| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0103/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Батхишиг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Б.Батхишиг /томилолтоор/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр /ҮД: 1979/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Их мэргэд овогт Д-гийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010050 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар такси транспорт сервис ХХК-д жолоочоор ажиллаж байсан, ам бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Их мэргэд овогт Д-гийн Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б 2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн спорт цогцолборын хойд замд “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Элентра маркийн 66-97 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасныг зөрчиж явган зорчигч С.Очирпүрэвийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд талийгаач бид хоёр Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол орох гээд Жуковын буудлаас Улаанхуарангийн автобусанд суугаад 120-ын буудал дээр буусан. Орой болсон болохоор нисэх гэсэн таксинд суусан. Бид хоёр Спорт ордон дээр буугаад замын урд талаас Өлзийт хороолол явах таксинд суудаг байсан. Бид хоёр таксинаас буух үед зэрэгцээд хоёр автобус ирсэн байсан. Би таксинаас буугаад Өлзийтийн такси байна уу гээд харахад ногоон гэрэл ассан байсан. Би такси хайгаад явсан, талийгаачийг араас ирж байна гэж бодоод явж байтал тас хийх чимээ сонсогдсон. Би эргээд харахад талийгаач газар хэвтэж байсан. Би шүүгдэгчээс оршуулгын зардал 6.000.000 төгрөг авсан. Цаашид бага хүүгийн Их сургуулийн сургалтын 5 жилийн төлбөр болох 15.000.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр гомдол, санал байхгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г: “...2016 онд “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК нь Д.Бтай санхүүгийн түрээсийн гэрээгээр 66-97 УНР улсын дугаартай Хьюндай Элентра маркийн тээврийн хэрэгслийг түрээсээр эзэмшүүлсэн. Тухайн гэрээнд заасны дагуу зөвхөн ажлын өдрүүдэд Д.Б өдрийн 30.000 төгрөг тушаах ба тухайн тээврийн хэрэгслийн үнэ дуусах буюу 2019 онд Д.Бд машиныг шилжүүлж өмчлүүлэх ёстой байсан. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр осол гарахад компанийн төлөөлөгчид мэдүүлгээ өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийн даатгалтай холбогдуулан даатгалын нөхөн төлбөр гаргуулах, баримтуудыг бүрдүүлж, жолооч буюу шүүгдэгчээр дамжуулан өгч явуулсан учир компаний зүгээс хохирогчид төлж барагдуулсан өөр хохирол байхгүй. Шүүгдэгч Д.Баас нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл ослын үед эвдрэл, гэмтэлд орсон. Холбогдох мөнгийг даатгалын байгууллагаас гаргуулж, тээврийн хэрэгсэл засварт орж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа сургалтын төлбөр нь ирээдүйд төлөгдөх ёстой төлбөр гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш гэж үзсэн. Хохирогчийн зүгээс тухай бүрд нь холбогдох баримтаа бүрдүүлээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх боломжтой...” гэв.
Шүүгдэгч Д.Б: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас хотын төв рүү орох замд буюу Спорт цогцолборын ард байрлах гэрлэн дохионы ногоон гэрлээр гарч яваад хохирогчийг мөргөж амь насыг нь хохироосон. Миний урд 2 машин явж байсан ба би араас нь цагаан шугам өнгөрч явахад талийгаач цагаан шугам өнгөрч явж байгаад буцаад алхсан, би машины тормоз гишгэсэн боловч зогсож амжаагүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 25 минутын орчим би талийгаачийн хамт 120 мянгатаас “Нисэх” 1000 гэсэн таксинд суугаад Нисэхийн спорт цогцолборын хойд талын автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явган хүний гэрлэн дохиотой гарцаар ногоон гэрлээр зам хөндлөн гарах үед миний хойд талд талийгаач харин би урд талд нь явсан. Ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү явж байсан урсгалыг өнгөрч баруунаас зүүн зүг рүү явах чиглэлийн урсгал руу ороод би замын төгсгөлд очиж явтал хойно түс тас хийх чимээ гарсан. Би хойш хартал цагаан өнгийн таксинд явдаг суудлын автомашинд миний нөхөр Очирпүрэв мөргүүлчихсэн зам дээр хэвтэж байсан. Тухайн үед машин яаж мөргөснийг би хараагүй. ...Явган хүний гэрлэн дохиотой гарцаар ногоон гэрлээр гарч явсан. Талийгаач бид хоёроос өөр хүн зам хөндлөн гараагүй. Тухайн үед замын ачаалал сийрэг, гэрэлтүүлэг ассан, гэрлэн дохио ажиллаж байсан. ...Талийгаач 13 дугаар хорооллоос автобусанд суухын өмнө 200 гр Хараа архи худалдаж авсан. Түүнээс бага зэрэг уусан байсан болов уу, ослын газарт өвөртөлж явсан архи нь уначихсан байсан...” /хх-ийн 28-30/ гэсэн,
Иргэний хариуцагч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...“Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ийн такси түрээслэгч Хьюндай Элентра маркийн 66-97 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 22 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн спорт цогцолборын хойд замд зам тээврийн осол гаргаж явган зорчигч С.Очирпүрэвийн амь насыг хохироосон байдаг. “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг хариуцаж арилгах нь Монгол улсын Иргэний хуулиар зохицуулагдсан байгаа, цаашид шууд учирсан хохирлыг бүрэн хариуцах болно. Шууд бус хохирлоо хохирогч иргэний шүүхээр нэхэмжлэх эрхтэй. Жолоочийн хариуцлагын даатгалтай даатгалаас хохирлыг мөн шийдэх болно. Хуулийн дагуу хохирлыг шийдэх болно...” /хх-ийн 47-49/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ослын улмаас “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ийн Хьюндай Элентра маркийн 66-97 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бус хохиролд нийт 1,486,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ учирсан хохирлыг жолоочийн хариуцлагын даатгалаас гаргуулах даатгалтай холбоо зөрүү гарвал жолооч Д.Баас иргэний журмаар гаргуулж авна...” /хх-ийн 51-52/ гэсэн,
Гэрч О.Ариунзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 20 цагаас 20 цаг 30 миунтын орчим Спорт цогцолборын хойд талын автобусны буудлын хажуу талын шороон зам дээр “Буянт-Ухаа 2” хороолол руу явах зорчигч авахаар өөрийнхөө эзэмшлийн Тоёота Приус маркийн машинд нэг зорчигч суулгаад цонхоороо хойд зүг рүү хараад сууж байхад ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явган зорчигч буудал руу чиглэж явах үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү цагаан өнгийн “Улаанбаатар сити” такси 2 дугаар эгнээгээр хурдтай орж ирж зам гарч явсан явган зорчигчийг баруун урд талаараа мөргөж зогссон. Би иргэний үүргээ биелүүлж 102 болон 103-т дуудлага өгчихөөд суусан зорчигчоо хүргэж өгөхөөр “Буянт-Ухаа 2” дугаар хороолол орж буулгачихаад буцаж осол болсон газарт хүрч ирсэн. Нэлээн орой болсон байхад замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт хийхэд би байсан. Явган зорчигчийг мөргөсөн А цэгийг би зааж өгсөн. Явган хүний гарц дээр машинд мөргүүлсэн хүний малгай байсан. Нэг настай эмэгтэй машинд мөргүүлсэн хүний эд зүйлсийг газраас аваад байсан. ...Явган зорчигч гэрлэн дохиотой гарцаар хойноос урд зүг рүү явж байсан. Харин уг явган зорчигчийг мөргөсөн автомашины талд улаан гэрэл асаж байсан. Улаан гэрлээр жолооч орж ирж мөргөсөн. Явган зорчигчийг мөргөсөн машин 2 дугаар эгнээгээр орж ирсэн...” /хх-ийн 53-54/ гэсэн,
Шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим би “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Элентра маркийн 66-97 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Нисэхийн Дэнжийн буудал дээрээс хоёр хүн аваад Саппоро хүргэж өгөхөөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн спорт цогцолборын хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү 2 дугаар эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай явж байсан. Миний явах чиглэлд гэрлэн дохио ногоон асаж байхаар нь хөдөлгөөнөө үргэлжлүүлж, гарц өнгөрөөд явж байх үед ертөнцийн зүгээр хойноос урд чиглэлд явган зорчигч 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү явсан. Би явган зорчигчийг хараад тоормосоо гишгэсэн боловч тухайн хүн буцаж хойш алхсан тул машины баруун талын гуфер, крыло хэсгээр явган зорчигчийг мөргөсөн. Би машинаасаа бууж харахад хохирогч машинаас баруун хойд зүгт нилээн зайтай хэвтэж байсан. Би 103 болон 102 руу дуудлага өгсөн боловч түргэн тусламж ирэх үед явган зорчигч нас барчихсан байсан. Түүний дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. ...Би явган зорчигчийг 3-4 метрийн зайнаас харсан, тухайн үед явган зорчигч хойноос урд зүг рүү 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү алхаж явсан. ...Миний жолоодож явсан автомашины баруун их гэрэл, салхины шил, урд гуфер, баруун урд крыло, баруун урд багана, копут зэрэг эд анги эвдэрсэн. Эдгээр нь тухайн ослын үед үүссэн эвдрэлүүд болно. ...Хохирогч явган хүний гарцаар зам хөндлөн гараагүй, би гарц өнгөрч явах үедээ явган зорчигчийг харсан. ...Би тухайн үед 40 км цагийн хурдтай явсан...” /хх-ийн 121-123/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №2398 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Талийгаачийн цогцост их тархины баруун болон зүүн зулай, чамархайн хэсэгт зөөлөн бүрхүүл доор болон ховил завсараас нэвчсэн цус харвалт, гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал, уг хугаралаас зүүн зулай ясны дунд хэсгээр дайрч суурь ясны зүүн чулуулаг ясны урд хэсэг рүү чиглэсэн хугарал, хуйханд цус хуралт, элэгний задрал, зулайд язарсан шарх, зулгаралт, хэвлийд зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаад, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.
3. Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаачийн цогцост их тархины баруун болон зүүн зулай, чамархайн хэсэгт зөөлөн бүрхүүл доор болон ховил завсараар нэвчсэн цус харвалт, гавлын баруун зулайн цөмөрсөн хугарал, уг хугаралаас зүүн зулай ясны дунд хэсгээр дайрч суурь ясны зүүн чулуулаг ясны урд хэсэгрүү чиглэсэн хугарал гэмтлийн улмаас нас баржээ.
5. Талийгаачийн нас барсан хугацааг шүүх эмнэлгийн анхны үзлэгээр тогтооно.
6. Шүүх биологийн шинжилгээгээр С.Очир-Пүрэвийн гэх цус нь АВО системээр В III бүлгийн харьяалалтай байна.
7. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3,7 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 65-67, 113-114/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №11380 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн С.Очирпүрэвийн гэх цусанд 3,7 промилли, шээсэнд 4,7 промилли спиртийн агууламж илэрч байна...” /хх-ийн 115-116/ гэсэн,
- “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17/079133 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Hyundai маркийн Elantra загварын, цагаан өнгөтэй 66-97 УНХ улсын KMHDT41BABU246731 арлын дугаартай автомашиныг MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Баруун урд крило хонхойж гулзайсан, урд буфер баруун талдаа хагарсан, кобуд баруун урд хэсэгт хонхойсон будаг халцарсан, салхины шил баруун доод буланд бяцарч хагарсан, баруун урд ойрын гэрэл асахгүй, баруун урд дохио ажиллахгүй, урд буферны баруун нэмэлт гэрэл байхгүй.
3. 3 ба 4-р асуултанд хариулахад: Баруун урд крило хонхойж гулзайсан, урд буфер баруун талдаа хагарсан, салхины шил баруун доод буланд няцарч хагарсан, баруун урд дохио ажиллахгүй, урд буферны баруун нэмэлт гэрэл байхгүй. Эдгээр гэмтлүүд нь осолд нөлөөлөх боломжгүй гэмтлүүд юм. Баруун урд ойрын гэрэл асахгүй байгаа нь осолд нөлөөлж болзошгүй гэмтэл. Гэвч дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой гэмтлүүд юм.
4. Дээрх тээврийн хэрэгслийн гэрэл дохио бүрэн бус байна. Баруун урд ойрын гэрэл асахгүй, баруун урд дохио ажиллахгүй, урд буферны баруун нэмэлт гэрэл байхгүй.
5. 6 болон 7 дугаар асуултанд хариулахад: Уг тээврийн хэрэгсэл нь ABS шингэн дамжуулгат тоормосны системтэй, ажлын тоормосны систем хэвийн ажиллагаатай, зогсоолын тоормос, тоормос хүч сул байна...” /хх-ийн 89-92/ гэсэн,
Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №07 дугаартай дүгнэлтэд: “...Хариулт 1. Хьюндай Элентра маркийн 66-97 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч С.Очирпүрэв нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэж үзэж байна...” /хх-ийн 102-103/ гэсэн дүгнэлтүүд,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-13/,
- Баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17/,
- Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл /хх-ийн 16/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-23/%
- Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 24/,
- Нас барсны гэрчилгээ /хх-ийн 33/,
- “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 96-99/
- Шүүгдэгч Д.Бы жолооны үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 133, 136, 145/
- Шүүгдэгч Д.Бы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132/,
- Хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 159-160/
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 134/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 35-44/,
- Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ /хх-ийн 140-144/,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 127/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Д.Б 2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн спорт цогцолборын хойд замд “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Элентра маркийн 66-97 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасныг зөрчиж явган зорчигч С.Очирпүрэвийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эийн “...Нисэхийн спорт цогцолборын хойд талын автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явган хүний гэрлэн дохиотой гарцаар ногоон гэрлээр зам хөндлөн гарсан. Миний хойд талд талийгаач, харин би урд нь явсан. Ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү явж байсан урсгалыг өнгөрч баруунаас зүүн зүг рүү явах чиглэлийн урсгал руу ороод би замын төгсгөлд очиж явтал хойно түс тас хийх чимээ гарсан. Би эргэж хартал цагаан өнгийн таксинд явдаг суудлын автомашинд миний нөхөр Очирпүрэв мөргүүлчихсэн зам дээр хэвтэж байсан, яаж мөргөснийг хараагүй. ...Явган хүний гэрлэн дохиотой гарцаар ногоон гэрлээр гарч явсан...” /хх-ийн 28-30/ гэсэн,
Гэрч О.Ариунзаяагийн “...Ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явган зорчигч буудал руу чиглэж явах үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү цагаан өнгийн “Улаанбаатар сити” такси 2 дугаар эгнээгээр хурдтай орж ирж зам гарч явсан явган зорчигчийг баруун урд талаараа мөргөж зогссон. Би иргэний үүргээ биелүүлж 102 болон 103-т дуудлага өгчихөөд суусан зорчигчоо хүргэж өгөхөөр “Буянт-Ухаа 2” дугаар хороолол орж буулгачихаад буцаж осол болсон газарт ирсэн. Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт хийхэд би байсан. Явган зорчигчийг мөргөсөн А цэгийг би зааж өгсөн. Явган хүний гарц дээр машинд мөргүүлсэн хүний малгай байсан. ...Явган зорчигч гэрлэн дохиотой гарцаар хойноос урд зүг рүү явж байсан. Харин уг явган зорчигчийг мөргөсөн автомашины талд улаан гэрэл асаж байсан. Улаан гэрлээр жолооч орж ирж мөргөсөн. Явган зорчигчийг мөргөсөн машин 2 дугаар эгнээгээр орж ирсэн...” /хх-ийн 53-54/ гэсэн,
Шүүгдэгч Д.Бы “...Нисэхийн Дэнжийн буудал дээрээс хоёр хүн аваад Саппоро хүргэж өгөхөөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн спорт цогцолборын хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү 2 дугаар эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай явж байсан. Миний явах чиглэлд гэрлэн дохио ногоон асаж байхаар нь хөдөлгөөнөө үргэлжлүүлж, гарц өнгөрөөд явж байх үед ертөнцийн зүгээс хойноос урд чиглэлд явган зорчигч 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү явсан. Би явган зорчигчийг хараад тоормосоо гишгэсэн боловч тухайн хүн буцаж хойш алхсан тул машины баруун талын гуфер, крыло хэсгээр явган зорчигчийг мөргөсөн. Би машинаасаа бууж харахад хохирогч машинаас баруун хойд зүгт нилээн зайтай хэвтэж байсан. Би 103 болон 102 руу дуудлага өгсөн боловч түргэн тусламж ирэх үед явган зорчигч нас барчихсан байсан. Түүний дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. ...Би явган зорчигчийг 3-4 метрийн зайнаас харсан, тухайн үед явган зорчигч хойноос урд зүг рүү 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү алхаж явсан. ...Миний жолоодож явсан автомашины баруун их гэрэл, салхины шил, урд гуфер, баруун урд крыло, баруун урд багана, капут зэрэг эд анги эвдэрсэн. Эдгээр нь тухайн ослын үед үүссэн эвдрэлүүд болно. ...Хохирогч явган хүний гарцаар зам хөндлөн гараагүй, би гарц өнгөрч явах үедээ явган зорчигчийг харсан. ...Би тухайн үед 40 км цагийн хурдтай явсан...” /хх-ийн 121-123/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №2398 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Талийгаачийн цогцост их тархины баруун болон зүүн зулай, чамархайн хэсэгт зөөлөн бүрхүүл доор болон ховил завсараас нэвчсэн цус харвалт, гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал, уг хугаралаас зүүн зулай ясны дунд хэсгээр дайрч суурь ясны зүүн чулуулаг ясны урд хэсэг рүү чиглэсэн хугарал, хуйханд цус хуралт, элэгний задрал, зулайд язарсан шарх, зулгаралт, хэвлийд зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэлүүд нь нэг цаг хугацаад, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.
3. Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаачийн цогцост их тархиын баруун болон зүүн зулай, чамархайн хэсэгт зөөлөн бүрхүүл доор болон ховил завсараар нэвчсэн цус харвалт, гавлын баруун зулайн цөмөрсөн хугарал, уг хугаралаас зүүн зулай ясны дунд хэсгээр дайрч суурь ясны зүүн чулуулаг ясны урд хэсэгрүү чиглэсэн хугарал гэмтлийн улмаас нас баржээ.
5. Талийгаачийн нас барсан хугацааг шүүх эмнэлгийн анхны үзлэгээр тогтооно.
6. Шүүх биологийн шинжилгээгээр С.Очир-Пүрэвийн гэх цус нь АВО системээр В III бүлгийн харьяалалтай байна.
7. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3,7 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 65-67, 113-114/ гэсэн,
- “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17/079133 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Hyundai маркийн Elantra загварын, цагаан өнгөтэй 66-97 УНХ улсын KMHDT41BABU246731 арлын дугаартай автомашиныг MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Баруун урд крило хонхойж гулзайсан, урд буфер баруун талдаа хагарсан, кобуд баруун урд хэсэгт хонхойсон будаг халцарсан, салхины шил баруун доод буланд бяцарч хагарсан, баруун урд ойрын гэрэл асахгүй, баруун урд дохио ажиллахгүй, урд буферны баруун нэмэлт гэрэл байхгүй.
3. 3 ба 4-р асуултанд хариулахад: Баруун урд крило хонхойж гулзайсан, урд буфер баруун талдаа хагарсан, салхины шил баруун доод буланд няцарч хагарсан, баруун урд дохио ажиллахгүй, урд буферны баруун нэмэлт гэрэл байхгүй. Эдгээр гэмтлүүд нь осолд нөлөөлөх боломжгүй гэмтлүүд юм. Баруун урд ойрын гэрэл асахгүй байгаа нь осолд нөлөөлж болзошгүй гэмтэл. Гэвч дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой гэмтлүүд юм.
4. Дээрх тээврийн хэрэгслийн гэрэл дохио бүрэн бус байна. Баруун урд ойрын гэрэл асахгүй, баруун урд дохио ажиллахгүй, урд буферны баруун нэмэлт гэрэл байхгүй.
5. 6 болон 7 дугаар асуултанд хариулахад: Уг тээврийн хэрэгсэл нь ABS шингэн дамжуулгат тоормосны системтэй, ажлын тоормосны систем хэвийн ажиллагаатай, зогсоолын тоормос, тоормос хүч сул байна...” /хх-ийн 89-92/ гэсэн,
Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны №07 дугаартайд дүгнэлтэд: “...Хариулт 1. Хьюндай Элентра маркийн 66-97 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч С.Очирпүрэв нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэж үзэж байна...” /хх-ийн 102-103/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-13/, баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл /хх-ийн 16/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 24/, нас барсны гэрчилгээ /хх-ийн 33/, “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 96-99/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 134/, автомашины санхүүгийн түрээсийн гэрээ /хх-ийн 140-144/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 127/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 дахь заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Очирпүрэвийг мөргөж, амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Гэмт хэргийн улмаас С.Очирпүрэвийн амь нас хохирсон, шүүгдэгч нь оршуулгын болон иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардлуудад 7,486,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нь цаашид гарах зардал буюу хүүхдийн сургалтын төлбөртэй холбоотой 15,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь тухайн хүүхэд амь хохирогчийн хүүхэд мөн эсэх, хаана, ямар сургуульд, хэддүгээр дамжаанд суралцдаг, сургалтын багц цагийн төлбөрийн талаарх баримтууд болон бусад баримтууд хэрэгт авагдаагүй байх тул шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх, шүүгдэгч Д.Быг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасныг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.Б хийсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолгүй, хорихгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой шүүх дүгнэв.
Энэ хэрэгт Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 1803000010050 тоот хэрэгт №706092 дугаартай жолоочийн үнэмлэх ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их мэргэд овогт Д-гийн Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд Д.Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн 1803000010050 тоот хэрэгт хураагдаж ирсэн Д.Б №706092 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн 1803000010050 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэнийн нэхэмжлэгч нар гомдолгүй гэснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР