| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/02362/И |
| Дугаар | 192/ШШ2025/04414 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04414
2025 05 22 192/ШШ2025/04414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, Рокмон блюдинг А-2 тоот хаягт байрлах “Монголиа импакт финанс ББСБ” ХХК /РД:6336515/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн ******* т (РД: *******) нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2021 оны 02-р сарын 06-ны өдөр 202000330 дугаар зээлийн гэрээгээр 320,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар 1 сарын хугацаатай буюу 2021 оны 03-р сарын 06-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ *******,*******,, оршин суудаг тодорхойлж өгсөн. Гэтэл 2022 оны 06-р сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 184/ШЗ2022/08888 дугаар шүүгчийн захирамжаар "хариуцагчийн хаяг тодорхойгүй" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс иргэн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.03.18-ны өдрийн 25/315 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Цахим зээлийн эрх нээх 2020.0217-ны өдрийн 202000330 дугаартай гэрээний хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШЗ2022/08888 дугаартай захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.04.22-ны өдрийн 192/ШЗ2025/18297 дугаартай захирамжийн дагуу оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулсан авсан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч ******* нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч ******* ыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.02-ны өдрийн 184/ШЗ2022/08888 дугаартай захирамжаар Н. нь нэхэмжлэлд дурдсан *******,*******, өнөрхороолол, 23 дугаар байр, бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон.
4. Хүсэлт гаргагч Монголиа импакт финанс ББСБ ХХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
5. Н. нь нэхэмжлэлд дурдсан *******,*******, өнөрхороолол, 23 дугаар байр, бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.02-ны өдрийн 184/ШЗ2022/08888 дугаартай захирамжаар, мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.04.22-ны өдрийн 192/ШЗ2025/18297 дугаартай захирамжийн дагуу “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээс оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулан авахад Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, алтайн 5 гудамж, 148 б тоот хаяг гарч ирсний дагуу мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Н. уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргын тодорхойлт, уг хаяг газарт орсон гэх шуудангийн магадлагаагаар тогтоогдож байх тул ******* эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.
******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвням нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР