| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/03657/И |
| Дугаар | 192/ШШ2025/03630 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/03630
2025 05 01 192/ШШ2025/03630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******, Нарны хороолол Хас Мөнх Төвийн 3 давхарт байрлах “Ингүүмэл зоос ББСБ” ХХК /РД:6092896/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ингүүмэл Зоос ББСБ" ХХК нь иргэн ******* овогтой ******* /РД: ******* / 2022 оны 09 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 2,934,955.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан боловч 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 318/ШЗ2025/00604 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч ******* овогтой ******* нь оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.04.17-ны өдрийн 25/168 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.*******ын *******ын иргэний мэдээлэл бүртгэлийн лавлагаа, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.03.25-ны өдрийн 318/ШЗ2025/00604 дугаартай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч А овогтой Д нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Х Х эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.03.25-ны өдрийн 318/ШЗ2025/00604 дугаартай захирамжаар Б.******* нь нь Увс аймаг, Өндөрхангай сумын 5 дугаар баг, 5-23 тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна.
4. Хүсэлт гаргагч Ингүүмэл зоос ББСБ ХХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ
5. Б.******* нь нэхэмжлэлд дурдсан Увс аймаг, Өндөрхангай сумын 5 дугаар баг, 5-23 тоот хаягт оршин суудаггүй болох нь Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.03.25-ны өдрийн 318/ШЗ2025/00604 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул******* эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.
Б.******* нь эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч Ингүүмэл зоос ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтансүх нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2.******* эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоохыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР