2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/шш2025/03714

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,-нд холбогдох,

гэрээний үүрэгт 151,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч -нд холбогдуулан гэрээний үүрэгт 151,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монос Фарм ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг -тай бичгээр байгуулж, уг гэрээгээр манай компанийн үйлдвэрлэдэг эм бараа, бүтээгдэхүүнийг зээлээр авч гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд үнийг төлөхөөр тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн бүтээгдэхүүнээ нийлүүлсээр ирсэн боловч хариуцагч нь гэрээний 3.1, 5.4-т заасан үүргээ өнөөдрийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд төлбөрийг бүтэн төлөөгүй боломжтой үедээ багаар төлсөөр зарим хэсгийг нь төлсөн. Нэхэмжлэгийн зүгээс хариуцагч компанид удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөхгүй байсаар хуульд заасан алданги тооцох хугацаа болсон. Тодруулбал харилцагчийн дэлгэрэнгүй тайланд дурдсанчлан нь бага хэмжээгээр төлбөрөө цувуулан төлдөг ба тус компанийн тооцооны үлдэгдэл нь 2025 оны 01 дүгээр сарын байдлаар үндсэн төлбөрийн 101,100,000 төгрөг, алданги 50,550,000 нийт 151,650,000 төгрөгийн өр төлбөртэй байна. Түүнчлэн дээрх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа биечлэн болон утсаар, албан бичгээр төлбөрөө төлж барагдуулах тухай, тогтоосон хугацаанд төлбөрөө барагдуулбал алдангиас чөлөөлөх тухай мэдэгдэж байсан боловч төлөөгүй учраас шүүхэд хандсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрийн нийт 151,650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлээр худалдах худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, зарлагын баримтууд, Монос эмийн үйлдвэрийн албан бичиг, Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг баримтыг ирүүлсэн.

 

4. Хариуцагч тал нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг баримтаар ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч -нд холбогдуулан гэрээний үүрэгт 151,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 20,299,470 төгрөг, 01 дүгээр сарын 31-ний өдөр 7,799,500 төгрөг, 02 дугаар сарын 20-ны өдөр 5,533,220 төгрөг, 02 дугаар сарын 29-ний өдөр 8,173,000 төгрөг, 02 дугаар сарын 01-ний өдөр 800,000 төгрөг, 03 дугаар сарын 28-ны өдөр 18,104,400 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 22,678,660 төгрөг, 06 дугаар сарын 27-ны өдөр 32,801,500 төгрөг, нийт 8 удаагийн нийт 116,199,750 төгрөгийн бараа нийлүүлсэн ... хариуцагч компани 2023 онд манай компанитай нийлүүлэлт хийдэг байсан. 2023 оны үлдэгдэл нь 18,075,900 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэ төлбөрөөсөө төлөөд явж байгаа. Тэгээд 36,954,850 төгрөгөөс үлдэгдэл төлбөрөө хасна ... гэж тайлбарласан.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбараа ирүүлээгүй.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагч -тай 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан байна. /хх-ийн 4/

 

5.2. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчид үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

5.3 Өөрөөр хэлбэл төлбөрийг тодорхой цаг хугацааны дараа эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөхөөс гадна гэрээнд хүү төлөхөөр тохиролцсон нь зээлээр худалдах-худалдан авах гэрээг тодорхойлох нэг шинж болохыг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан байна.

 

5.4. Талууд гэрээний нэрийг Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлж, гэрээндээ эм бараа, бүтээгдэхүүний үнийг төлөхөөр тохирсон боловч хүү төлөхөөр харилцан тохиролцоогүй байх тул зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэхгүй.

 

6. Харин талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

6.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

6.2. Энэхүү гэрээгээр худалдагч нь эм бараа, бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, харин худалдан авагч нь хүлээн авсан эм бараа, бүтээгдэхүүний үнийг тохирсон хугацаанд төлөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.

 

6.3. Нэхэмжлэгч нь Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар хариуцагч -нд

1. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 20,299,470 төгрөг /хх-ийн 10/,

2. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 7,799,500 төгрөг /хх-ийн 9/,

3. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5,543,220 төгрөг /хх-ийн 11/,

4. 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр 8,173,000 төгрөг /хх-ийн 7/,

5. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 800,000 төгрөг /хх-ийн 6/,

6. 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 18,104,400 төгрөг /хх-ийн 13/,

7. 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 22,678,660 төгрөг /хх-ийн 12/,

8. 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 32,801,500 төгрөг /хх-ийн 8/ нийт 116,199,750 төгрөгийн эм бараа, бүтээгдэхүүн худалдсан болох нь нотлогдож байна.

 

6.4. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч -нд 2023 оны тооцооны үлдэгдлээс 18,075,900 төгрөг, мөн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нийлүүлсэн эм бараа, бүтээгдэхүүний үнэ 3,799,200 төгрөг төлбөрийн үлдэгдэлтэй байсан болохоо хүлээн зөвшөөрч, тооцоо нийлж өөрийн санхүүгийнхээ тэмдэгийг дарж баталгаажуулсан болох нь талуудын тооцоо нийлсэн гэх Тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн дэлгэрэнгүй тайлангаар тус тус нотлогдож байна.

 

6.5. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч -нд нийт /116,199,750+18,075,900+3,779,200/ 138,054,850 төгрөгийн эм бараа, бүтээгдэхүүн худалдсан болох нь нотлогдож байна.

 

7. нь -нд 138,054,850 төгрөгийн эм бараа, бүтээгдэхүүн худалдсан, хариуцагч нь 60 удаагийн шилжүүлгээр 36,954,850 төгрөгийг нэхэмжлэгч -нд шилжүүлсэн болох нь Тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн дэлгэрэнгүй тайлангаар тус тус нотлогдож байна.

 

8. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан байна.

 

8.1. Нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн, харин хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, мөн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Худалдан авагч нь барааны үнийг зээлээр борлуулалт хийгдсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор худалдагчийн Хаан банк дахь 5038013501, Худалдаа хөгжлийн банк 468011648 дугаартай дансанд шилжүүлнэ гэж, мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд худалдан авч тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасан.

 

10. Иймд хариуцагч -иас /138,054,850-36,954,850/ 101.100.000 төгрөг, алданги 50,550,000 төгрөг нийт 151,650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -нд олгож шийдвэрлэлээ.

 

10.1. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

11.1. Хариуцагч -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Ганхуягт 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг шүүхээс тайлбарлан, танилцуулсан. /хх-ийн 23-30/

 

11.2. Хариуцагч нь 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгосон байна. /хх-ийн 33/

 

11.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа ирүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

11.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах, мөн хэрэгтэй танилцах хүсэлт, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг тус тус хангаж шийдвэрлэж байсан.

 

11.5. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг товыг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

 

12. Нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 916,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 916,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч -иас 101.100.000 төгрөг, алданги 50,550,000 төгрөг нийт 151,650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -нд олгосугай.

 

2. Нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 916,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 916,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ