Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2025/00571

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2025/00571

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: ХЛ ХХК-ийн,

Хариуцагч: М.Б

Үндсэн төлбөр 1,203,534.31 төгрөг, үндсэн хүү 962,428.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,865.84 төгрөг, нийт 2,269,828.39 (хоёр сая хоёр зуун жаран есөн мянга найман зуун хорин найм) төгрөг (гучин ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч 320/2025/00451/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ХЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,269,828.39 төгрөг. Энэхүү дүнд: Үндсэн төлбөр 1,203,534.31 төгрөг, үндсэн хүү 962,428.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,865.84 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2021.08.31. Гэрээ дуусгавар болох огноо:2024.08.18. гэрээний хугацааг сунгасан огноо: үгүй. Зээлийн нийт төлсөн дүн: 1,082,400. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2022.08.18.

Зээлдэгч М.Б нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ХӨ-БЗГ/2021-16169 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,680,000 (Нэг сая зургаан зуун наян мянган) төгрөг, төгрөгийн зээлийг нэг сарын 2.55% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч М.Б- нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 885 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч М.Б-эс байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн: 2,269,828.39 /Хоёр сая хоёр зуун жаран есөн мянга найман зуун хорин найман төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг. Үндсэн төлбөр: 1,203,534.31 /нэг сая хоёр зуун гурван мянга таван зуун гучин дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг, үндсэн хүү: 962,428.24 /есөн зуун жаран хоёр мянга дөрвөн зуун хорин найман төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 103,865.84 /нэг зуун гурван мянга найман зуун жаран таван төгрөг наян дөрвөн мөнгө/ гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)

2.  Хариуцагч М.Б- шүүхэд гаргасан тайлбартаа:М.Б- би ХЛ ХХК-аас нэхэмжилж байгаа үндсэн зээлийн төлбөр 1,203,534.31 төгрөг, үндсэн хүү 962,428.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,865.84 төгрөг, нийт 2,269,828.39 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 53 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХЛ ХХК нь хариуцагч М.Б-д холбогдуулан үндсэн төлбөр 1,203,534.31 төгрөг, үндсэн хүү 962,428.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,865.84 төгрөг, нийт 2,269,828.39 (хоёр сая хоёр зуун жаран есөн мянга найман зуун хорин найм) төгрөг (гучин ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б- нь 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ...ХЛ ХХК-аас нэхэмжилж байгаа үндсэн зээлийн төлбөр 1,203,534.31 төгрөг, үндсэн хүү 962,428.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,865.84 төгрөг, нийт 2,269,828.39 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,268 төгрөгийн тал хувь болох 25,634 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Б-эс улсын тэмдэгтийн хураамж 25,634 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХЛ ХХК-аас нэхэмжилсэн үндсэн төлбөр 1,203,534.31 төгрөг, үндсэн хүү 962,428.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,865.84 төгрөг, нийт 2,269,828.39 (хоёр сая хоёр зуун жаран есөн мянга найман зуун хорин найм) төгрөг (гучин ес) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч М.Б- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,268 төгрөгөөс 25,634 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Б-эс улсын тэмдэгтийн хураамж 25,634 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч ХЛ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА