2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/01725

 

 

 

 

 

 

 

 

 

     2025              03            06                                            192/ШШ2025/01725

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******, /РД: /д холбогдох,  

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29,216,713 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар, хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч   нь хариуцагч д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29,216,713 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:Талууд 2020 оны 04-р сарын 09-нд тус бүр 10,000 (арван мянга) төгрөг нийлүүлж, 50, 50%-н хувьцаа эзэмшиж байгуулсан болно. Уг компанийг байгуулахдаа нь компанид орлого оруулж ирэх борлуулалтыг олох, компанийн хэрэгжүүлж буй төслүүдэд төслийн менежер буюу төслүүдийг хариуцан ажиллах, нь төслүүдийн программ хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийг хариуцан ажиллах аман тохироотой байсан. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс Б. холбоо тогтоож, олсоноор "А иудад ERP программ нэвтрүүлэх гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд уг төслүүдэд нь ямар ч оролцоогүй, анх тохирсон үүргээ биелүүлэлгүй 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүрсэн. Дээрх шалтгааны улмаас компанийг 2 хувьцаа эзэмшигчийн аль нэгэн рүү шилжүүлэх хэлэлцээ хийж А эмшлийн 50%-н хувьцааг 17,724,500 төгрөгөөр үнэлж хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, компанийн эрхийг 100% шилжүүлж авсан болно. миний зүгээс 2024 онд 04 дүгээр сард "А ХХКомпанийн санхүүгийн материалийг нягтлан шалгахад 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд А оломт банкны тоот төгрөгийн харилцах данснаас гийн хувийн эзэмшлийн Хаанбанкны , тоот дансуудад 13 удаагийн интернэт банкны гүйлгээгээр ,, төгрөг өгсөн байсан. нь тус компанийн хувьцаа эзэмшигч байх үедээ ажилчдын цалин, түрээсийн төлбөрийг төлөх үүрэг гүйцэтгэдэг байсан тул тухайн үед түрээсийн төлбөр, ажилчдын цалин шилжүүлээрэй гэх үед нь миний зүгээс гийн дээрх , тоот дансууд руу мөнгө шилжүүлдэг байсан. Нийт шилжүүлсэн ,, төгрөгөөс 8 ажилчдын цалингийн зардалд 62,448,872 төгрөг, түрээсийн төлбөрт 13,156,000 төгрөг, миний өөрийн Хаанбанкны 5064164684 тоот дансанд компанийн зардалд гээд нийт 27,384,715 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Харин миний омпанийн данснаас д шилжүүлж өгсөн нийт ,, төгрөгөөс 29,216,713 төгрөгийг компанийн ямар нэгэн үйл ажиллагаанд зарцуулалгүйгээр хувьдаа авч үлдэж, тухайн үед үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Энэ нь компанийн дансны орлого зарлагын гүйлгээ, гийн Хаанбанкны , тоот дансуудын болон А Хаанбанкны 0000000 тоот дансны гүйлгээгээр тодорхой нотлогдоно. Энэ талаар тэй ярилцсан боловч тухайн үед компанийн үйл ажиллагаанд зарцуулсан учраас буцааж өгөх боломжгүй гэсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд омпанийн зүгээс Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар гийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29,216,713 төгрөгийг буцаан омпанид төлүүлэхээр шаардах хууль зүйн үндэслэлтэй юм. С омпаниас нийт ,, төгрөг шилжүүлэн авч, үүнээс өөртөө үндэслэлгүйгээр авч үлдсэн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29,216,713 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Талууд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус байгуулж тус гэрээгээр "Би кью би би эс" ХХК-н өөрт ноогдох 50 хувийн хувьцааг 17.724.500 төгрөгөөр тус компанийн гүйцэтгэх захирал худалдсан болно. Үүний дагуу хариуцагч нь өөрт байсан 50 хувийн хувьцаанд нэмж надаас авсан 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч тус компанийн 100 хувийн эзэмшигч болж миний зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хувьцааг худалдаж, түүний тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болгосны төлбөрийг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10.817.500 төгрөгийг төлж үлдэгдэл 6.907.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар заасан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Үүний дагуу миний нэхэмжлэлтэй хариуцагч холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 101\ШШШ2024\02445 тоот шийдвэрээр дээрх нэхэмжлэлийн агуулгаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагчаас 23.562.043 төгрөг гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэр энэхүү асуудлыг өмнө нь шүүхээр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн надаас нэхэмжилж буй мөнгийг төлөх үндэслэлгүй болохыг тогтоож, талууд давж заалдах гомдол гаргаагүй анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон болно. Иймд нэгэнт өмнө хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн асуудлаар шүүхэд ахин хандсан нь үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үүсгэн байгуулагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн ... тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан дүрэм, хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан дүрэм, Хаан банк дахь гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банк ХК-ийн 2021.06.18, 2021.06.23, 2021.06.23, 2021.07.01, 2021.07.28, 2021.09.21, 2021.09.28, 2021.10.15, 2022.01.13, 2022.01.27, 2022.02.17, 2022.07.01, 2022.07.06 өдрүүдийн мемориалын баримтууд, 2024.11.12-ны өдрийн 24/1105 дугаартай итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар ирүүлжээ.

 

Хариуцагчаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.06-ны өдрийн 02445 дугаартай шийдвэрыг нотлох баримтаар ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29,216,713 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тухайн мөнгийг байгууллагын хэрэгцээнд зарцуулсан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн асуудлаар шүүхэд ахин хандсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг. 

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч үүсгэн байгуулагчдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн ... тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан компанийн дүрэмд хариуцагч нь 50%-ийн хувьцаа  эзэмшигч, үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 5-7 дахь тал)

 

3.2. Нэхэмжлэгч хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан компанийн дүрэмд нь 100%-ийн хувьцаа  эзэмшигч, үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн байна.(хавтаст хэргийн 8-9 дэх тал)

 

3.3. Голомт банк дахь эзэмшлийн тоот данснаас 2021.06.18-ний өдөр гийн 0000000 тоот дансанд  3,665,000 төгрөгийг “Оффис тохижилтын зардал” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.(хавтаст хэргийн 34 дэх тал)

 

3.4. Голомт банк дахь эзэмшлийн 00000 тоот данснаас 2021.06.23-ны өдөр гийн 000000 тоот дансанд  6,000,000 төгрөгийг “Оффис тохижилтын зардал” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.(хавтаст хэргийн 35 дах тал)

 

3.5. Голомт банк дахь эзэмшлийн 000000 тоот данснаас 2021.06.23-ны өдөр гийн тоот дансанд  5,039, төгрөгийг “Зарлага” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.(хавтаст хэргийн 36 дахь тал)

 

3.6. Голомт банк дахь эзэмшлийн тоот данснаас 2021.07.01-ний өдөр гийн тоот дансанд  12,674,000 төгрөгийг “Зарлага” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 37 дахь тал)

 

3.7. Голомт банк дахь эзэмшлийн тоот данснаас 2021.07.28-ны өдөр гийн тоот дансанд  126,573,000 төгрөгийг “Зарлага” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 38 дахь тал)

 

3.8. Голомт банк дахь эзэмшлийн тоот данснаас 2021.09.21-ний өдөр гийн тоот дансанд  9,500,000 төгрөгийг “Зарлага” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 39 дахь тал)

 

3.9. Голомт банк дахь эзэмшлийн тоот данснаас 2021.09.28-ны өдөр гийн тоот дансанд  19,500,000 төгрөгийг “Зарлага” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 40 дэх тал)

 

3.10. Голомт банк дахь эзэмшлийн тоот данснаас 2021.10.15-ны өдөр гийн тоот дансанд  16,575,000 төгрөгийг “Зарлага” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 41 дэх тал)

 

3.11. Голомт банк дахь эзэмшлийн тоот данснаас 2022.01.13-ны өдөр гийн тоот дансанд  16,570,000 төгрөгийг “Зарлага” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 42 дахь тал)

 

3.12. Голомт банк дахь эзэмшлийн тоот данснаас 2022.01.27-ний өдөр гийн тоот дансанд 5,610,000 төгрөгийг “” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 43 дахь тал)

 

3.13. Голомт банк дахь эзэмшлийн тоот данснаас 2022.02.17-ний өдөр гийн тоот дансанд  7,500,000 төгрөгийг “Зарлага” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 44 дэх тал)

 

3.14. Голомт банк дахь эзэмшлийн тоот данснаас 2022.07.01-ний өдөр гийн тоот дансанд  10,500,000 төгрөгийг “Зарлага” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 45 дахь тал)

 

3.15. Голомт банк дахь эзэмшлийн тоот данснаас 2022.07.06-ний өдөр гийн тоот дансанд  2,500,000 төгрөгийг “Зарлага” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 46 дахь тал)

 

3.16. Зохигчид 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 50, 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан тухайд, 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийн тооцоо нийлсэн тухайд, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулан хариуцагч нь өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлсэн тухайд, хариуцагч нь ,, төгрөгийг өөрийн дансанд хүлээж авсан тухайд маргаангүй.

 

Харин дансаар хүлээж авсан ,, төгрөгийн 29,216,713 төгрөгийг хувьдаа авч үлдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухайд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1. “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан байна.

 

Хариуцагч нь 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд нэхэмжлэгч гүйцэтгэх удирдлага нь гийн дансанд ,, төгрөг шилжүүлсэн гүйлгээ нь талуудын хамтран ажиллах зорилгын хүрээнд компанийн үйл ажиллагаанд зориулж хийгдсэн үндэслэл бүхий гүйлгээ, шилжүүлэг байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч нь шаардах эрхгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа “…2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ мөнгөн дүнгийн өр төлбөрийн асуудал нь яригдаагүй гэж ойлгож байна”,  …2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээгээр компанид өр төлбөр, авлага байхгүй” гэх тайлбараас үзэхэд 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа дуусгавар болгох үедээ нэхэмжлэгч, хариуцагч нар нь компанийн санхүүгийн нөхцөл байдал, өглөг авлага, бусад нөхцлийг тооцох боломжтой байсан бөгөөд компанийн гүйцэтгэх удирдлага нь энэ талаар мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, хянамгай байх үүргээ хэрэгжүүлээгүй тул 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, хувьцаагаа шилжүүлэн өгснөөр, хариуцагч нь компанийн өмнө, хувьцаа эзэмшигчийн өмнө хүлээсэн аливаа үүргээсээ чөлөөлөгдсөн байна.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч -ийн хариуцагч д холбогдуулан гаргасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29,216,713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлтэй, д холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн  29,216,713 төгрөгийг гаргуулах тухай -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР