Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/19

 

 П.*******т холбогдох эрүүгийн

    хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                     Б.*******үү /цахимаар/

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           В.*******

          Хохирогчийн өмгөөлөгч                                           М.*******, Г.*******

                                                                                                /цахимаар/

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                     Н.******* /цахимаар/

          Хохирогч нарын өмгөөлөгч                                    Д.*******а

          Иргэний хариуцагч                                                   Б.*******

          Иргэний хариуцагчийн өмгөөлөгч                        Б.******* /цахимаар/                                                                                                      нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч М.*******, Г.******* нарын давж заалдах гомдлоор, хохирогч С.*******аа, Л. болон тэдгээрийн өмгөөлөгч Д.*******а нарын давж заалдах гомдлоор П.*******т холбогдох 2224000710107 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 24-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, өмнө нь Завхан аймгийн Улиастай сумын ............. ажилтай, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 12-15 насны 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багт оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн *******.                          

Шүүгдэгч П.******* нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын багийн нутаг “ ы ам” гэх газарт хатуу хучилттай засмал зам дээр .......... улсын дугаартай “.............” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлд заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”  гэснийг тус, тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Я. нас барж, зорчигч С.*******аа, Л. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ийн *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Завхан аймгийн Улиастай сумын бүсчлэлээс гарахгүй байхаар тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих, ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгээс 2,907,000 /хоёр сая есөн зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******д, 4,784,609 /дөрвөн сая долоон зуун наян дөрөв мянга зургаан зуун ес/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.д, 5,079,990 /таван сая далан есөн мянга есөн зуун ер/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.......... тус тус олгож, хохирогч Л.ийн нийгмийн даатгалын шимтгэлийг 3,900,000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгнөөс тооцож, хохирогч С.*******аагийн нийгмийн даатгалын шимтгэлийг 3,324,141 /гурван сая гурван зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгнөөс тооцож тус тус нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, мэдээллийн санд тусгахыг иргэний хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгт даалгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ийн нэхэмжилсэн 15,836,151/арван таван сая найман зуун гучин зургаан мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийн, хохирогч Л.ийн нэхэмжилсэн 1,015,391/ нэг сая арван тавин мянга гурван ерөн нэг /төгрөгийн, хохирогч С.*******аагийн нэхэмжилсэн 1,570,000 /нэг сая таван зуун далан мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, Л., С.*******аа нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт нэхэмжилсэн 78,120,00 /далан найман сая нэг зуун хорин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хохирогч Л., С.*******аа нарын нэхэмжилсэн ээлжийн амралтын мөнгө гаргуулах болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг тоолж, шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй тул гомдол гаргаж байна. Сэтгэл санааны хохирол, оршуулгын зардлыг одоо хүртэл төлөөгүйд маш их гомдолтой байна гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.*******, Г.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ... Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж тус тус заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлоо иргэний хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн. 

“Гэвч Н.*******ийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд хохирол учруулах болсон буюу зам тээврийн осол болж Я.ын амь насыг хохироосон гэмт хэрэг 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн, харин гэмт хэргийн улмаас хохирогч нас барснаар түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөр олгох асуудлыг шийдвэрлэсэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгийн заалтыг Монгол Улсын Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмж хуульчилсан байна.

Монгол улсын Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан бөгөөд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэдэг нь “Иргэний хууль болон хуульчилсан акт хүчин төгөлдөр болсон үеэс нь үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад тухайн актыг хэрэглэнэ” гэсэн агуулгатай.

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Н.*******ийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хохирол болох 78,120,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж” хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь: Монгол улсын Эрүүгийн хуульд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулснаас үүдэн гарах үр дагаврыг хохирол, хор уршигт тооцохоор заасан. Өөрөөр хэлбэл, гэм хорын хохирол гэдэг нь гэмт хэргийн улмаас хохирол учруулснаас үүдэн гарах үр дагавар буюу гэмт хэрэг гарснаас хойш, дараа нь бий болж байгаа хор уршиг юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас эхнэрээ алдаж, 4-15 насны 3 хүүхэдтэй өрх толгойлон үлдсэн. Мөн энэ гэмт хэргийн улмаас түүний болон хүүхдүүдийнх нь сэтгэл санаа одоо хүртэл шаналж зовсон хэвээр байгаа бөгөөд төрсөн ээжийгээ зам тээврийн ослын улмаас алдсанаас хойш бага насны хүүхдүүд нь ээжийгээ санаж бэтгэрч, том хүүхдүүд нь хичээл сургуульдаа ч явах сонирхолгүй болсон, мөн Н.*******ийн хувьд ч арай гэж амьд явж байгаа талаараа шүүх хуралдаан дээр хэлдэг. Үүнээс үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, түүний хүүхдүүдэд энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг одоог хүртэл арилаагүй үргэлжилсээр байгаа нь илэрхий байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д "сэтгэцийн эрүүл мэнд" гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлнэ" гэж зааснаас үзэхэд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* болон түүний хүүхдүүд нь энэ гэмт хэрэг гарснаас хойш хань ижил, төрсөн эхээ алдсанаас шалтгаалан сэтгэцийн эрүүл мэнд нь алдагдаж, бусад хүний адил хөдөлмөрлөх сурч боловсрох итгэлгүй болж сэтгэлийн дарамт, шаналгаатай байдалд байсаар байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаанд одоо ч хохирол учирсан хэвээр байтал зам тээврийн осол гарах үед Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах зохицуулалт хүчин төгөлдөр болоогүй байсан гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг баримтлан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар 2023 оны 07 дугаар сараас өмнөх хүний амь, эрүүл мэнд, сэтгэл санаа үнэгүй, түүнээс хойш нь үнэтэй гэсэн байдлаар хуулийг тайлбарлан хэрэглэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Хэдийгээр гэмт хэрэг 2022 оны 08 сард гарсан хэдий ч уг хэргийн анхан шатны шүүх хурал 2023 оны 12 сарын 08-ны өдөр болохыг анхаарч өгнө үү.

Шийтгэх тогтоолд: ...оршуулгын зардалд нэхэмжилсэн 18,743,151 төгрөгөөс 5 удаагийн нийт 2.907.000 төгрөгний худалдан авалтын баримтуудаас бусад нь нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр уг хэсгээр нэхэмжлэлийг хангаж, үлдэх 15,836,151 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж  шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно" гэж, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно" гэж, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно" гэж хуульчилснаас үзвэл, эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүх тухайн гэмт хэрэгтэй холбогдох хохирол, хор уршгийг тодорхойлж, эцэслэн шийдвэрлэх ба тодорхой тооцоо гаргах боломжгүй тохиолдолд хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэгдээгүй асуудлын хүрээнд иргэний журмаар шийдвэрлүүлэхээр хуульчилжээ. Гэтэл хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөг Н.*******ийн ...................... тоот дансны хуулга: 2022.08.31-ний өдрөөс 2022.11.16-ны өдрийг хүртэл нийт 290 шилжүүлэг нийт үнэ: 9 751 264 төгрөг /1xx-73-89/, Ч.ийн ............ ........ тоот дансны хуулга нийт 4 шилжүүлэг 775 000 төгрөг /1хх-97-99/, Ч............. ......... ......... тоот дансны хуулга 2022.09.01-2022.10.15-ны өдөр хүртэл, нийт 89 шилжүүлэг 5 309 887 төгрөг /1хх-97-99/, Зарлагын баримт 5 ширхэг нийт үнэ: 2,907,000 төгрөг /1хх-н 104- 108/ зэрэг хохирлын баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд уг дансны хуулгаар амь хохирогчийн оршуулгад зориулж дэлгүүрүүдээс худалдан авалт хийсэн нь тодорхой харагдаж байгаа, мөн тооцоолол хийх бүрэн боломжтой байгаа. Түүнчлэн хүний амь нас хохирчихсон байхад И-баримт цуглуулаад явах сөхөөгүй, картаар л худалдан авалт хийж байсан тухайгаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбарладаг. Иймд 15,836,151 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэв.

Хохирогч ............ болон тэдгээрийн өмгөөлөгч Д......... нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ... Хохирогч Л. нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 1,900,000 төгрөг. С.*******аа нь 3,200,000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч Л.ийн хохирлоос 884,609 төгрөгийг хангаж үлдэх 882,709 төгрөгийг, С.*******аагийн хохирлоос 1755,850 төгрөгийн хохирлыг хангаж, үлдэх 1,444,150 төгрөгийн хохирлыг тус тус хэн хаанаас ямар зориулалтаар, ямар эд зүйл бүтээгдэхүүн худалдан авсан нь ойлгомжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргаж хохирлоо арилгуулах эрхтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч С.*******аа, Л. нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо боломжит хэмжээнд баримтжуулан нэхэмжилсэн бөгөөд хэрэгт хамааралгүй баримт бүрдүүлсэн, илүү төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй. Гэтэл хангаагүй дээрх хохирлын хэдэн төгрөгийн аль баримт нь ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангахгүй, хэдэн төгрөгийн аль баримт нь ойлгомжгүй байгаа талаар бодитой дүгнэлт хийлгүй үндэслэлгүй хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн гэж үзэж байна

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар

Хохирогч Л., С.*******аа нар нь гэмт хэргийн улмаас 2022 оны 09 сараас 2023 оны 09 сар хүртэл хөдөлмөрлөх чадваргүй болж, эмч нарын дүгнэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгогдоогүй цаг хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгийг иргэний хариуцагч байгууллагаас нэхэмжилсэн. Шүүх хуралдаанд шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо "Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л., С.*******аа нарт ээлжийн амралтын мөнгийг тооцож олгохыг ажил олгогчид даалгаж шийдвэрлэсэн" талаар тайлбарласан атал гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгт "хохирогч ээлжийн амралтын мөнгийг нэхэмжилж байх боловч энэ талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл ажилтан ажил олгогчтой хэзээ ямар гэрээ байгуулж, ямар хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ямар ажил хөдөлмөр, албан тушаал эрхэлж байгаа буюу ажлын жилийн хугацаанд хичнээн өдрийн ээлжийн амралтын хоног тооцуулах талаар ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэхүү шаардлагыг мөн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж танилцуулсан болон гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэг зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч иргэний хариуцагч байгууллагаас хохирогч Л., С.*******аа нарын хөдөлмөрийн гэрээ, ажилд томилогдсон тушаал зэргийг гаргуулсан байдаг ба ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал зэргээр Л., С.*******аа нар нь хэдэн оноос хойш иргэний хариуцагч байгууллагад ямар ажил албан тушаалд ажиллаж байгаа нь нотлогдож байгаа. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ээлжийн амралтын мөнгө нэхэмжилсэн шаардлагаa тодруулж С.*******аа, Л. нар 2023 оны ээлжийн амралтын 48 хоногийн 3,854,224 төгрөг тус тус нэхэмжилж байгаагаа тодруулж, төрийн үйлчилгээний цахим системээс 2022- 2023 оны нийгмийн даатгалын лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн тул хохирогч хаана, ямар байгууллагад хэзээнээс, ямар албан тушаалд ажиллаж байсан, ямар хугацааны хичнээн өдрийн ээлжийн амралтын мөнгө шаардаж байгаа нь нотлогдоогүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дугаар зүйлийн 101.1-д "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д "Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй" гэж, мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно", 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно" гэж тус, тус заасан байх тул хохирогч С.*******аа, П. нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох ээлжийн амралтын цалинг шаардах эрхтэй бөгөөд шаардлагын үндэслэл, хэмжээ хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж эрүүл мэндэд учирсан бодит хохирол, ээлжийн амралтын цалинг иргэний хариуцагчаас бүрэн гаргуулж өгнө үү гэв.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Улиастай сумын 5 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Б.*******. Хохирогч С.*******аа, Л. нарын өмгөөлөгч Д.*******агийн нэхэмжлэлийн дагуу манай байгууллагаас тухайн ажилтнуудад нийгмийн даатгалын сангаас олгогддог, хөдөлмөрийн чадвараа түр алдсан тэтгэмжийг олгосон. Нэхэмжилж буй ээлжийн амралтын олговрыг олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ээлжийн амралтын олговрыг тухайн байгууллагат тухайн  хугацаанд ажилласан хүнд олгодог. Хохирогч нарын оронд тухайн бүлэг дээр өөр багш авч ажиллуулсан бөгөөд цалингийн сан нь орон тоогоороо батлагдаж ирдэг учир цалинг олгох боломжгүй гэж үзэж байна гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс иргэний хариуцагчийг төлбөрийг хариуцах ёстой гэх байдлаар шийдвэрлэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тээврийн хэрэгсэл ашиглалтын явцад үүссэн гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг хамтран хариуцагч байдлаар татах ёстой. Тээврийн хэрэгсэл өмчлөгч нь 5  дугаар цэцэрлэг биш байсан. 5 дугаар цэцэрлэгийн өмчлөлд тээврийн хэрэгсэл мөн байсан ч гэсэн тавь, тавин хувиар хуваах ёстой гэж үзэж байна. Зуун хувь иргэний хариуцагчаар гаргуулна гэдэг нь учир дутагдалтай байна. Гомдол гаргасан өмгөөлөгч нарын тайлбартай холбоотой санал хүсэлт байхгүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.*******т холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх шийдвэрлэж, 2023/ШЦТ/61 тоот шийтгэх тогтоолыг гаргасан. Уг шийтгэх тогтоолыг миний хувьд хууль зүйн үндэслэлтэй гарсан шийтгэх тогтоол байна гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдлыг шүүх хурлаар хэлэлцээд, бүх оролцогчид өөрсдийн санал бодлоо илэрхийлж, хэргийг шийдвэрлэсэн. Шүүх ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна. П.*******ийн хувьд ял шийтгэлтэй холбогдуулан гомдол санал гаргаагүй. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал дээр өмгөөлөгч нар, хохирогч нар гомдол гаргасан байна. Энэ гомдолтой холбогдуулан тайлбар хэлье. Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.******* шүүгдэгчийг хүнийхээ хувьд хохиролд нэг төгрөг ч өгөөгүй гэх тайлбарыг хэлж байна. Хавтаст хэрэгтэй танилцсан байх. П.*******ийн зүгээс 3.0 сая төгрөг гаргуулж хохирогчид өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хохиролд нэг ч төгрөг өгөөгүй гэж тайлбарлаж байгаа нь хэргийг бодит байдлаас зөрүүтэй, ёс зүйд нийцэхгүй байна гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн саналтай байна гэв.

Прокурор Б.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хохирогч С.*******аа, Л. нарын өмгөөлөгчийн  зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу шүүх хуралдаан явагдаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлын тухайд анхан шатны шүүхээс П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзээд, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас сэтгэцэд учирсан хохирол, бодит зардалтай холбоотойгоор гомдол гаргаж байна гэж ойлгож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд Иргэний хуулийн  511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй тэнцүү хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж хуульчилсан байгаа. Иргэний хуулийн 551 дүгээр зүйлд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт оруулсан байдаг. Өмнө нь Шүүхийн шинжилгээний тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоох хууль зүйн эрх зүйн үндэс үүссэнтэй холбоотойгоор нэмэлт орсон гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль, дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж хуульчилсан байдаг. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байдаг. Тухайн гэмт хэрэг 2022 оны 08 дугаар сард үйлдэгдсэн. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх, хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс оршуулгын зардал болох  18.743.151 төгрөгөөс, 2.907.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний ээжийн ......... депозит дансны хуулга, бусад анхан шатны шүүхийн баримтыг үндэслэн 2.907.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Бусад дансны хуулга нь дангаараа оршуулгын зардал гарсан эсэхэд тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнээд, бусад нотлох баримтыг үнэлээд, иргэний журмаар нэхэмжлэх  эрхийг нээлттэй орхисон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хохирогч Л., С.*******аа нарын өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдолтой холбогдуулан тайлбар гаргахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн эмчилгээтэй холбоотой гарсан зардал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа нь дахин нотлох баримтаа бүрдүүлээд, иргэний журмаар гомдол гаргах эрхийг нь нээлттэй үлдээсэн. Тухайн нэхэмжилж буй үнийн дүнг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иргэний  журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа гэж миний зүгээс дүгнэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шийдвэр гаргасан үндэслэл тогтоогдохгүй байгаа учир, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, оролцогчдын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ. 

  1. Хэргийн үйл баримтын талаар,

Шүүгдэгч П.******* нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын багийн нутаг ........... гэх газарт хатуу хучилттай засмал зам дээр ............ улсын дугаартай “.......e” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Я. нас барж, зорчигч С.*******аа, Л. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ийн: “... 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 16-17 цагийн үед манай хүүхдийн ....... дугаар руу......... дугаараас хүн залгаж ярьсан. Хүү ээж даваан дээр явж байна гэсэн. Тэгээд гэрийнхээ гадаа машин угаагаад байж байтал охин сүрэн эмээ залгаад таныг юм өргөөд өгөөч гэж хэлж байна гэхээр нь би ээж ийн гэрт ороход эхнэр ыг зам тээврийн осолд орж нас барсан байна гэж надад хэлсэн..., ...Эхнэр маань 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн үүрээр буюу 03 цаг 40 минутад Улаанбаатар хотод сургалтанд суухаар явсан. П.*******ийн машинд манай эхнэр, С.*******аа, , нарын хамт явсан...П.******* надад буяны ажилд зориулан 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.*******аагийн “...Би Завхан аймгийн Улиастай сумаас Улаанбаатар хот руу сургалтанд суухаар *******ийн машинд , нарын хамт 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр явсан. Улаанбаатар хотод очоод 25, 26-ны өдрүүдэд сургалтанд хамрагдсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих үүрийн 04 цагийн үед Улаанбаатар хотоос *******ийн машинд би, , нарын хамт суугаад гарсан. Замдаа Архангай аймаг дээр зогсож тэндээсээ дэлгүүрээс ус ундаа аваад МТ гэх нэртэй шатахуун түгээх станцаас бензин аваад хөдөлсөн. Тухайн үед би машинд суугаад унтсан. Солонготын даваан дээр зогсож талийгаач нь миний утсаар гэр рүүгээ ярьсан. Тэгээд Их-Уул суманд орж ирээд бүгд гэр рүүгээ ярих нь яриад, хэсэг байж байгаад хөдөлсөн. Тэгээд хэсэг хугацааны дараагаар эгч “хүүе замаас гарлаа” гэж хэлэхээр нь би юу болов гээд босоод иртэл ******* нь машины үрүүл хүчрэгдэхээ болилоо гээд тэр чигтээ машин унасан. Тухайн үед би айсандаа юу болоод байгааг мэдээгүй нэг мэдсэн машин хажуу тал руугаа унасан байсан. Би босч ирээд толгой эргээд манараад байхаар нь толгойгоо сэгсэрсэн чинь болохгүй байсан. Нөгөө хэд маань урд, хажууд тийчигнээд байхаар нь хэдэн залуус ирсэн. Тэгээд байж байтал эмнэлэг цагдаа ирээд бид бүгдийг аваад явсан. Жолоочийн суудал дээр *******, түүний хажуу талын суудал дээр , ийн ард талын суудал дээр би, миний баруун гар талд талийгаач сууж явж байсан. ******* уг тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Замдаа нилээн олон газар амарсан. Хаан бууз гэх нэртэй газарт эхлээд, дараагаар Архангай аймаг, Солонготын даваа, Их-уул сумын наана гэх газруудад амарсан. Миний өвчүү бүрэн хугарсан гэмтэлтэй байгаа. Уг гэмтэл нь машины ослоос болж үүссэн гэмтэл байгаа. Эмчилгээний зардал, эм тарианы мөнгө, бензиний мөнгөнүүд гэх зардлууд нийлээд 1,901,850 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Эрхлэгч Б.аа бид нарыг билет олоод яваарай цаанаас нь 2 талын зардал олгоно гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар авто тээврийн билетний касс ороод явах гэж байгаа таньдаг хүмүүсийн билетийг өөрсдийн нэр дээр бичүүлсэн.  Улаанбаатар хотоос Завхан аймаг руу явах билет байсан. Гэхдээ бид нар хамт ирсэн машинтайгаа буцаад явъя гээд автобусанд суугаагүй. Надад учирсан хохирлыг 5 дугаар цэцэрлэгээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, 

Хохирогч Л.ийн “...Би 2022 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод сургалтад суусан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн үүрийн 03 цаг 30 минутад ******* манайд машинтайгаа ирээд намайг авсан. Түүний дараагаар *******аа, талийгаач Я. нарыг замаасаа аваад 05 цаг өнгөрч байхад эмээлтээс гарсан. Замдаа нилээн олон газар зогссон. Тэгээд Завхан аймгийн Их-Уул сумын замын хяналтын постоор гараад тус сумын баруун талын уул даваад машинаа зогсоосон. Тэнд зогсоод бид нар өөр өөрсдийн утсаар ар гэр лүүгээ Их-Уул сумаас гараад явж байна гэж хэл дуулгасан юм. Утсаар ярьж дууссаныхаа дараагаар бид нар Улиастай сумын чиглэл рүү явсан. Тэгээд засмал замаар явж байгаад засмал замын өгсүүр хэсэг гарч ирэхэд би жолоочийн хяналтын салбарыг харахад 74 км/цагийн хурдтай явж байсан. Тэр үед ******* нь зүүн гарын тохой хэсэг нь хөдлөхөөр би хуванцар савтай усыг уух гэж байгаа юм болов уу гэж бодоод савтай ус авах гээд сандлын хажуу талд болон хөлний хэсэг рүү харахад байхгүй байсан. Тэгээд би засмал зам руу хартал шороон замын хөвөө хэсэг рүү нилээн орчихсон харагдахад ******* нь жолооныхоо үрүүлийг дийлэхгүй, үрүүлээ онож барихад хэцүү харагдаж байсан. Тэгээд буцаад зам руугаа ороход замын эсрэг урсгалын шороон хөвөө хэсэг рүү тулсан. Нэг мэдэхэд замын хажуу тал руу ороод машин баруун талаараа газарт хажуулдсан байдалтай унаад Улаанбаатар хот руу машины нүүрэн хэсэг харсан байсан. Тухайн үед миний талын машины хаалганы цонхны шил хагарсан байсан. Хамгийн эхлээд суудлын бүсээ тайлаад машинаас гарах гээд толгойгоо цухуйлгахад машин хөдлөх шиг болсон. Тэгэхлээр би хөдлөхгүй босоод зогссон. ******* суудлын бүсээ тайлаад босч ирсэн. Тэгээд бид 2 *******ааг арын суудлаас татаж босгож ирсэн. Дараа нь *******аа нь талийгаач ыг босгох гэтэл бие эвгүй байна чадахгүй байна гэж шивнэх төдий хэлсэн. Жолоочийн суудал дээр ******* жолоо барьж явсан. Жолоочийн  хажуу  талын  суудалд  би сууж явсан. Арын суудал дээр буюу миний чанх арын суудал дээр *******аа сууж явсан. *******ийн чанх арын суудал дээр талийгаач сууж явсан. Тухайн үед урд суудал дээр суусан ******* бид хоёр суудлын бүсээ зүүж явсан. Машины жолооны үрүүлээ өөр хүнд шилжүүлээгүй. Миний бие тухайн үед зовиургүй байсан дараа нь Тосонгийн эмнэлэг дээр очоод сууж байгаад босоод явах гэтэл гэнэт нуруу руу хатгаж өвдөөд би гишгэж явж чадахаа байсан.  Дээрх ослоос болж миний нурууны L2 нугалам хугарсан Улаанбаатар хотод онгоцоор очиж хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Одоо би удаан явж чадахгүй зогсож чадахгүй гар, хөл, гуя руу хатгаж өвдөөд машинд суугаад явахаар нуруу дугараад байгаа. Бид нарыг Улаанбаатар руу сургалтад явах талаар 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болох аа гэх хүн албан бичиг нь хэзээ ирсэн болох, мөн ирсэн даруйд нь бид нарт танилцаагүй гэнэт 2022 оны 08 дугаар сарын 22-ны орой Улаанбаатар хотод бэлэн очиж сургалтад суух талаар мэдэгдсэн. Тэгээд бид нар сургалтад явах гээд билет бичүүлэх гэтэл 23, 24-ний өдрийн билет дууссан гээд автобусаар явах боломжгүй байсан. Энэ тухай хэлэхэд унаа олоод гарцгаа гэж хэлсэн.  Зар тавьж унаа хайсан боловч унаа олдохгүй байсан учир арга зүйч П.*******ийг та машинаараа явахаас гэж санал гаргасны дагуу бид нар П.*******ийн машинаар аргагүйн эрхэнд явсан.  Миний тухайд жолооч П.*******ээс нэхэмжлэх зүйл, түүнтэй холбоотой гомдол, санал байхгүй. Харин байгууллагаас эмчилгээтэй холбоотой гарсан зардлуудыг нэхэмжилнэ. Бид нар зардлаа авах гэж таньдаг хүмүүсээрээ дамжуулж автобусны билет бичүүлсэн.  Уг осолд орсны улмаас эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч  Б.ын “...8 дугаар сарын 28-ны орой 22 цагийн  үед 5 дугаар цэцэрлэгийн  эрхлэгч аа над руу залгаж манай цэцэрлэгийн багш нар осолдсон байна гэж хэлсэн.  Тухайн үед надад сургалттай холбоотой ямар нэгэн бичиг Боловсролын ерөнхий газраас ирээгүй болохоор багш нар явсан талаар би мэдээгүй.  Тэгээд хаанаас ямар бичиг ирээд явсан гэж асуухад СӨБ-ийн мэргэжилтэн болон надад мэйлээр ирсэн гэж хэлсэн, мэйл ирснийг би дараа нь мэдсэн. Тухайн 5 дугаар цэцэрлэгийн  эрхлэгчийг би ажлын хариуцлага алдсан гэж үзэж байна. Аймгийн багшийн ёс зүйн зөрчлийн хурлаар 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.ааг оруулсан. Тэгээд тэр хурлаар Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн  дүрэмд заасны дагуу хамт олноосоо уучлалт гуйх, сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн Төрийн албаны тухай хуульд зааснаар БСШУГ-аас талийгаачийн ар гэрт нь манай газраар дамжуулан мөнгөн төлбөр оногдуулсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.аагийн “... Сургалтын талаар 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн гэх хүнээс 08 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд бага насны хүүхдийн шим тэжээлийн мэдлэг олгох сургалт орохоор бэлтгэл ажил хийгдэж байна гэсэн утгатай зурвас мэйлээр ирсэн. Тэгээд 8 дугаар сарын 22-ны өглөө эрт Улаанбаатар хотоос гараад явах замдаа Архангай аймаг дээр ирээд ерөөсөө багш нартайгаа холбогдож мэдээлэл өгөхгүй бол болохгүй нь гэж бодоод Архангай аймагт хоолонд оронгоо арга зүйч ийн чатаар багш нартай видео каал хийж ярьж бүлгийн багш *******аа, , *******, , *******а, , а нарыг явуулахаар болсон боловч 2 багш нь  нэг нь жирэмсний амралтай, нэг жирэмсэн байсан болохоор үлдсэн 6  багш нь явахаар болсон. Тэгээд  уг багш нарыг ямар унаагаар ирж очих талаар Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн гэх хүнээс ирсэн зурвас дээр байсан болохоор багш нартай видео калл хийж байхдаа эртхэн явах автобусны билетээ бичүүлээрэй ирэх, явах зардлын хөлсийг буцааж болгох юм байна  шүү гэж хэлсэн. Албан ёсны сургалт байсан.  Би 16 цагийн үед видео каал хийж үүрэг өгсөн. Уг багш нар нь нийтийн тээврийн унаа буюу автобусаар явах байсан. Тухайн үед оюутанууд автобусаар их явж байсан болохоор билет олдохгүй байна  гэж ярьж байсан.  Манайх жолооч  байхгүй, тээврийн хэрэгсэл байхгүй болохоор унаагаар хангах талаар шийдвэрлэсэн асуудал байхгүй. Би багш нарыг ямар тээврийн хэрэгслээр хэн хэн явах гэж байгаа талаар мэдээгүй. Би багш нарыг нийтийн тээвэр автобусаар явах чиглэл өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.ийн “...2022 оны 8 дугаар сард хоол шим тэжээлийн мэдлэг олгох сургалттай гээд эрхлэгч багш нартаа хэлээрэй гэж хэлсэн.  Хэдний өдөр гэдгийг санахгүй байна.  Тухайн үед эрхлэгч байхгүй Улаанбаатар хотод амарч байгаад Улиастай сум руу гараад явах замдаа видео каал хийж багш нарт сургалтын талаар мэдээлэл өгсөн. Тухайн сургалтад баруун таван аймгаас манай цэцэрлэг сонгогдсон байсан учир бүлгийн бүх багш нар хамрагдахаар байсан. , *******аа, , , , , а багш нарыг хамруулахаар болсон.  Ирэх очих зардлыг буцааж өгнө гэсэн байсан.  Эрхлэгч цахим хурал хийж байх үедээ автобусны билетээ бичүүл гэж хэлж байсан. 08 дугаар сарын 22-ны орой автобусны билет олохоор тал  тал тийшээ асууж үзсэн боловч хоёр багшид билет олдсон . Тэгээд би гэртээ гарсан. Бусад багш нарыг ямар унаагаар явах болсон талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.ын “...2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр анх сургалтад сууж магадгүй байна гэж арга зүйч надад чатаар хэлсэн. Гэхдээ дарга ирээд хэлэх байх гэсэн. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 08 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд сургалттай гээд захирал бүх багш нартай видео колл хийж хуралдаад *******, *******аа, , , , а, миний бие явахаар болсон. Хурал дуусаад автотээврийн үндэсний төв дээр очиход билет олдоогүй. Тэгээд гарч ирээд унаа хайж Завхан аймгийн группт зар тавьсан. Тэгээд багшид хэлсэн чинь нөхөр машин өгөхгүй байх гэсэн. Тэгээд намайг яваач гэхэд нь би нэг хоногийн өмнө ирсэн  машин эвдэрсэн болохоор би явж чадахгүй гэсэн. Тэгээд ярилцаад сууж байтал арга зүйч багш ирээд ******* багшийг та явахаас гэж хэлсэн. Тэгээд ******* багшийн машинаар явъя гэж ярилцсан.  Тухайн үед билет байхгүй, явах машин олдохгүй байсан учир ямар ч аргагүй ******* багшийн машинаар явахаар болсон. Тухайн үед а,  багшид автобусны билет олдоод автобусаар явахаар болсон.  Тухайн үед багш нар явахаас өмнө хурал хийж байхад эрхлэгч сургалтад явсан хүмүүсийг нэг дэх өдрийн өглөө буюу 29-ний өглөө гэхэд бэлэн байгаарай гэдэг чиглэл өгч байсан.  Тэгээд би сургалтандаа суучихаад хувийн ажилтай байсан учир түрүүлээд автобусанд суугаад ирсэн. Сургалтад хамрагдах нь багш нарын хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг мөн.  Ажил үүргийн хувьд мэдлэг чадвар, арга зүйгээ дээшлүүлэхийн тулд хамрагдахаар явсан.  Билет дууссан талаар эрхлэгчид утсаар мэдэгдсэн. *******ийн машинаар явахыг эрхлэгч мэдсэн. Тэгээд *******ийн машинаар явахыг зөвшөөрсөн. Гэхдээ ямар нэгэн байдлаар хориглоогүй. Тээврийн хэрэгслийн ажиллагаа, аюулгүй байдлаа мэдээлж байх үүрэг бид нарт өгөөгүй...” гэсэн мэдүүлэг, 

Гэрч Ц.ын “...08 дугаар сарын 22-ны өдрийн 16  цагийн үед захирал Улиастай руу ирэх замдаа сургалтад хамрагдах талаар мэдээлэл өгнө гээд видео каал хийж цахимаар хурал хийсэн. Хурал дуусаад автотээврийн үндэсний төв дээр очиход билет олдоогүй.  Тэгээд машинтай хүмүүсийг явъя гэж санал тавьж ярилцаад сууж байтал арга зүйч багш ирээд ******* багшийг та машинаараа яваад өгөөч гэж хэлсэн.  Тэгээд ******* багшийн машинааар явъя гэж ярилцсан. Тухайн үед билет байхгүй, явах машин олдохгүй байсан учир ямар ч аргагүй болоод ******* багшийн машинаар явахаар болсон. 08 дугаар сарын 22-ны орой нягтлан бодогч ******* 2 билет оллоо гээд а багш бид хоёрыг явчих гэж хэлсэн.  Бусад багш нарт билет олдоогүй тул ******* багшийн машинтай 08 дугаар сарын 24-ний өглөө явсан байна лээ. Боловсролын газраас сургалтанд ямар унаагаар ир гэсэн талаар би мэдээгүй. Цахим хурлын үеэр одоо гараад унаагаа олоорой гэж эрхлэгч хэлж байсан. Мөн тухайн үед эрхлэгч “намайг иртэл байж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд бид нар 08 дугаар сарын 23-ны өдөр ажлаа хийж байгаад явцгаасан. Билет олдохгүй талаар 08 дугаар сарын 22-ны орой утсаар мэдэгдсэн. *******ийг машинтай явахыг мэдсэн. Гэхдээ хориглосон зүйл байгаагүй.  Бид нарт сургалтын талаар маш давчуу хэлсэн. Бусад аймгийн багш нар бүр 08 дугаар сарын 18, 19-н д мэдсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.агийн “...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эрхлэгч Улаанбаатар хотоос ирэх замдаа интернэтээр холбогдох гэсэн боловч болохгүй байна гээд багш нарын өрөөнд багш нарыг цуглуулан арга зүйчийн компьютерээр холбогдсон.  Тэр хурал дээр багш нарыг бүгдийг яв гээд *******, *******аа, , ,   тэгээд миний бие явахаар болоод багш нарыг нийтийн тээврийн унаагаар явна гэдгийг хэлэхээр хурал дуусаад авто тээврийн үндэсний төв дээр очиход явах билет олдоогүй.  Нягтлан ******* автотээврийн дугаар луу залгахад 08 дугаар сарын 23-ны өдрийн 2 билет олдсон. Тэгсэн залуучууд хөгшин настай хүн гээд бид хоёрыг явуулахаар болсон. Тэгээд багшид хэлсэн нөхөр нь машин өгөхгүй байх гэсэн. Тэгээд ******* багшийн машинааар явъя гэж ярилцсан. Тухайн үед явах машин олдохгүй байсан учир яалт ч үгүй *******ийн машинаар *******, *******аа, , нар явахаар болсон. Тэгээд бид хоёр 08 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн автобусанд суусан.  08 дугаар сарын 25-26-нд сургалтандаа суусан. Сургалтанд сууж байх үед ажлын чатанд арга зүйч бэлтгэл бүлгийн багш нар сургалттай 29-ний өдөр ирсэн байх ёстой гэсэн байсан. Тэгээд ******* бид хоёр түрүүлж очсон нь хэн нь ч яахав гээд би тэгээд би багшийн хамтаар 08 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн автобусанд суусан. Тэгээд бид хоёр ирж явах замдаа осол болсон талаар мэдсэн. Бид нарт аюулгүй байдлын талаар мэдээлж байх ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч П.ын “Манай байгууллага 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажиллаж эхэлсэн. Захирал бүх багш нартай цахимаар хурал хийнэ гээд видео каал хийж хуралдаад ..................... нар сургалтанд явахаар болсон. Тухайн үед , а багш нар автобусаар явах болсон. ............ нар ........... машинтай явсан юм.  Тэгээд захирал аа сургалтанд явсан хүмүүсийг нэг дэх өдрийн өглөө буюу 29-ний өглөө гэхэд бэлэн байгаарай гэдэг чиглэл өгсөн байсан. Явах унааг бол тухайн үед автобусаар явах гэхэд билет олдохгүй цаг нь тулсан байсан болохоор *******, билет олдохгүй байгаа юм чинь би машинтайгаа явчих уу гэж хэлэхэд захирал тэг гэж хэлсэн. Сургалтад хамрагдах нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг мөн. *******ийг эрхлэгч явахыг мэдсэн. Тэгээд *******ийн машинаар явахыг зөвшөөрсөн. Хориглосон, жолоочоор хангах талаар яриагүй. Аюулгүй байдлаа мэдээлж байх талаар үүрэг өгсөн талаар би мэдэхгүй.  Явсаны дараа араас арга зүйч ярьж *******, а багш нарыг Дэвшил сургууль дээр бэлэн байгаарай гэсэн үүрэг өгсөн болохоор ******* багш яарсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.ийн “...2022 оны 08 дугаар сард надтай боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн утсаар холбогдоод 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн утасны дугаарыг өгөөч НҮБ-ын гал тогооны түшиц цэцэрлэг учраас Улаанбаатар хотод сургалтанд хамруулах гэсэн юм гээд 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.аагийн утасны дугаарыг нь авсан. Надад ийм л мэдээлэл байна. Өөр мэдэх юм байхгүй. Манай боловсролын газарт ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй. 5 дугаар цэцэрлэг рүү албан бичиг явуулсан байсан. Би хэн нэгэнд үүрэг чиглэл өгөөгүй...” гэсэн мэдүүлэг, 

Иргэний хариуцагч Б.*******ын “...Манай цэцэрлэг нь нийт 30 ажилтантай, эрхлэгч 1, арга зүйч 1, бүлгийн багш 8, дуу хөгжмийн багш 1, туслах багш  8, тогооч 2,  туслах 1, сав угаагч 1, нягтлан 1, нярав 1, үйлчлэгч 1,  жижүүр 4 гэсэн орон тоотой ажилладаг.  Тухайн үед манай цэцэрлэгийн 7 багш 2022 оны 08 дугаар сарын 25-26-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд шим тэжээлийн сургалтад хамрагдаад буцаад явж байгаад осолд орсон байсан. Боловсролын ерөнхий газраас багш нараа явуулаарай гэсэн бичиг Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар руу ирээд тэндээс манай эрхлэгч рүү ярьсан гэсэн. Энэ сургалтад явж байгаа багш нарын бүх зардал боловсролын ерөнхий газраас гарсан байсан. Тийм болохоор унааны асуудлыг бас боловсролын ерөнхий газраас шийдэх байсан байх. Манай байгууллагаас *******, , *******аа нарт үйлдвэрийн ослын мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн ажлаа хийхгүй байгаа ч гэсэн сар болгон тэтгэмж олгоод явж байгаа.  Энэ тэтгэмж нь нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа. Талийгаачийн ар гэрт  боловсролын ерөнхий газраас 60 сартай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн хохирол мөнгө барагдуулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Эмч О.гийн 2023 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн: “... Нэр Л., нас 45, хүйс эм.2022.08.29-ны гавал тархи, бүсэлхий нурууны КТГ /CD-2ш/-р: Тархинд эзэлхүүнт өөрчлөлтгүй. Тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн. Дунд бүрдэл хазайлтгүй. Хажуугийн болон 3,4-р ховдлуудын байрлал, хэлбэр, хэмжээ хэвийн. Субарахнойдал зайнууд хэвийн. Гавал ясанд гэмтлийн өөрчлөлтгүй, хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. Хамрын яс, таславчинд гэмтлийн өөрчлөлтгүй, хоёр талын гайморовын хөндийн салст бага зэрэг зузаарсан /синусит/. Хоёр нүдний алим, харааны мэдрэл, булчингууд, ухархайн хананууд хэвийн. Бүсэлхийн лордоз хэвийн, баруун талруу мурийлттай. Сээр, бүсэлхийн нугалмуудын зах ирмэгээр остеофит ургалттай, Тһ9-L2 нугалмуудын их биеийн гадаргууд шморлийн ивэрхий үүссэн. L4/L5 фасет үе артроз өөрчлөлттэй...” гэсэн дүрслэл оношилгооны хариу, 

Хохирогч С.*******аа, Л.ийн нарын ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээнүүд,  ажилд томилсон тушаалын хуулбарууд, фэйсбүүкээр харилцсан чатын зураг, Сургуулийн өмнөх насны хүүхдэд шим тэжээлийн мэдлэг олгох сургалтын удирдамжийн зураг, Боловсролын ерөнхий газраас сургалтад хамруулах тухай албан бичиг, хохирогч С.*******аа, Л. нарын сургалтад хамрагдсан батламжийн хуулбар,  Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн хохирогч Л.ийн өвчний түүх, амь хохирогч Я.ын ар гэрт Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар буцалтгүй тусламж болох 60 сарын үндсэн цалинтай 63,812,200 төгрөгийг олгосон талаархи нотлох баримтуудын хуулбар, Улиастай сумын 5-р цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнүүд, ажилд томилсон тушаалууд, Chevrolet Cruze маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2022 онд техникийн хяналтын үзлэгт орсон тодорхойлолт, техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, 2022 оны 08 дугаар сарын 25-26-ны хооронд зохион байгуулсан багш Я., Г., П.*******, Л., Ц. нарын сургалтад хамрагдсан, санхүүгийн баримтууд, багш , П.*******, Л., С.*******аа, Я. нарын үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актын хуулбар,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №000000063 дугаартай: “...1 Амь хохирогч Я.ын цогцост уушгины цооролт, элэгний задрал, дэлүүний задрал, нойр булчирхайн няцрал цус хуралт, баруун талын 2,3-р хавирганы хугарал, духны зүүн хэсэгт, баруун өвдөгний үений хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүсэж үхэлд хүргэхэд нөлөөлсөн.  3. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой.  4. Амь хохирогч Я.ын цогцост шууд үхэлд хүргэх аргах хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Амь хохирогч Я. нь уушгины цооролт, элэгний задрал, дэлүүний задрал, нойр булчирхайн няцрал цус хуралт гэмтлүүдийн улмаас нас баржээ. 6. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 173-176-р хуудас/, цогцост хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл болон цогцост хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М......... 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4244 дугаартай: “...1,2,3 шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ.  .......... ........ гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт,

2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4243 дугаартай: “...1,2,3 шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ.  Я. 38 настай гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт,

Завхан аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн: “...1. 2004 онд Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн. 2013.06.24-нд Монголд орж ирсэн. 2.Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага хангахгүй байна. 3. Урд тэнхлэгийн тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 12,1 мм /стандарт 5мм/, 2-р тэнхлэг дэх дугайн тоормосны хүч зүүн талдаа 1,2 кН, баруун талдаа 0,5 кН, зөрүү 58%, стандарт 30%,/. Зүүн талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 5700 сd, зүүн талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 5700сd8  зүүн талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5700 сd, /стандарт 10000-225000 сd/. Урд купер эвдрэлтэй, урд салхины шил хагарсан, баруун талын урд, зүүн талын урд, зүүн талын хойд салхины шилнүүд хагарсан, үүрсэн, баруун талын тол хугарсан, баруун, зүүн талын карлон цөмөрсөн, зурагдсан, баруун талын урд, зүүн талын урд, хойд хаалга гажсан, хойд хаалганы түгжээ эвдэрсэн, бүхээг хэв гажилтанд орсон, баруун урд талын обуд бага зэрэг эмтэрсэн, дуут дохио ажиллахгүй байна. 4. Урд купер эвдрэлтэй, урд салхины шил хагарсан, баруун талын урд, зүүн талын урд, хойд салхины шилнүүд хагарсан үүрсэн, баруун талын толь хугарсан, баруун, зүүн талын карлон цөмөрсөн, зурагдсан, баруун талын урд, зүүн талын урд, хойд хаалга гажсан, хойд хаалганы түгжээ эвдэрсэн, бүхээг хэв гажилтанд орсон, баруун урд талын обуд бага зэрэг эмтэрсэн, зүүн талын урд дугуй хийгүй болсон нь осол болох үед үүссэн байх магадлалтай. Бусад гэмтлүүдийг өмнө нь хойно хэдүүд үүссэнийг тодорхойлох боломжгүй. 5. Осол болохоос өмнө ямар үзүүлэлттэй байсныг тодорхойлох боломжгүй учир уг эвдрэл гэмтлүүд нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. 6. Тухайн тээврийн хэрэгслийн жолооны механизм нь автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Уг эвдрэл гэмтэл нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -12.1мм (стандарт 5мм) байгаа нь ослын улмаас үүссэн байх магадлалтай.7. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 2мм-2,8мм (стандарт суудлын автомашин дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.6 мм-ээс багагүй байх) буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Зүүн урд дугуй осол болох үед хийгүй болсон, үзлэг хийхэд нөөц дугуй тавьсан байсан....” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 215-217 ху/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000000506 дугаартай: ...1. овогтой *******аагийн биед: Өвчүү ясны бүрэн бус хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь дарагдах болон шахагдах үед хатуу мохоо зүйлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна.3. Овогтой *******аагийн биед учирсан гэмтэл нь тухайн үедээ шинэ гэмтэл байсан байна. 4. овогтой *******аагийн биед гэмтэл учирсан бол уг гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн өдөр болох 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байж болно. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.6. овогтой *******аагийн биед: Өвчүү ясны бүрэн бус хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13602 дугаартай: “...Л.ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12028 дугаартай: “...1.П.*******ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

“.................” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 22/187 дугаартай: “...1....... маркийн ............. улсын дугаартай автомашины жолооч 7. ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. "Жолооч дараахь ургийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, Техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Chevrolet Cruze маркийн улсын дугаартай автомашины жолооч П.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.3. Дээрх зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж 4. Нэмж тусгах саналгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, 

Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 000000125 дугаартай: “...1. Л.ийн биед бүсэлхийн 2-р нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх 2022 оны 08 дугаар сарын 28-нд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэрт зэрэгт хамаарна. 4. Л.ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн буюу авто ослын үед үүссэн байх боломжтой. 5. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

“..........” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23/40 дугаартай: “1........... маркийн .........улсын дугаартай автомашины жолооч П.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" мөн дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Chevrolet Cruze маркийн улсын дугаартай автомашины жолооч П.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 3.Дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан, улмаар ослоос үүдэн гарсан үр дагавар болох хохирол учирсан гэж үзэж байна.

4. Тээврийн хэрэгслийн зорчигч нар хамгаалах бүс хэрэглэсэн эсэх талаар өмнө ирүүлсэн хэргийн материалд тодорхой дурдагдсан зүйл алга байсан. /2022 оны 08 дугаар сард ирүүлсэн 5.Энэхүү дүгнэлтийн 4 дүгээр хариултаар хариулсан болно. 6. Тээврийн хэрэгслийн зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх үүрэгтэй бөгөөд хэрэглээгүйн улмаас хэдий хэмжээний хохирол учирсан талаар бидний зүгээс хариулах боломжгүй. Энэ талаар эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлийн мэргэжлийн байгууллагад хандан хариулт авах нь зүйтэй гэж үзэж байна. 7. Энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан гэж үзэж байна. 8.Chevrolet Cruze маркийн улсын дугаартай автомашины зүүн талын урд дугуйн хий ашиглалтын /хөдөлгөөний/ явцад гарсан бол автомашины хүндийн төв тэр тал руу огцом шилжиж, тэнцвэржилт алдагдана гэж үзэж байна.  9. Тухайн үед Chevrolet Cruze маркийн улсын дугаартай автомашины зүүн талын урд дугуйн хий хэзээ гарсныг тогтоох боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

Шинжээч Т.ын мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн “...Хэргийн материалд байгаа Завхан аймгийн Авто тээврийн ажилтнуудын гаргасан техник хяналтын үзлэгийн дүгнэлтэд ......... маркийн ............  улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормозны систем, урд тэнхлэгийн тохиргоо, жолооны механизм техникийн шаардлага хангахгүй байна гэж тусгасан байсан тул Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр заалтыг жолооч болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт Жолооч жолооны хүрд хүчрэгдэхгүй байсан хэмээн тусгасан байсан тул П.*******ийг тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авч чадаагүй байна, мөн дүрмийн 12.3 дугаар заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн дүгнэлт гаргасан. Тээврийн хэрэгслийн арын суудалд зорчиж явсан зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй байсан гэж гэрчийн мэдүүлэгт тусгагдсан байсан. Тээврийн хэрэгслийн зорчигч нар зорчин явахдаа хамгаалах бүс хэрэглэх үүрэгтэй. Хамгаалах бүх хэрэглээгүй нь ослоос үүдэн гарах хохирлыг ихэсгэх, амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулах байдлаар нөлөөлнө гэж үзэж байна...” гэсэн мэдүүлгүүд нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой , хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

  1. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.

Анхан шатын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана “ гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.*******ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Я.ын амь насыг хохироосон, зорчигч С.*******аа, Л. нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Я.ын амь насыг хохироосон, хохирогч С.*******аа, Л. нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь шүүгдэгч  П.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлд заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”  гэснийг тус тус зөрчсөн хууль бус үйлдэлтэй  шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.*******ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Я.ын амь насыг хохироосон,  зорчигч С.*******аа, Л. нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн шүүх шүүгдэгч П.*******т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалтай тохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч Г.*******, М.******* нарын “...энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаанд одооч хохирол учирсан хэвээр байтал зам тээврийн осол гарах үед Иргэний хуулийн 511 дүгээр зүйд заасан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах зохицуулалт хүчин төгөлдөр болоогүй байсан гэсэн үндэслэлээр ...хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна ...мөн оршуулгын зардалд 18.743.151 төгрөгөөс 5 удаагийн нийт 2.907.000  төгрөгний худалдан авалтыг баримтуудаас бусад нь нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, үлдэгдэл 15.836.151 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлгүй байна гэх агуулга бүхий,

Хохирогч Л., С.*******аа болон тэдгээрийн  өмгөөлөгч Д.*******а нарын “...хохирогч Л.ийн хохирлоос 882.709 төгрөгийг хохирогч С.*******аагийн хохирлоос 1.755.850 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна ...хохирогч Л., С.*******аа нар нь гэмт хэргийн улмаас 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 сар хүртэл хөдөлмөрлөх чадваргүй болж, эмч нарын дүгнэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгогдоогүй цаг хугацааны цалин хөлс, ээлжийн амралтыг мөнгийг байгууллагаас нэхэмжилснийг мөн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн гомдолтой байна гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий  дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэж, нотлох баримтаар нотлогдсон хэмжээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал болон хохирогч Л., С.*******аа нарт эрүүл мэндэд учирсан хохирлыг тооцон шийдвэрлэж, бусад хохирлыг нотлох баримтын шаардлага хангасан баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн анхан шатны шүүх Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасны дагуу хохирогчийн сэтгэл санааны хохирлыг шүүгдэгч П.*******ээс гаргуулж шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, Сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай заалт нь Иргэний хуульд шинээр тусгасан заалт бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд орсон нэмэлт өөрчлөлтийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөхөөр хуульчлагдсан.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлд “...Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй...” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.*******т холбогдох гэмт хэрэг нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн ба хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн учир хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тооцож олгох боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 498, 508, 511 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.4, 36.5 дүгээр зүйлийг  зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч М.*******, Г.******* нарын давж заалдах гомдол, хохирогч С.*******аа, Л. болон тэдгээрийн өмгөөлөгч Д.*******а нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч М.*******, Г.******* нарын давж заалдах гомдол, хохирогч С.*******аа, Л. болон тэдгээрийн өмгөөлөгч Д.*******а нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР