| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00461/И |
| Дугаар | 320/ШШ2025/00579 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 320/ШШ2025/00579
| 2025 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 320/ШШ2025/00579 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: ХБ ХК-ийн Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,970,486.63 төгрөг, зээлийн хүү 91,503.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,356.28 төгрөг, нийт 3,067,346.68 (гурван сая жаран долоон мянга гурван зуун дөчин зургаа) төгрөг (жаран найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 320/2025/00461/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХБ ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 3,067,346.68 төгрөг. Энэ дүнд: Үндсэн зээл 2,970,486.63 төгрөг. Зээлийн хүү: 91,503.77 төгрөг. Нэмэгдүүлсэн хүү 5,356.28 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2022.12.28. гэрээ дуусгавар болох огноо: 2025.07.02. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 10,076,466.15 Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2024.12.02-ны өдөр.
Зээлдэгч Б.Э нь нэхэмжлэгч ХБ ХК-тай 2022 оны 12-р сарын 28-ны өдөр №ЗГ/49829604 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,326,500 төгрөгийг, жилийн 18,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дээр дурьдсан онлайн цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн телелтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авсанаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр БГХ/49829604 тоот барьцааны гэрээ байгуулж өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна. Зээлдэгч 2025 оны 4 дүгээр сарын 03-ны байдлаар үндсэн зээлд 7,356,013.37 төгрөг, зээлийн хүүд 2,720,452.78 төгрөг, нийт 10,076,466.15 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 122 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 2,970,486.63 төгрөг, зээлийн хүү 91,503.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,356.28 төгрөг нийт 3,067,346,68 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчилөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна гэжээ. (хавтаст хэргийн 1-12 дахь тал)
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага 3,067,346.68 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 58 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХБ ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Эд холбогдуулан үндсэн зээл 2,970,486.63 төгрөг, зээлийн хүү 91,503.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,356.28 төгрөг, нийт 3,067,346.68 (гурван сая жаран долоон мянга гурван зуун дөчин зургаа) төгрөг (жаран найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлага нийт 3,067,346.68 (гурван сая жаран долоон мянга гурван зуун дөчин зургаа) төгрөг (жаран найм) мөнгийг төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулан биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,028 төгрөгийн тал хувь болох 32,014 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамж нийт 32,014 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч ХБ ХК-ийн Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХБ ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 2,970,486.63 төгрөг, зээлийн хүү 91,503.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,356.28 төгрөг, нийт 3,067,346.68 (гурван сая жаран долоон мянга гурван зуун дөчин зургаа) төгрөг (жаран найм) мөнгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,028 төгрөгөөс 32,014 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамж нийт 32,014 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч ХБ ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА