Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2025/00580

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2025/00580

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: НЗФ ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Ө.П

Үндсэн зээлийн үлдэгдэл 878,790.17 төгрөг, зээлийн хүү 494,282.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,656.25 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 1,459,728.99 (нэг сая дөрвөн зуун тавин есөн мянга долоон зуун хорин найм) төгрөг (ерэн ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч НЗФ ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 1,459,728.99 төгрөг. 2257003060 тоот гэрээний үүрэгт: Үндсэн зээл 878,790.17 төгрөг, үндсэн хүү 494,282.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,656.25 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2257003060 тоот зээлийн гэрээг 2022-03-16-ны өдөр. Гэрээ дуусгавар болох огноо: 2024-03-16-ны өдөр. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 540,000 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2022-11-02-ны өдөр.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2257003060 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,448,728.99 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 1,459,728.99 төгрөгийг хариуцагч Ө-гийн Пгээс гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэхь тал )

2.  Хариуцагч Ө.П шүүхэд гаргасан тайлбартаа: Би хамт тээвэр хийдэг жолоочдоо өөрийн нэр дээр ББСБ-аас гар утас зээлээр авч өгсөн нь үнэн. Тэр залуу маань төлнө гэсэн нөхцөлтэйгээр тохирч гар утас зээлийн гэрээ хийж авсан. Тэр хүн маань төлсөн юм байхгүй би төлж байгаад орхисон. Нэгэнт миний нэр дээр гэрээ гарсан, 2-т би өөрөө их хол ажил хийж байгаа тул төлөхөөс өөр арга алга. 1,459,728.99 төгрөгийг төлнө гэжээ. (хавтаст хэргийн 69 дэхь тал )

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч НЗФ ББСБ ХХК нь хариуцагч Ө.П-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 878,790.17 төгрөг, зээлийн хүү 494,282.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,656.25 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 1,459,728.99 (нэг сая дөрвөн зуун тавин есөн мянга долоон зуун хорин найм) төгрөг (ерэн ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.П нь 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ...Би хамт тээвэр хийдэг жолоочдоо өөрийн нэр дээр ББСБ-аас гар утас зээлээр авч өгсөн нь үнэн... Нэгэнт миний нэр дээр гэрээ гарсан, 2-т би өөрөө их хол ажил хийж байгаа тул төлөхөөс өөр арга алга. 1,459,728.99 төгрөгийг төлнө гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,305 төгрөгийн тал хувь болох 19,152.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.П-гээс улсын тэмдэгтийн хураамж 19,152.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч НЗФ ББСБ ХХК-аас нэхэмжилсэн Үндсэн зээлийн үлдэгдэл 878,790.17 төгрөг, зээлийн хүү 494,282.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,656.25 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 1,459,728.99 (нэг сая дөрвөн зуун тавин есөн мянга долоон зуун хорин найм) төгрөг (ерэн ес) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Ө.П хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 1165117377 тоот дансанд 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,305 төгрөгөөс 19,152.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.П-гээс улсын тэмдэгтийн хураамж 19,152.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч НЗФ ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА