2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04086

 

 

 

 

 

 

 

 

  2025             05            14                                               192/ШШ2025/04086

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь "Хаан банк" ХК-ийн БЗ Офицерүүдийн ордон тооцооны төвтэй 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №ЗГ/201944818281 тоот зээлийн гэрээ байгуулж 14,000,000 Арван дөрвөн сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №ЗГ/201944818281 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №БГХ/201944818281 тоот барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хугацааны цалин, цалин түүнтэй адилтгах орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №ЗГ/201944818281 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,632,309.76 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 672,395.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,59.08 төгрөг, нийт 2,306,463.90 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Хатгин ургийн овогтой ******* холбогдуулан зээлийн гэрээ байгуулах үедээ оршин сууж байсан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу ,, хаягаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191/Ш32025/04821 дугаартай захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Хатгин ургийн овогтой ******* Бямбажав нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хатгин ургийн овогтой ******* Бямбажав РА:ЛМ79030311/-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.11.20-ны өдрийн 01/7117 дугаартай итгэмжлэл, 2024.11.21-ний өдрийн 29/7159 дугаартай итгэмжлэл, 2024.11.27-ны өдрийн 61/02/859 дугаартай итгэмжлэл, А иргэний үнэмлэхийн хуулбар, 2019.10.21-ний өдрийн А дугаартай зээлийн гэрээ, 2019.10.21-ний өдрийн БГХ/201944818281 дугаартай барьцааны гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.01.24-ний өдрийн 191/ШЗ2025/04821 дугаартай захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч Лутаа овогтой Бямбажав нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч ******* Бямбажавыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.01.24-ний өдрийн 191/ШЗ2025/04821 дугаартай захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан ,,, тоот хаягт  бүртгэлтэй боловч оршин суудагггүй болох нь тогтоогдсон байна.

 

4. Хүсэлт гаргагч Хаан банк ХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л. эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

5. Л. нэхэмжлэлд дурдсан ,,, тоот хаягт  бүртгэлтэй боловч оршин суудагггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.01.24-ний өдрийн 192/ШЗ2025/04821 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул ******* эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэв.

 

*******ын эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* Бямбажав / эрэн сурвалжилсугай.

 

2. ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ш.ОТГОНБАЯР