2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/02601

 

 

 

 

 

 

                                                         2025             04            03  

                                       192/ШШ2025/02600

              

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ч.Э, Ч.О нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 33,341,404.67 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,657.02 төгрөгөөс 342,657.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 171,328 төгрөг, хариуцагчаас 171,328 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ШҮҮГЧ                                            А.ЗҮМБЭРЭЛ