2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар  192/ШШ2025/03490

 

 

 

 

 

 

 

 

    2025             04              29                                           192/ШШ2025/03490                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралд*******ы танхимд нээлттэй хийсэн шүүх хуралд*******аар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 6, *************** байрлах, Х******* б******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Б*******, Б.Б******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралд*******д: шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч У.Б*******, Б.Б******* нар нь Х******* б******* ХК- ийн драгон тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201844120755 τοστ зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч У.Б*******, Б.Б******* нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул б******* гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар нэхэмжлэл гаргасан боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 192/Ш32025/05369 дугаартай захирамжаар хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд х*******а оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг болон түр оршин суух хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Б*******, Б.Б******* нарыг эрэн шийдвэр сурвалжилж өгнө үү…” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд*******д ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг эзгүйд хэргийг шүүхээр хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх хуралд*******аар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Б*******, Б.Б******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Б*******, Б.Б******* нар нь Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, ************* тоотод оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШЗ2025/05369 дүгээр  шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралд*******ыг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэв.

 

Иймд У.Б*******, Б.Б******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б******* овогт У******* Б******* /РД:*******, Б******* овогт Б Б******* /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Б.Ө эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг   Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралд*******д оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

      ШҮҮГЧ                                        Ц.ОЮУНБИЛЭГ