Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/290

 

 

 

 

    2024           3             06                                        2024/ДШМ/290

 

М.Г, Д.Б, А.Н, Б.Э,

Ц.Б, Л.Г, Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оргилбаяр,

хохирогч Д.Н, А.А,

хохирогчийн төлөөлөгч Д.Ц,

яллагдагч А.Нийн өмгөөлөгч Д.А,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/46 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн төлөөлөгч Д.Ц-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Г, Д.Б, А.Н, Б.Э, Ц.Б, Д.Л.Г, Б.А нарт холбогдох эрүүгийн 1705007900151 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О овгийн  М.Г, 1991 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............../;

            2. Б овгийн  Б.А, 1981 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын аялал жуучлалын менежер, банк санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............./;

            3. Б овгийн Д.Б, 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................./;

            4. Б овгийн  А.Н, 1992 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 887 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, /РД: ................../;

            5. С овгийн  Б.Э, 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт ...................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................./;

            6. Б овгийн Ц.Б, 1979 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../;

            7. Б овгийн  Л.Г, 1969 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................/;

1. М.Г нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн:

2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул групп” ХХК-ийн байранд “арматурын төмөр нийлүүлэх боломжтой” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон “Саруул групп” ХХК-ийн захирал Б.Гтай арилжааны гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 32Б байрны 1, 3, 6 тоотод байрлах 3 өрөө, 3 ширхэг орон сууцыг залилан авч 566.669.398 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын байранд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамжны 66/8 301 тоот хаягтай, Ү-2206042509 улсын бүртгэлийн дугаартай “Ромын газар” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгийг захиран зарцуулах, барьцаалах эрх бүхий итгэмжлэлийг иргэн Д.Бт үзүүлэн хуурч, 47.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эй Би” центэрт “Прожект адвэнтэж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бтэй арматурын төмөр, плита худалдаж авахаар тохирсон боловч үлдэгдэл арматурыг нийлүүлэлгүй хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч, 138.355.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Сүхбаатар дүүргийн нутагт 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч О.Бийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан арматур төмөр нийлүүлнэ гэж хуурч “Хаан банкны 5022486522 тоот дансаар 200.000.000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан,

Д.Б, Б.А нартай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Метро бизнес төвийн 604 тоотод “Мотор сервис” ХХК-нд 94 тонн арматур төмрийг бэлтгэн нийлүүлэх, оронд нь “Тоёота ланд-200” маркийн автомашиныг авахаар гэрээ байгуулах замаар хуурч, бодит байдал дээр 94 тонн төмрийг нийлүүлэх боломжгүй байсан мөртлөө бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох “Тоёото ланд 200” маркийн автомашиныг болон тус автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч 80.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

А.Нтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “888” караокены гадна иргэн Б.Гийн 05-55 ДАА улсын дугаартай “Лексус 470” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авна гэж урьдчилгаанд 4.000.000 төгрөг өгөн хуурч, автомашиныг авч 19.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Т.Говийнлхатай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтангадас” ресторанд А.Ог хэл амаар доромжилж, улмаар зодож, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,

2. Б.А нь үргэлжилсэн үйлдлээр:

Д.Б, М.Г нартай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Метро бизнес төвийн 604 тоотод “Мотор сервис” ХХК-нд 94 тонн арматур төмрийг бэлтгэн нийлүүлэх, оронд нь “Тоёота ланд 200” маркийн автомашиныг авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулах замаар хуурч, бодит байдал дээр 94 тонн төмрийг нийлүүлэх боломжгүй байсан мөртлөө бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох “Тоёота ланд 200” маркийн авто машиныг болон тус автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 80.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

Ц.Бтай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ЖБ” төвд үйл ажиллагаа явуулдаг “Энх-Үүд инвест” ББСБ-ын захирал Д.Нд алтны “А” зөвшөөрөлтэй газрын бичиг баримт болон алтны уурхайн зураг үзүүлж “ажилчдадаа бүгдэд нь машин авч өгч тухайн зээлээр нь барьж ажлыг нь сайн хийлгэх гэсэн юм, зээлийн төлөлт бол ямар нэгэн асуудал байхгүй болохоор зээл олгоно уу” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 16 тээврийн хэрэгслийг худалдан авахаар лизингийн зээл авч, барьцааны гэрээ байгуулж, бусдад 297.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

Ц.Бтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны гадна хохирогч Д.Тт “Тоёота атлетте жи кровн" маркийн автомашиныг 32.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, машины урьдчилгаа болох 15.000.000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 17.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч нийт 32.500.000 төгрөгийг залилсан,

3. Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр:

Б.А, М.Г нартай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Метро бизнес төвийн 604 тоотод “Мотор сервис” ХХК-нд 94 тонн арматур төмрийг бэлтгэн нийлүүлэх, оронд нь “Тоёота ланд 200” маркийн автомашиныг авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулах замаар хуурч, бодит байдал дээр 94 тонн төмрийг нийлүүлэх боломжгүй байсан мөртлөө бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох “Тоёота ланд 200” маркийн авто машиныг болон тус автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 80.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Ганцаараа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Б.Мын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 92 A байрны 1106 тоот орон сууцыг 90.000.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дзвсгэрт “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 111.591.015 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжиж шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Их наяд” худалдааны төвийн 6 дугаар давхарт байрлах хувцасны өлгүүрийн орчим иргэн С.Отай маргалдан улмаар түүний хамар хэсэгт толгойгоороо мөргөж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

4. А.Н нь үргэлжилсэн үйлдлээр:

М.Гтой бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “888” караокены гадна иргэн Б.Гийн 05-55 ДАА улсын дугаартай “Лексус 470” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авна гэж урьдчилгаанд 4.000.000 төгрөг өгөн хуурч, автомашиныг авч залилан 19.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

ганцаараа 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Л.Б-н 52.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 03-69 УБН улсын дугаартай, “Бенз S400 Н” маркийн автомашиныг Д.Баас 60.000.000 төгрөгт тооцон авч, оронд нь барилгын гадна фасадны хөөсөнцөр нийлүүлэхээр тохиролцсон боловч хөөсөнцөрийг өгөлгүй залилан авсан,

Б.Этай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн хажууд байх нотариатын газарт хохирогч Ц.Ад “Н.А.Н нь Б.Эд плитаныхаа өртгөнд таны машиныг 20.000.000 төгрөгт бодоод өгье, танд 15.000.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны дотор өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан иргэн Ц.Угийн өмчлөлийн 05-73 УБӨ улсын дугаартай “Тоёота харриэр” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. Б.Э нь А.Нтэй бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн хажууд байх нотариатын газарт хохирогч Ц.Ад “А.Н нь “Б.Эд плитаныхаа өртгөнд таны машиныг 20.000.000 төгрөгөнд бодоод өгье, танд 15.000.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны дотор өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан иргэн Ц.Угийн өмчлөлийн 05-73 УБӨ улсын дугаартай “Тоёота Харриэр”8 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, бусдад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр:

Б.Атай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 21-ээс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ЖБ” төвд үйл ажиллагаа явуулдаг “Энх-Үүд инвест” ББСБ-ын захирал Д.Нд алтны “А” зөвшөөрөлтэй газрын бичиг баримт болон алтны уурхайн зураг үзүүлж “ажилчдадаа бүгдэд нь машин авч өгч тухайн зээлээр нь барьж ажлыг нь сайн хийлгэх гэсэн юм, зээлийн төлөлт бол ямар нэгэн асуудал байхгүй болохоор зээл олгоно уу” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 16 тээврийн хэрэгслийг худалдан авахаар лизингийн зээл авч, барьцааны гэрээ байгуулж, бусдад 297.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

Б.Атай бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны гадна хохирогч Д.Тт “Тоёота атлетте жи кровн” маркийн автомашиныг 32.500.000 төгрөгийг 17.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч авч нийт 32.500.000 төгрөгийг залилсан,

Я.Б-той бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.Тыг “Банк бус санхүүгийн байгууллагад орон сууцаа барьцаалаад зээл аваад өгчих, 6 сарын хугацаанд байрыг чинь чөлөөлж өгнө” гэж хуурч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Рокмон бюулдинг” төвийн 404 тоотод Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 50 дугаар байрны 13 тоот хаягтай орон сууцыг “Их ирээдүй” ББСБ-д 58.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан мөнгийг авч залилсан,

ганцаараа 2019 оны 0 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Дыг “Энх-Үүд инвест” ББСБ-ын зээлийн барьцаанд байсан 79-18 УНР улсын дугаартай “Тоёота Кроун 210” маркийн автомашиныг 2 сарын дотор зээлийг хааж, эзэмшилд нь өгнө гэж хуурч 22.800.000 төгрөгийг авч залилсан,

2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Шонхор” төвд иргэн Э.Х-н эзэмшлийн 02-48 УНР улсын дугаартай “Хюндай Соната-6” маркийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг “сайжруулан өөр өөр автомашин болгож өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж автомашиныг шилжүүлэн авч залилсан,

Л.Гтай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 02-ноос 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын тоглох баг, Тамирын улаан хошуу гэх газарт байх орон нутгийн хамгаалалтад авсан түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Хүннүгийн үеийн булш оршуулгыг санаатай эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт,

7. Л.Г нь Ц.Бтай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 02-ноос 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын тоглох баг, Тамирын улаан хошуу гэх газарт байх орон нутгийн хамгаалалтад авсан түүх соёлын үл хөдлөх дурсгал болон Хүннүгийн үеийн булш оршуулгын санаатай эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Б.А, А.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан болон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Л.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг яллагдагч Д.Б, Ц.Б, өмгөөлөгч Д.А нарын гаргасан хүсэлтээр явуулсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15, 6.17 дахь заалтад заасан асуудлыг хэлэлцүүлж тус хэрэгт шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх дараах үндэслэл байна гэж үзэж хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох талаар заасан ба 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заажээ. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн.”, 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”; 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал.”, 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ.”, 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг нотлон тогтооно гэж хуульчилсан бөгөөд хуульд заасан дээрх шаардлагууд хангагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлон тогтоох ажиллагааг хангалттай хийж гүйцэтгээгүй нөхцөл байдал байх бөгөөд улмаар яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй зэрэг бусад дараах зөрчлүүд байна. Үүнд:

Нэг. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана:” 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн хавсралтад дараах зүйлийг тусгана” 5.3 дахь заалтад “хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл” гэж заасан зэрэг хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэв. Тодруулбал:

Яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт М.Гыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн “Саруул групп” ХХК-ийн захирал Б.Гтай арилжааны гэрээ байгуулж, орон сууцыг залилан 566.669.398 төгрөгийн хохирол учруулсан гэх ба М.Г ганцаараа эсхүл бүлэглэж үйлдсэн эсэх тодорхойгүй, мөн хохирогч нь иргэн, эсхүл хуулийн этгээд нь ойлгомжгүй, орон сууцыг залилсан гэсэн нь өмчлөх эрх, эсхүл мөнгөн хөрөнгийн асуудал эсэх.

“Эй Би” центэрт “Прожект адвэнтэж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бтэй арматурын төмөр, плита худалдаж авахаар тохирсон боловч үлдэгдэл арматурыг нийлүүлэлгүй хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч 138.355.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэх ба ганцаараа, эсхүл бүлэглэсэн, мөн хохирогч иргэн, эсхүл хуулийн этгээд аль нь болох эсэх, “Энх-Үүд инвест” ББСБ-ын захирал Д.Нд 297.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэсэн нь хохирогч иргэн, эсхүл хуулийн этгээд аль нь эсэх, яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт 20 дугаар хуудсанд хохирогч Ко Kyung Pak өгсөн мэдүүлэг гэж тусгаж 17 мөртэй мэдүүлэг бичиж 27 дугаар хавтаст хэргийн 69 гэж тэмдэглэсэн байх ба хэдийгээр тухайн хуудсанд дээрх хохирогчийн мэдүүлэг байх боловч тухайн мэдүүлэг нь прокурорын яллах дүгнэлтэд тусгасан мэдүүлгээс өөр байна. Өөрөөр хэлбэл 27 дугаар хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд байхгүй хэсгийг хохирогчийн өгсөн мэдүүлэг болгож яллах дүгнэлтэд тусгасан зөрчилтэй.

Яллагдагч А.Н, М.Г нарыг бүлэглэн иргэн Б.Гийн 05-55 ДАА улсын дугаартай “Лексус 470” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авна гэж урьдчилгаанд 4.000.000 төгрөг өгөн хуурч, автомашиныг авч залилан 19.500.000 тегрөгийн хохирол учруулсан гэсэн нь ойлгомжгүй, хэдэн төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, хэдий хэмжээний хохирол учруулсан гэсэн нь тодорхой бус зэрэг зөрчилтэй, улмаар яллах дүгнэлтийн хавсралтад хохирлын тооцоог тодорхой тусгаагүй, өөрөөр хэлбэл яллагдагч тус бүрээр хэн гэдэг хохирогчид хэн нь хэдэн төгрөг төлсөн, хохирлыг ямар байдлаар буюу биет хөрөнгөөр, бэлэн мөнгөөр хэн төлсөн эсэх, бэлэн бараа бүтээгдэхүүн гэх зэрэг хөрөнгөөр төлсөн хөрөнгийг хэрхэн яаж үнэлж, хэдэн төгрөг төлөгдөөгүй гэж тогтоосон, үлдэх төлбөрийг хэн хэнтэй хамтран хариуцах эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байдалтай хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй ба мөрдөгч, прокурорт тогтоох үүрэгтэй байна.

Хоёр: Нотолбол зохих байдлын талаар болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тухайд.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж хуульчилсан ба Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 180 дугаартай захирамж биелэгдээгүй.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс захирамжийг хянаж 3, 4, 5, 6 дахь заалтуудад заасан ажиллагааг явуулж, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгах нь зүйтэй гэсэн байхад дээрхээс 3, 4, 5 дахь заалтуудыг биелүүлээгүй. Мөн тус магадлалд захирамжийн 1, 3 дахь заалтад заасан асуудлаар нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн байх боловч тус ажиллагааг хийх шаардлагатай дараах нөхцөл байдал байна. Тодруулбал, прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн 1.1-д “Саруул групп” ХХК-ийн захирал Б.Гтай арилжааны гэрээ байгуулж орон сууцыг залилж, хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч хэрэгт “Саруул групп” ХХК-ийн захирал Б.Г баталж хийсэн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөр огноолсон, 368.820.000 төгрөгийн үнийн дүнтэй арилжааны гэрээ авагдсан байх ба гэрээний А тал “Саруул групп” ХХК нь бартерын 1, 6 тоот орон сууцыг Б талд шилжүүлэх, Б тал нь А талд тохиролцсон хэмжээний буюу 255.000.000 төгрөгийн арматур, 113.820.000 төгрөгийн плита нийлүүлэх гэрээ /1хх 6-7/ авагдсан.

мөн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон, А тал болох иргэн Б.Г, Б тал иргэн М.Г нарын хооронд 521.670.000 төгрөгийн үнийн дүнтэй арилжааны гэрээ байгуулсан гэх, Б тал 320.000.000 төгрөгийн Lexus 570 маркийн хар өнгөтэй автомашин, 201.670.000 төгрөгийг бэлэн өгөх тухай, А тал нь бартерын орон сууцыг шилжүүлэх, мөнгө өгөх тухай арилжааны гэрээ авагджээ. /1хх 12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гаас 2017 онд Ч.Мөнхзулд итгэмжлэл олгосон.

Ч.Мөнхзулыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан /1хх 21/, тэрээр мэдүүлэгтээ: “Саруул групп” ХХК захирал Б.Г итгэмжлэл хийж өгсөн гэж мэдүүлсэн, мөн “Саруул групп” ХХК-ийн кассын орлогын ордер баримтууд авагджээ /1хх 61-62/. Үүний дараа 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Гыг хохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж мэдүүлэг авсан байх ба 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлэгтээ "... 380.938.291 төгрөгөөр манай “Саруул групп” ХХК хохироод байгаа, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэггээ: “Саруул групп” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч тул иргэн Б.Гт хохирол учирсан гэж /15хх 206/ тус тус мэдүүлсэн, “Саруул групп” ХХК-ийн гэрчилгээ хэрэгт авагджээ.

Дээрхээс нэгтгэн үзэхэд хохирогч иргэн, хуулийн этгээдийн аль нь эсэх, хэдийгээр Б.Г компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэх боловч иргэн, хуулийн этгээд өөр өөр объект бөгөөд нөгөө талаар “Саруул групп” ХХК-ийг хохирогчоор тогтоосон тогтоолгүй, итгэмжлэл олгогдсон иргэн Ч.Мөнхзулыг хохирогчоор тогтоосон, мөн иргэн, хуулийн этгээд тус тусдаа гэрээ байгуулсан баримттай байна. Хэргийн хохирогч хэн болохыг нэг мөр, зөв тогтоох талаар шүүхээс буцаасан шийдвэрт тусгасан байхад энэ талаар хохирогчийг зөв тогтоох ажиллагааг явуулахгүйгээр дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн, яллах дүгнэлтэд “Саруул групп” ХХК-ийн захирал Б.Гт хохирол учруулсан гэсэн нь ойлгомжгүй, иргэнд, хуулийн этгээдийн хэн хохирсон эсэх, хохирол хэнд төлөгдөх нь тодорхойгүй. Хэдийгээр магадлалд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж явуулах шаардлагагүй талаар тусгасан боловч иргэн Ч.Мөнхзул, Б.Г нарыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол хүчин төгөлдөр, хүчингүй болгосон шийдвэргүй, “Саруул групп” ХХК-ийг хохирогчоор тогтоосон тогтоолгүй, хэн хохирсон, хохирогч хэн болох тодорхойгүй нөхцөл байдалтай ирүүлснийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул санхүүгийн баримт, бусад баримтыг цуглуулах, бэхжүүлэх замаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирогчийг зөв тогтоож, хэргийн үйл баримтаа зөв дүгнэж яллах дүгнэлтийг зөвтгөх шаардлагатай үндэслэл байна гэж үзэв.

Хэрэгт хохирогч Б.Гээс "...Баяраа надад авлагатай байсан бөгөөд намайг авлагатаа 05-55 ДАА дугаартай машиныг үзэх үү, машин байна гэхээр нь машиныг үзсэн. Машиныг унаж яваад А.Нт ... 20.000.000 төгрөгт бодоод авчих авах хүн байна уу гэсэн. ...А.Н ....4.000.000 төгрөг өгөөд машиныг аваад явсан. Машиныг эзэмшигч Үнэнболд гэх залуу Дархан уул аймаг руу буцсан байсан.” гэх мэдүүлэг /5хх 42-43/,

мөн түүний дахин өгсөн “ Би “Алтайн хүчтэн” гэх компанид бараа нийлүүлэлт хийгээд түүний төлбөрт “Лексус 470” маркийн 05-55 ДАА дугаартай автомашиныг авсан. Тухайн машин нь Үнэнболд гэх хүний нэр дээр байсан. А.Н нь тухайн машиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авна гээд тохирсон байсан.” /12хх 124/,

дахин “... “Кэмистар” ХХК-д борлуулалтын ажил эрхэлдэг байсан, уг байгууллагаас ажлын хөлс урамшуулал гэж 140 гаруй сая төгрөг авах ёстой байсан, энэ төлбөртөө 05-55 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг авах гэж байсан, ...Одоо “Кэмистар” ХХК нь надад өгөх ёсгүй гээд маргаад байгаа, тухайн үедээ уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй учраас баримтгүй болоод байна, ...эд хөрөнгө цаг хугацаагаар хохирч байна.” гэх мэдүүлэг тус тус өгсөн /15хх 230/,

гэрч Д.Үнэнболдоос “... 05-55 ДАА машин миний эзэмшлийн машин байсан, Баярбилэг гэх залуутай тохирч машинаа зарахаар болсон. Улаанбаатар хотод “Алтай констракшн”-аас байр авах гээд урьдчилгаанд өгсөн, нэрээ шилжүүлээгүй байж байгаад Баярбилэг Ганбүргэд гэдэг залуугийн нэр дээр машиныг шилжүүлчих гэж надад хэлсэн, Ганбүргэд нь манай дүүд машины бичиг баримтыг шилжүүлчих гэж яриад дүү гэх залууд итгэмжлэл хийж өгсөн, Баярбилэгт байрны урьдчилгаанд мөнгө хэрэг болоод төлбөрт 20 сая төгрөгт тооцож машинаа өгсөн.” гэх мэдүүлэг авагджээ.

Мөн 15 дахь хавтасны 216 дахь талд “Кэмистар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хүрэлбаатарын хууль ёсны төлөөлөгчөөр Ко Кёнракийг томилсон тухай албан бичиг авагдсан, мөн Ко Kyung Pak-ийг “Кэмистар” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон /5хх 216-217/, хууль ёсны төлөөлөгч Ко Kyung Pak мэдүүлэгтээ: “Кэмистар” ХХК нь хохирогчоор оролцох хүсэлтэй, энэ хэрэгт Б.Г нь өөрийн өмчөөр хохирсон гээд хохирогчоор оролцож байна, 05-55 ДАА улсын дугаартай автомашин нь манай өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд манай байгууллага нь “Алтайн нутгийн хүчтэн” ХХК-аас өр төлбөр 20.000.000 төгрөгт шилжүүлэн авсан эд хөрөнгө байсан.” гэх мэдүүлэг /15хх 224/,

“Алтай нутгийн хүчтэн” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/03 дугаартай: “Алтай нутгийн хүчтэн” ХХК-ийн өмчлөлд байсан 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 05-55 ДАА улсын дугаартай “lexus машиныг “Кэмистар” ХХК-ийн менежер Б.Г, Б.Хүрэлбаатар нарт хүлээлгэн өгсөн болно гэсэн албан бичиг /13x 191, 15хх 213/ авагджээ.

Дээрхээс үзэхэд 05-55 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хууль ёсоор хэний хөрөнгө болох тодорхойгүй, гэрч Д.Үнэнболдоос “Алтай констракшн” ХХК-д байрны урьдчилгаанд өгсөн гэх ба харин хэрэгт “Алтайн нутгийн хүчтэн” ХХК-ийн албан бичиг авагдсан, нөгөө талаас Б.Г нь эд хөрөнгөөрөө хохирч байна гэж мэдүүлэх бөгөөд түүнийг хохирогчоор тогтоосон шийдвэр хэвээр ба мөрдөн шалгах ажиллагаагаар 05-55 ДАА тээврийн хэрэгсэлд буюу эд хөрөнгөд хохирогчоор Б.Г, “Кэмистар” ХХК-ийг аль алийг нь тогтоосон, эд хөрөнгийн хохирогч хэн болохыг эргэлзээгүй нотлон тогтоох ажиллагааг явуулаагүй байна.

Прокурор яллагдагч А.Нийг М.Гтой бүлэглэн иргэн Б.Гийн 05-55 ДАА улсын дугаартай “Лексус 470” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авна хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон “Кэмистар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогтгэрэлээс “...манай байгууллага хохирсон байхад яллах дүгнэлтэд хохирогчоор бичигдээгүй байна.” гэсэн, прокурор хэлэлцүүлэгт: “нотлох баримтын хэсэгт хохирогч “Кэмистар” ХХК гэж бичсэн гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

Яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт хохирогч Б.Гэд хохирол учирсан гэж ялласан бөгөөд 05-55 ДАА дугаартай хөрөнгийн эзэн хэн болох талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, мөн гэрч Д.Үнэнболдын мэдүүлэгт дурдагдсан Баярбилэгээс нөхцөл байдлыг тодруулах болон бусад мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийг зөв тогтоох, хэргийн улмаас хэнд хохирол учирсныг шалган тогтоох ажиллагааг явуулах.

З. Өмгөөлөгчөөс хэлэлцүүлэгт хөрөнгө зуучилсан Ц.Аг хохирогчоор тогтоож яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж маргаж, хохирогчийг зөв тогтоох талаар хүсэлт гаргасан.

Прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсгийн 1.4-т яллагдагч А.Н, Б.Э нарыг бүлэглэн хохирогч Ц.Ад Н.А.Н нь Б.Эд плитаныхаа өртөгт таны машиныг 20.000.000 төгрөгт бодоод өгье, танд 15.000.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны дотор өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан иргэн Ц.Угийн өмчлөлийн 05-73 УБӨ улсын дугаартай “Тоёота Хариер” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилан 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирргч Ц.А мэдүүлэгтээ: Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр өөрийн эзэмшлийн 05-73 УБӨ улсын дугаартай “Тоёотра Харрьер” маркийн тээврийн хэрэгслийг зарахаар болсон. А.Н нь Б.Э гэх залуутай ирсэн. ...Б.Эгийн нэр дээр шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /10хх 203/,

дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн тээврийн хэрэгсэл нь Отгонбаатарын хадам эгчийнх нь нэр дээр байсан тээврийн хэрэгсэл байсан байна лээ, надад бол хохирсон зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Тээврийн хэрэгсэл нь Урнаа гэгч хүний өмчлөл учир Ц.У гэгчид очих ёстой.” гэх мэдүүлэг /11хх 83/ өгчээ.

Гэрч Ц.Угаас “... Би 2019 оны 8 дугаар сарын сүүлээр ... 05-73 УБӨ улсын дугаартай “Харрьер” маркийн тээврийн хэрэгслийг хувь хүнээс 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би 2019 оны 12 дугаар сард машинаа зарах яриа гаргаж байхад эгчийн хүүхэд Азжаргалын нөхөр Отгонбаатар нь надад итгэмжлэл хийгээд өг, би зараад өгье гэсэн. ...Би Отгонбаатарт итгэмжлэл ...нотариат орж хийж өгсөн. ...Отгонбаатар сураггүй алга болоод ...асууж тодруулахад машиныг зарахаар болсон гэж ярьж байсан. Хэд хоногийн дараа миний машин Амараа гэх хүний нэр дээр шилжсэн байсан. Отгонбаатараас асууж тодруулахад машин авсан хүн нь барилгын материалд бартердсан, мөнгийг нь удахгүй өгнө гэж байсан. А.Нт би машины эзэн байгаа юм, би мөнгөө авах гэсэн юм гэхэд барилгын плитанд бартер хийсэн, мөнгө орж ирэхээр тань руу хэлье гэсэн. А.Нт ...Амараа гэх хүн ямар ч хамааралгүй хүн гэж хэлсэн. ...А.Н нь утсаа авахгүй алга болсон. Яагаад Амараагийн нэр дээр өгснийг мэдэхгүй.” /10хх 217/,

гэрч Ө.Отгонбаатарын “... Манай эхнэр Азжаргалын хамаатны эгч Урнаа нь 2019 оны сүүлээр өөрийн эзэмшлийн 05-73 УБӨ дугаартай тээврийн хэрэгслийг зарна гэж ярьж байсан, би машиныг зараад өгье гэж бодоод өөр дээрээ итгэмжлэл хийлгэж авсан, таньдаг хуурай ах Амараагийн нэр дээр шилжүүлж өгсөн.” /10хх219/ тус тус авагдсан байна.

Дээрх баримтаас дүгнэхэд прокурорын яллах дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх ба иргэн Ц.А нь нэхэмжлэх зүйлгүй, хохироогүй гэсэн байхад хохирогчоор тогтоосон шийдвэр хэвээр байна. Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийг зөв тогтоох, хохирол хэнд учирсан, хэдэн төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл эсэх, улмаар хэнд хэдэн төгрөг төлөгдсөн, төлөгдөх эсэхийг нэг мөр тогтоох нь зүйтэй.

4. Яллах дүгнэлтэд яллагдагч Ц.Б-г Я.Бямбадоржтой бүлэглэн иргэн Б.Тыг “Банк бус санхүүгийн байгууллагад орон сууцаа барьцаалаад зээл аваад өгчих, 6 сарын хугацаанд байрыг чинь чөлөөлж өгнө” гэж хуурч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Рокмон бюлдинг” төвийн 404 тоотод Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 50 дугаар байрны 13 тоот хаягтай орон сууцыг “Их ирээдүй" ББСБ-д 58.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан мөнгийг авч залилсан гэсэн байх ба ямар хэмжээний хохирол учруулсан гэж байгаа нь тодорхойгүй.

Үүнээс гадна прокурор хэлэлцүүлэгт дээрх хэргийн улмаас иргэн Д.Ит хохирол учирсан гэх тайлбар гаргасан.

Хэрэгт авагдсан баримтыг үзвэл иргэн Г.Таас Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт төлөөлж оролцох тухай итгэмжлэлийг Д.Ит 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 3 жилийн хугацаагаар олгосон /17хх 218/, улмаар Д.Иыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор тогтоож мэдүүлэг авч байсан, үүний дараа Г.Тыг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор тогтоож мэдүүлэг авах ажиллагаа явуулжээ. /18хх 66-71/,

Хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Иын итгэмжлэлийн хугацаа 2021 онд дууссан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох түүний бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэхээр байх тул хэргийн оролцогч биш байна.

Мөн яллагдагч Ц.Б-г хохирогч Г.Тын /яллагдагчаар татах тогтоолд хохирогчийн овог буруу бичигдсэн/ эд хөрөнгийг залилсан гэж яллагдагчаар татсан /19хх 35/, улмаар 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 119 дугаартай тогтоолоор Ц.Б-г яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан байх ба уг тогтоолын тогтоох хэсэгт яллагдагч Я.Бямбадоржтой бүлэглэн иргэн Б.Тын /мөн хохирогчийн овог буруу бичигдсэн/ орон сууцыг 58.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан мөнгийг авч залилсан /28хх 194-195/ гэсэн байх бөгөөд Я.Б-ийг яллагдагчаар татсан тогтоол байхгүй, тэгсэн атлаа Я.Б-той бүлэглэн хохирогч Г.Тыг залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.” гэж заажээ.

Яллагдагч Ц.Б мэдүүлэгтээ: “...Б алга болонгуут бид хоёрыг нийлээд Т-ыг залилсан мэтээр шалгуулаад байна. Миний хувьд тэр барьцаалсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, миний сонссоноор Түмэнбаяр нь өөртөө 6-7 сая төгрөгөөр машин аваад бусад мөнгийг Бямбадорж авсан гэж ярьж байсан. Миний хувьд энэ хоёрын дундах асуудалд ямар ч хамаагүй, эсрэгээрээ найзын хувьд тус болсон болохоос нэг ч төгрөг хувьдаа аваагүй гэж мэдүүлсэн /19хх 44/ байх ба түүнтэй бүлэглэж үйлдсэн гэх Я.Бямбадоржийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчаар оролцуулаагүй, яллагдагчаар болон өөр бусад ямар нэг байдлаар мэдүүлэг авах ажиллагааг явуулаагүй, хэргийг тусгаарласан шийдвэргүй зэрэг нөхцөл байдалтай байхад дээрх хуульд заасан шаардлага буюу хэргийг тал бүрээс бүрэн бодитой шийдвэрлэхэд саад болохгүй бол гэх нөхцөл байдал огг хангагдаагүй гэж үзэх үндэслэл болно. Мөн яллагдагч Ц.Б-н хохирогч Г.Тыг залилсан гэх хэргийг тусад нь хянах, хэлэлцэх, шийдвэрлэх боломжгүй байна. Иймд Я.Бямбадоржийг олж тогтоосны эцэст түүнээс хэргийн үйл баримтыг тодруулж хамтран оролцоо, оролцогчийн үйлдлийн шинж байдлыг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Яллах дүгнэлтэд яллагдагч М.Гыг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Эй Би” центэрт “Прожект адвэнтэж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бтэй арматурын төмөр, плита худалдаж авахаар тохирсон боловч үлдэгдэл арматурыг нийлүүлэлгүй хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч 138.355.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэсэн байх ба хохирогч хуулийн этгээд, иргэн аль нь болох, мөн ямар эд хөрөнгийг шилжүүлж авсан эсэх тодорхой бус байдалтай.

Хэрэгт авагдсан “Эй Би” центэрт "Прожект адвэнтэж” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2 гишүүнтэй, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Т.Бг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн тухай баримт байх ба /6хх 109/ хохирогчоор иргэн Т.Бг тогтоосон, компанийг хохирогчоор тогтоогүй. Иймээс тухайн хөрөнгө иргэн Т.Бгийн, эсхүл компанийн хөрөнгө эсэхийг тодруулж хохирогчийг зөв тогтоох.

Түүнчлэн иргэн Т.Б хохирогчоор мэдүүлэхдээ: “... үйлчилгээний талбай бүхий 320.000.000 төгрөгийн талбайг захиран зарцуулах эрхийг М.Год өгсөн, мөн компанийн нэр дээр байсан байрыг итгэмжлэл хийж өгсөн, нийт 532.355.000 төгрөгийн 4 ш үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн, 168.355.000 төгрөгийн хохиролтой гэж мэдүүлсэн /6хх 121, 15хх 226/ байх бөгөөд хохирлыг хэрхэн тооцож, 138.355.000 төгрөгөөр тогтоосон нь ойлгомжгүй, мөн Т.Бгийн хохирогчоор мэдүүлэг өгсөн баримтад “гэрч” гэж гарын үсэг зурагдсан зөрчилтэй нь хохирогч, гэрч аль нь болох зөрүүтэй.

Яллагдагч Д.Б, Б.А нарыг бүлэглэн “Мотор сервис” ХХК-д 94 тонн арматур төмрийг бэлтгэн нийлүүлэх, оронд нь “Тоёота ланд 200” маркийн автомашиныг авахаар гэрээ байгуулах замаар хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох “Тоёота ланд 200” маркийн автомашиныг болон тус автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч 80.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэжээ.

Өмгөөлөгч хэлэлцүүлэгт дээрх гэмт хэргийн улмаас хохирогч иргэн А.А уу, “Мотор сервис” ХХК юу гэдэг ч тодорхой бус гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар иргэн Б.М-дыг хохирогчоор тогтоосон, тус иргэн нь хохирогчоор: “... Манай хувь нийлүүлэгч Д нь “Люксвиндөү” ХХК-ийн залуучуудтай холбогдож цемент авах болсон, мөнгөнийх нь оронд “Ланд 200” маркийн тээврийн хэрэгслээр тооцоо хийхээр тохиролцож гэрээг хийсэн. Гэрээ байгуулсан өдрөө хувь нийлүүлэгч Дын найз Алтанхуягийн нэр дээр байсан “Ланд 200” тээврийн хэрэгслийг “Люксвиндөү” ХХК-ийн менежер Д.Бын нэр дээр шилжүүлж өгсөн. 90 тонн төмрийг 84.000.000 төгрөгт бодож “Ланд 200” тээврийн хэрэгслийг өгсөн.” гэх мэдүүлэг /2хх 2/, гэрч Даас “...Би Д.Баас арматурын төмөр авахаар тохиролцоод нутгийн дүү Алтанхуягийн эзэмшлийн “Ланд 200” машиныг төлбөрт тооцуулахаар тохиролцоод ...Аптанхуяг өөрөө машинаа Д.Бт хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /12хх 115-116/ тус тус өгчээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд иргэн А.Аптанхуягийг хохирогчоор тогтоосон ба мэдүүлэпгээ: “...Д  надад хэдэн хүмүүсээс арматурын төмөр авах гэж байгаа, төлбөр төлөх зүйл хэрэгтэй байна, чиний машиныг тухайн хүмүүст зараад оронд нь арматур төмөр аваад барилгад хэрэглээд чиний машины үнийг гаргаад өгье гэж надад санал тавьсан, би зөвшөөрөөд Дын хэлсний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 04-нд Д.Б гэх хүнд өөрийн машины итгэмжлэх хийж түүнд хүлээлгэн өгсөн. Анх Дтай 85.000.000 төгрөгөөр зарна гэж тохирсон. Хамгийн гол нь Д надаас 85.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.” /8хх 228-229/,

дахин өгсөн “... Б.А 20.000.000 төгрөгт тооцож усны мотор өгсөн, Д.Б 20.000.000 төгрөгт бодож суудлын машин өгсөн, одоо үлдэх 45.000.000 төгрөг төлөгдөөгүй.” /28хх 67, 178/ гэх мэдүүлэг тус тус өгсөн байна.

Эдгээрээс үзэхэд “Ланд 200” маркийн хар өнгөтэй, 11-99 УНУ /67-22 УНӨ/ улсын дугаартай автомашин нь иргэн А.Аийнх болох талаар мэдүүлэх бөгөөд тус хэрэгт “Мотор сервис” ХХК ямар эд хөрөнгөөр хохирсон эсэх, мөн Б.М, А.А нарыг аль алийг нь хохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь ойлгомжгүй байдлыг үүсгэх бөгөөд хохирогчийг зөв тогтоох. Мөн хэрэгт компанийг хохирогчоор татаагүй атлаа яллах дүгнэлт “Мотор сервис” ХХК-нд хохирол учруулсан гэсэн нь хэргийн баримтаас зөрүүтэй.

Яллагдагч А.Нийг ганцаараа иргэн Л.Б-н 52.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 03-69 УБН улсын дугаартай “Бенз S400 Н” маркийн автомашиныг Д.Баас 50.000.000 төгрөгт тооцон авч, оронд нь барилгын гадна фасадын хөөсөнцөр нийлүүлэхээр тохиролцсон боловч хөөсөнцрийн өгөлгүй залилан авсан гэх ба хичнээн хэмжээний хохирол учруулсан гэж яллаж буй хохирлын хэмжээ тодорхойгүй, тус хэрэгт Д.Б оролцоотой эсэхийг нэг мөр шалган тогтоох.

Яллагдагч Д.Быг ганцаараа иргэн Б.Мын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 92А байрны 1106 тоот орон сууцыг 90.000.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 111.591.015 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэж ялласан.

Хохирогч Б.Маас “...нийт 114.872.296 төгрөгөө авмаар байна. 111.591.015 төгрөгөөр үнэлсэн байна. ...Үүн дээр 8900 ам.доллароо нэмж авна...” /26хх 77/,

дахин өгсөн мэдүүлэгтээ “...8900 ам.долларын төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Хохирлыг бүрэн төлүүлэх хүсэлттэй. /28хх 64/ гэсэн байх ба хохирлын хэмжээнд ороогүй 8900 ам.долларын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар баримтгүй, тодорхой бус байдалтай ирүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 356 дугаартай захирамжийг бүрэн биелүүлээгүй байна.

Гурав. Бусад асуудлаар.

5 дахь хавтаст хэргийн 152 дахь талд мөрдөгчийн тогтоолоор 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 05-55 ДАА улсын дугаартай “Лексус 470” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, О.Бт хариуцуулсан тэмдэглэл байх бөгөөд яллах дүгнэлтийн хавсралт хөрөнгө битүүмжлэлтэй талаар дурджээ.

Гэтэл хэлэлцүүлэгт өмгөөлөгч Д.Аээс дээрх битүүмжилсэн машин одоо хаана байгаа нь тодорхойгүй. Иймд битүүмжилсэн хөрөнгө хаана байгааг олж тогтоох шаардлагатай, энэ машин байхгүй байгаа гэх хүсэлт гаргах бөгөөд хөрөнгө битүүмжлэгдэх ажиллагаа 2017 онд явагдсанаас хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн, 2023 оны 12 дугаар сарын байдлаар дээрх хөрөнгө байгаа эсэхийг нягтлах ажиллагаа хийгээгүй, энэ нь хэргийн хохирол төлбөрийн асуудалд шууд хамааралтай нөхцөл байдал тул энэ талаар өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч А.Огийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2479 дугаартай дүгнэлтийг үндсэн хэргээс нь хуулбарлаж тус хэрэгт хийсэн байх боловч баталгаажуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлага хангагдаагүй.

Прокурорын хэрэг нэгтгэх тогтоолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийн дугаарыг буруу бичиж хэрэг нэгтгэсэн нь тухайн хэргийг нэгтгэсэн гэж үзэх боломжгүй. Тодруулбал, 2106006190834 тоот хэргийг 210906190834 гэж буруу бичиж нэгтгэсэн зөрчилтэй. /26хх 18-19/,

3арим хохирогчид зарим төлбөр биет хөрөнгөөр тодруулбал хаалга, усны мотор өгч төлсөн гэх мэдүүлэг авагдсан бөгөөд тухайн эд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийгээгүй байгаа нь ямар хэмжээний хохирол төлөгдсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй.

Өмгөөлөгч Д.Аээс шүүхэд хэрэг ирсний дараа танилцахад прокурорын шатанд танилцаж байсан хэрэгт авагдаагүй нотлох баримтыг нэмж үдсэн байгаа нь оролцогчийн хэргийн материалтай танилцах хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж гомдол гаргасан.

Тус 29 хавтаст хэргийн үдэлт хэргийн дарааллаар бус, эмх замбараагүй байдалтай хэрэгт хавсаргагдсан нь яллагдагч нарын холбогдсон хэргийн хоорондын хамаарлыг шалгах, дүгнэлт өгөх боломжгүй, эмх замбараагүй байдалтай байх бөгөөд оролцогчийн хэргийн мэтериалтай танилцах хуулиар олгогдсон эрхийг хангаж, хэргийн үдэлт, дарааллыг анхаарч ажиллах шаардлагатай.

Прокурорын шатанд яллагдагч нарт яллах дүгнэлтийг гардуулсны дараа шүүхэд хэрэг шилжүүлж хүлээлгэж өгөх үед шүүхийн хүлээлгийн танхимд яллах дүгнэлтийн хуудсыг сольж яллагдагч нарт гардуулсан тухай гомдлыг яллагдагч нараас хэлэлцүүлэгт гаргасан бөгөөд хэрэгт авагдсан яллах дүгнэлтийн ижил хувийг яллагдагч нарт гардуулсан эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн, тодруулбал яллах дүгнэлтийн хэддүгээр хуудсыг сольсон болох нь тодорхойгүй, энэхүү үйлдэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

2019 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Баттөмөр яллагдагч Ц.Б-г 461 дүгээр ангид цагдан хоригдож байхад очиж уулзаж мэдүүлэг авахдаа айлган сүрдүүлж мэдүүлэг авч, гарахдаа чамайг заавал яллагдагчаар татна гэж зүй бусаар хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үг хэлж, оролцогчийн эрхийг зөрчсөн, эрүү шүүлт тулгасан агуулга бүхий хүсэлтийг өмгөөлөгч Б.Мөнхзаяа гаргасан тул уг асуудлыг шалгаж яллагдагчид эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн эсэхийг шалгах нь зүйтэй.

Өмгөөлөгч О.Баяраа нь бусад яллагдагч нараас болж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож байна гэсэн гомдол, тайлбар гаргасан бөгөөд зарим яллагдагч нарын холбогдох хэргийг хуульд заасан үндэслэлээр тусгаарлах боломжтой эсэхийг шалгаж, хуулийн шаардлага хангагдвал тусгаарлан тус тусад нь шийдвэрлэх эсэхэд цаашид анхаарч ажиллах нь зүйтэй гэж тус тус дүгнээд, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Г, Б.А, Д.Б, А.Н, Б.Э, Л.Г, Ц.Б нарт холбогдох хэргийн тус дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Б.А, Д.Б, А.Н, Б.Э, Л.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, яллагдагч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн төлөөлөгч Д.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй гэж алдаатай дүгнэлт хийсэн тухайд. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/46 дугаартай захирамжийн “Тодорхойлох нь” хэсэгтээ “...Яллагдагч А.Н, М.Г нар бүлэглэн иргэн Б.Гийн 05-55 ДАА улсын дугаартай “Лексус 470” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авна гэж урьдчилгаанд 4.000.000 төгрөг өгөн хуурч, автомашиныг авч залилан 19.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн нь ойлгомжгүй, хэдэн төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, хэдий хэмжээний хохирол учруулсан гэсэн нь тодорхой бус зэрэг зөрчилтэй, улмаар яллах дүгнэлтийн хавсралтад хохирлын тооцоог тодорхой тусгаагүй, өөрөөр хэлбэл яллагдагч тус бүрээр хэн гэдэг хохирогчид хэн нь хэдэн төгрөг төлсөн, хохирлыг ямар байдлаар буюу биет хөрөнгөөр, бэлэн мөнгөөр хэн төлсөн эсэх, бэлэн бараа бүтээгдэхүүн гэх зэрэг хөрөнгөөр төлсөн хөрөнгийг хэрхэн яаж үнэлж, хэдэн төгрөг төлөгдөөгүй гэж тогтоогдсон, үлдэх төлбөрийг хэн хэнтэй хамтран хариуцах эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байдалтай хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй ба мөрдөгч, прокурор тогтоох үүрэгтэй байна” гэжээ.

5 дугаар хавтаст хэргийн 145 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаас үзвэл “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин 05-55 ДАА улсын дугаартай “Лексус 470” маркийн автомашиныг 19.500.000 төгрөгөөр үнэлж хохирлын хэр хэмжээг тодорхойлсноос гадна, 2022 оны 6 дугаар сарын 27 болон 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч “Кэмистар” ХХК-ийн төлөөлөгч Ко Кёнграк нь яллагдагч нараас “Кэмистар” ХХК-д хохирол барагдуулаагүй талаар мэдүүлсэн.

Гэвч, шүүхээс яллагдагч тус бүрээр хэн гэдэг хохирогчид хэн нь хэдэн төгрөг төлсөн ... үлдэх төлбөрийг хэн хэнтэй хамтран хариуцах эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байдалтай хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, яллагдагч нар нь хохирогч “Кэмистар” ХХК-д хохирол барагдуулсан эсэхийг гэм буруугийн шүүх хуралдаан дээр яллагдагч болон хохирогч нараас лавлан тодруулж, хохирлын асуудлыг нөхөн гүйцэтгэх боломжтой байтал хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүх хянан шийдвэрлэх боломжтой хэргийг өөрөөсөө түлхсэн шинжтэй байна.

Өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 22/ШЗ/180 тоот захирамжаар энэхүү 1705007900151 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэснээс хойш бүхэл бүтэн 1 жил 11 сарын дараа дахин урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдсан. Улмаар хэргийг дахин прокурорт буцааснаар хохирогч “Кэмистар” ХХК нь өөрт учирсан хохирлоо авч чадалгүй дахин цаг хугацаагаар хохирохоос гадна уг хохирлын мөнгөөр ирээдүйд ашиг олох боломжоо хүртэл алдахад хүргэлээ.

Нотолбол зохих байдлын талаар болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж алдаатай дүгнэлт хийсэн тухайд.

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/46 дугаартай захирамжийн “Тодорхойлох нь" хэсэгтээ “...Дээрхээс үзэхэд 05-55 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хууль ёсоор хэний хөрөнгө болох нь тодорхойгүй, ... эд хөрөнгөд хохирогчоор Б.Г, “Кэмистар” ХХК-ийг аль алийг нь тогтоосон, эд хөрөнгийн хохирогч хэн болохыг эргэлзээгүй нотлон тогтоох ажиллагааг явуулаагүй байна” гэжээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 22/ШЗ/180 тоот захирамжаар энэхүү 1705007900151 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж байсан. Шүүгчийн захирамжийн 3 болон 5 дахь талд эрүүгийн энэхүү хэрэгт “Кэмистар” ХХК-ийг хохирогчоор тогтоох эсэх, мөн энэ хэрэг хохирогч гэх Б.Г нь жинхэнэ хохирогч мөн эсэх талаар дүгнэлтийг өгсөн. Улмаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Кэмистар” ХХК-ийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор тогтоож мөн өдөр болон 11 дүгээр сарын 23-ны өдөр тус тус мэдүүлэг авснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 22/ШЗ/180 тоот захирамжийн биелэлт хангагдсан байх бөгөөд 28 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд Б.Г нь хавтаст хэрэгтээ “Танилцахгүй, өөр хүн хохирогчоор тогтоогдсон байгаа” гэсэн нь энэхүү эрүүгийн хэргийн хохирогч нь “Кэмистар” ХХК мөн болохыг нотолж байна. Үүнээс гадна, 15 дугаар хавтаст хэргийн 213 болон 214 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаар 05-55 ДАА улсын дугаартай “Лексус 470” маркийн автомашиныг “Алтай нутгийн хүчтэн” ХХК-иас “Кэмистар” ХХК-д өр төлбөртөө тооцон шилжүүлсэн тул энэхүү автомашины өмчлөгч нь “Кэмистар” ХХК болохыг мөн нотолж байна. Дээрхийг дүгнэвэл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн 387 дугаартай яллах дүгнэлтийн “Тэмдэглэх нь” хэсэгт “...888 караокены гадна иргэн Б.Гийн 05-55 ДАА улсын дугаартай “Лексус 470” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авна гэж ... автомашиныг авч залилан 19.500.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж бичигдсэн нь бичиглэлийн буюу хэлбэрийн төдий алдаа байх бөгөөд дээр дурдсанаар хохирогч нь Б.Г бус “Кэмистар” ХХК болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул уг бичиглэлийн алдааг шүүхийн шатанд засах боломжтой. Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/46 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэг 2015 оноос хойш үргэлжилж байгаа. Арматур өгнө гэж залилсан бөгөөд эд материал, сэтгэл санааны хувьд маш их хохирч байна. Дахин удаа дараа залилан хийгээд байгаа тул хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Н тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Энх-Үүд инвест” ББСБ-ын захирал Д.Н байна. Намайг хэдэн арван, зуун удаа дуудах бүрд нь очиж, шаардсан баримт бүрийг нь гаргаж өгдөг. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн надад холбогдох хэсэгт Д.Н болон компанийн аль нь хохирогчоор тогтоогдох нь тодорхойгүй байна гэсэн нь ойлгомжгүй байна. “Энх-Үүд инвест” ББСБ нь нэг хүний өмчлөлтэй бөгөөд би захирал нь тул аль нь ч хохирогчоор тогтоогдсон надад татгалзах зүйлгүй. Шүүгдэгч нар 2018 оноос хойш бүлэглэж, олон удаагийн үйлдлээр хүмүүсийг хохироож байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй юм уу. Хохирол огт төлж барагдуулаагүй. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гомдолтой байна. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч А.Нийн өмгөөлөгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч А.Нийг 3 үйлдэлд холбогдуулан яллагдагчаар татсан байдаг. 3 дахь үйлдэл буюу хохирогч Ц.Аг залилсан гэж үзсэн боловч Ц.А нь хохирогч биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.У гэдэг хүний машин болох нь тогтоогдсон. Ц.А гэдэг хүн итгэмжлэл авч машиныг зарсан бөгөөд Ц.У гэдэг хүнд төлбөр төлсөн байдаг. Гэтэл Ц.Аг хохирогчоор, машины өмчлөгчийг иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоосон нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Үүнд дүгнэлт өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Оргилбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Сүхбаатар дүүргийн прокурорын газарт томилогдон ирээд тухайн хэрэгт зэрэгцсэн хяналтаар томилогдсон. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд хийгдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж дүгнэн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн тул шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичээгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн боловч анхан шатны шүүхээс хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзсэн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах гомдолтой холбоотой тусгайлан гаргах санал байхгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Г, Д.Б, А.Н, Б.Э, Ц.Б, Д.Л.Г, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Анхан шатны шүүх яллагдагч М.Г, Д.Б, А.Н, Б.Э, Ц.Б, Д.Л.Г, Б.А нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэж үзээд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй, шаардлага хангахгүй байх нөхцөл байдал байгаа хэдий ч шүүхийн шатанд бүрэн тогтоож, тодруулах боломж бүрэн бий.

Өөрөөр хэлбэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг зөв тогтоох, шаардлагатай гэвэл шинжээч томилж, хохирол, эд зүйлийн үнэлгээ, бусад зүйлийг тогтоох боломжтой ба зөрчилтэй асуудал байвал түүнийг шийдвэрлүүлэхээр шүүхээс үүрэг болгож, бусад байгууллагуудад даалгаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Дээрх хуульд заасан боломж, нөхцөлийг ашиглан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхдээ талуудыг бүрэн оролцуулан шаардлагатай гэж үзсэн ажиллагаануудыг хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/46 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй.

Яллагдагч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Б.А, Д.Б, А.Н, Б.Э, Л.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/46 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Б.А, Д.Б, А.Н, Б.Э, Л.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ   

                                             ШҮҮГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ