Б-ийн “ ... Ихбаяр наадахаа бариад ав гэхээр нь би түрүүлж очоод хохирогч Х гэх залуугийн хацар орчим гараараа нэг удаа цохиход тэр залуу газар унасан ...тэр үед цаанаас Ихбаяр, А нар ирээд тэр залуугийн 2 талаас нь мөрлөөд мухар газар руу аваад явсан тэнд очоод тэр залууг З нь хавирч унагаагаад цохисон тэр залуу газар унасан...Ихбаяр нь тэр залуугийн халааснаас нь iphone-5 маркын нэг ширхэг гар утсыг авсан тэр гар утас нь дэлгэцэн дээрээ кодтой байна кодоо хэл гээд тэр залуугийн нүүр рүү нь гараараа цохиод байсан  тэр үед цаанаас нь А машин гараад ирлээ явъя гээд...гар утсыг нь Ихбаяр унтраагаад А, З, Ихбаяр бид 4 гэр гэр рүүгээ явсан”  /1хх-ийн 206/ гэж,

З.Зын“...Б босч ирээд тэр согтуу ахыг шууд нүүр рүү нь цохисон би араас нь ороод эхлээд тэр согтуу ахын цээж болон толгой руу нь хөлөөрөө дэвссэн тэр үед Ихбаяр ирж салгаад цаашаагаа тэр согтуу ахыг чирээд 2 байрны дунд оруулсан би тэр үед замын хажууд зогсоод үлдсэн. Удаагүй Ихбаяр, А, Б нар харанхуйгаас гараад ирсэн” /1хх-ийн 229/ гэж,

М.Аын “...Ихбаяр Б хоёр энэ өөдөөс ирж байгаа залууг цохиж юмыг нь авъя гэсэн яриа болоод Б өөртөө байсан цахилгаан бороохой гаргаж ирээд тэр залууг нүүр рүү нь 2-3 удаа цохиход ...” /1хх-ийн 211/ гэж,

дахин байцаалтаар...Хыг Б, Ихбаяр нар зодсон. Эхлээд Б нүүр рүү нь 2-3 удаа цохисон.  Тэгээд Хыг харанхуй руу аваад явж байхад Бийн гарт нь цахилгаан бороохой байхыг би харсан тэр бороохойг надад Б өмнө нь үзүүлж байсан юм. Хыг газар унасан хойно Б тархи толгой руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. Харанхуй руу орсны дараа Ихбаяр хохирогч Хыг нүүр ам руу нь хамаагүй дэвсээд байсан өөр хүн Хыг цохиогүй” /1хх-ийн 234/ гэж тус тус үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Гурав. Б.Б, З.З, Э.Б, Н.Б, А.Б, Г.Т, Н.Т нар  бүлэглэж  2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Винсвэй” нэртэй пабын  замын эсрэг талд иргэн Б.Б, Э.Э нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, Б.Б, Э нарт хөнгөн гэмтэл учруулж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бийн...тэдгээр залуусын 2 залуу нь Э бид 2-ыг хөөж ирээд...бид 2-ыг бүлэглээд зодсон, Э бид 2-ыг зодсоныхоо дараа тэдгээр залуус Э бид 2-ын халаасыг уудлаад миний гар утас болон хэтэвч зэргийг аваад явцгаасан би хэсэг ухаан балартаад нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...”/2хх-ийн 65-67/ гэсэн мэдүүлэг,

хохирогч Г.Эгийн “...үл таних этгээдүүд...хүнгүй гудамжинд Б бид 2-ыг барьж аваад учир зүггүй нийлээд зодсон би хагалгаанд орсон гэдгээ тэд нарт хэлээд гуйсан хэдий ч миний нүүр рүү нэлээн хэд цохисон тэгээд миний нүүр рүү цохиж өшиглөөд миний ухаан балартаад хэвтэж байх үед миний халааснаас миний эд зүйлсийг авч явсан...найз Бийг 5-н залуу хэвтүүлсэн бүх газар руу нь хөлөөрөө өшиглөөд байсан манай найз Б ухаан алдсан байсан...” /2хх-ийн 69-71/ гэсэн мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Я.Батцэнгэлийн”... ” танихгүй 2 залуу над дээр ирээд гар утас авах уу гэхээр нь үзтэл Самсунг Галакси эс 6 маркын гар утас байсан...Утсаа 380.000 төгрөгөөр зарна гэсэн. Надад бэлэн 200.000 төгрөг байсан мөн надад ЛЖ маркын бас нэг гар утас байсан тэгээд би тэр гар утсаа өгөөд дээрээс нь 330.000 төгрөг өгөөд ЛЖ утсаа 50000 төгрөгөнд тооцоод тэр хоёр залуугийн зарах гэж байсан гар утсыг 380.000  төгрөгөнд тооцож авсан...” /1хх-ийн 40/ гэсэн мэдүүлэг ,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 16222 дугаартай “Б.Бийн биед тархи доргилт, баруун дээд 1-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, духанд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй” / 2 хх-ийн 74/ гэсэн дүгнэлт,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн өдрийн 16280 дугаартай  “Эгийн биед тархи доргилт, хамар, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй” /2хх-ийн 76/ гэсэн дүгнэлт,  хохиролын  баримтууд /2хх-ийн 82-100, 110-111/, 5 ширхэг фото зураг /2хх-ийн 107-108/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /2хх-ийн 113, 115/, эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 27-28/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд Н.Бын “...танихгүй 2 залуугийн нэгийг нь Б хажуунаас нь очоод шууд цохисон...2 залуугийн нэг нь Э.Быг тийрээд газар унагааж байсан...би очоод тэр залууг хавсраад газар унагаасан...нөгөө залууг нь Б, Э.Б, З нар зодож байсан...тэр хоёр залууг зодож байхад газар нэг гинж байхаар нь авсан...би Э гэх залууг хавсарч унагаад гараа барьсан тэр үед Т тэр залууг өшиглөсөн” /1хх-ийн 215-216/ гэж, 

А.Бын”... танихгүй 2 залуугийн нэг нь газар унасан, нэгнийх нь хамарнаас цус гарсан хажууд нь Т, Л, Н.Б, Т нар пизданууд минь яагаад байгаа юм гэж хэлээд зогсож байсан. 2 залуугийн нэг нь буюу саарал куртиктэй залууг нь босож ирээд зугатаах гэхээр нь би араас нь очоод хавсраад газар унагаасан...” /1хх-ийн 225-226/ гэж,

Э.Бын”...тэр гар утсыг нь өөртөө байлгаж байгаад удаагүй Н.Бтай хамт Теди төв ороод нэг танихгүй хүнд 330.000 төгрөг болон Р-100 маркын гар утсыг 50.000 төгрөгөнд тооцоод нийтдээ 380.000 төгрөгөөр зарсан мөнгөөр нь Н.Б бид 2 өөртөө хувцас авч өмссөн гар утсыг нь сүүлд цагдаад баригдаад хураалгасан” /1хх-ийн 240-241/ гэж,

Г.Тгийн”...Т бид хоёр араас нь гүйгээд очиход нөгөө 2 залуу газар хэвтсэн байсан наад талд нь нэг ширхэг Самсунг Эс 3 маркын гар утас байхаар нь би хамт явсан Бын гар утас нь юм байх гэж бодоод аваад халаасандаа хийсэн тэр үед нөгөө 2 залуу нэг нэгнийгээ түшээд цаашаагаа алхаад явсан...” /3хх-ийн 147/ гэж,  

З.Зын”... Э.Б, Н.Б нар 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 2 залуугийн хэтэвч 2 гар утсыг зараад өөрсдийгөө хувцасласан гэж хэлсэн” /1хх-ийн-229/ гэж,

Б.Бийн” ус авч байхад Н.Б, Э.Б нартай тааралдахад Н.Б нь надад би өчигдөр орой мөнгөн гинжтэй болсон гээд надад нарийхан  мөнгөн гинжийг харуулж байсан. би тэр гинжийг нь надад өгчихөөч гэж хэлээд авсан. Тэр орой нь Зтай тааралдаад З нь намайг чи утастай байгаа билүү гэхээр нь би утасгүй байгаа гэж хэлсэн. Тэгтэл З надад нэг ширхэг цагаан цэнхэртэй Нокио маркын гар утсыг өгөөд чи утасгүй байгаа юм чинь түр зуур барьж бай гэж хэлсэн /1хх-ийн 206/ гэж тус тус үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Нэгтгэн дүгнэвэл сэжигтэн, яллагдагч нар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй хуулиар хамгаалагдсан эрхтэй боловч тэдгээрийн мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргүүдээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг шинжээчдийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа, эд зүйлийн үнэлгээ, хохиролын баримтууд, өвчний түүхийн хуулбар болон бичгийн бусад баримтуудаар давхар батлагдаж нотлогдсон байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Б.Б, Н.Л, З.З, М.А, Э.Б, Н.Б, А.Б, Г.Т, Н.Т нар нь  2016 оны 11 дүгээр сард дээрхи гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн байх ба тэдгээрт  холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад Монгол Улсын Их хурлаас батлагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ -ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

      

Прокуророос дээрхи нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасныг журамлан “дээрэмдэх” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ”бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэх шинжид хамааруулж зүйлчилж ирүүлсэн нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж шүүх дүгнээд Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэлээ. 

 

Түүнчлэн дээрмийн гэмт хэргийн улмаас хохирогч О.Х, Б.Б, Г.Э нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан дээрэмдэх гэмт хэргийн “хүч хэрэглэж” гэх бүрэлдэхүүний шинжид хамаарч байх тул Прокуророос хохирогч нарын бие махбодид учирсан хөнгөн гэмтлийг тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бие даасан гэмт хэрэг гэж үзэж нийлмэл гэмт хэргээр зүйлчилж ирүүлээгүй нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримт болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр Ц.Ихбаяр гэгч дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Хохирогч нарын өргөдөл, гомдлоор Б нарт 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 201626023027 дугаартай  эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн байх бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Ц.Ихбаяр Монгол Улсын хилээр гарсан болох нь Хил Хамгаалах Ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 7/907 дугаартай албан бичгээр /хавсралт/ нотлогдож байна.

 

Прокурор хуульд заасны дагуу Ц.Ихбаярт холбогдох хэргийг 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор тусгаарлаж Б.Б нарын 9 хүнд холбогдох хэргийг шүүхэд ирүүлжээ.

     

Прокуророос ингэж ирүүлсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд шүүгдэгч Б.Б, Н.Л, З.З, М.А, Э.Б, Н.Б, А.Б, Г.Т, Н.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүй гэж шүүх дүгнээд:

 

Шүүхээс, шүүгдэгч Б.Б, Н.Л, З.З, М.А, Э.Б, Н.Б, А.Б, Г.Т, Н.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Б.Б, Н.Л, З.З, Э.Б, Н.Б, А.Б, Г.Т, Н.Т нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нэр бүхий 9 шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, тэдгээрийн гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Нэр бүхий 9 шүүгдэгч нарын тус тусын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо тэдгээрийн хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Н.Л, Э.Б, Н.Б, А.Б, Г.Т, Н.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар,  харин шүүгдэгч Б.Б, З.З, М.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т  заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Мөн дээрхи нөхцөл байдлуудыг харгалзаж шүүгдэгч нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч М.А урьд нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх ба энэ хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө, мөн 24-нөөс 25-нд шилжих шөнө бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байх тул шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 6.9-д заасан эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

 

Иймд шүүгдэгч М.Ат 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тус шийтгэх тогтоолын 5 дахь заалтаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан шийдвэрийг  шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасны дагуу хүчингүй болгов. 

 

М.Аын өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан нийт биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Б.Б, Н.Л, З.З, М.А, Э.Б, Н.Б, А.Б, Г.Т, Н.Т нар мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн шатанд тус бүр гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн тул нэр бүхий 9 шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин хохирогч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт” ажилгүй байсан хугацааны цалин нийт 2.400.000 төгрөгийг дээрэм хийсэн хүмүүсээс, мөн Ихбаяраас 70.957 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүллээ.

 

Түүний нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинтай холбогдох нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж үүнтэй холбогдох болон цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд Б.Б, З.З, М.А нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Нэгэнт прокурорын тогтоолоор энэ хэргээс Ихбаярт холбогдох хэрэг тусгаарлагдсан байх тул хохирогч О.Хын Ихбаяраас нэхэмжилж байгаа 70.957 төгрөгийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.